Төлөвлөгөөний мэдээлэл

Гэрлэлтээ цоо шинээс илүүтэйгээр сэргээхүйЗагвар

Rebuilding A Marriage Better Than New

7-с 7 дахь өдөр

Та амьдралдаа ямар нэгэн байдлаар асар их хохирол амсаж үзсэн нь гарцаагүй. Энэ нь гэрлэлттэй холбоотой эсвэл үгүй ​​ч байж болох юм. Юу ч байсан эсвэл хэзээ ч болсон бай, Бурхан хэн нэгэнд туслахын тулд үүнийг хэрэглэдэг бөгөөд үүнийг тань сайнаар эргүүлэн ашиглахыг хүсдэг.


2 Коринт 1:3-4-ийн дагуу бид Бурханаас тайтгарлыг хүлээн авч, тэр тайвширлаар өөр хэн нэгнийг тайвшруулахын тулд байдаг. Яагаад гэвэл бид ч тийм байдалд орж байсан. Тийм амьдралыг бид өөрсдөө туулсан. Тэгээд эдгэрсэн бөгөөд үүнийгээ даван туулж гарсан. Мөн та зөвхөн үүнийг туулаад зогсохгүй, Бурханаас тэнгэрлэг эдгэрэлтийг олж авсан бөгөөд, үүний цаана нь гарч дахин амьтай болсон билээ.


Бурхан юуг ч үр ашиггүй үрдэггүй. Бурхан Өөрийнхөө алдрын төлөө бүх зүйлд, бүх юмаар дамжуулан ажилладаг. Ром 8:28-д Бурхан ямар нэгэн юм тохиолдохыг хүлээгээд суудаг гэж хэлээгүй. Тэр ажилладаг гэж энд хэлсэн. Мөн Тэр зөвхөн зарим зүйл дээр биш, харин бүх зүйл дээр ажилладаг. 


Та нэгэн цагт маш их зовж шаналж байсан газраасаа хэн нэгэнд үйлчлэх үед таны амьдралд эдгэрэлтийн шинэ түвшин гарч ирдэг. Бид өөрсдөө туслуулж байсан шигээ хэн нэгэнд ямар нэг зүйлд туслах үед, өөрсдөдөө ингэж сануулдаг: “Хөөе, чиний туулсан зүйл чинь дэмий хоосон зүйл байгаагүй шүү. Чиний арай гэж туулж өнгөрүүлсэн зүйл чинь үнэндээ одоо өөр хэн нэгэнд найдвар болж байна. Чамайг унагах шахсан зүйл хэзээ нэгэн цагт өөр хэн нэгэн хүнд итгэл найдвар авч ирэх болно." Энэ нь зөвхөн бусдад туслаад зогсохгүй бидний зовлонг ялдаг сүнслэг төлөөс гэдэг зарчим юм.


Нөхөр бид хоёр одоогийн энэ өндөрлөгт хүрнэ гэж би хэзээ ч төсөөлж байгаагүй. Хэзээ нэгэн цагт амьдрал нь хууралт, сорилт, саад бэрхшээлээс болж үүрд өөрчлөгдсөнийг олж мэдэх үед та хэн нэгний тусламж нь байх болно. Та энд зогсон, амьд байгаа учраас тэр хүнд итгэл найдвар өгөх хүн нь та байх болно. Энэ бол түлхүүр юм. Өвдөж зовж буй хүмүүс үүнийг хэрхэн даван туулах, яаж дахин амьдрахаа мэдэхийг хүсдэг. Тэдэнд туслахын тулд таны үйлдэл хэрэгтэй ч зүгээр л тэдний хажууд нь байхад хангалттай. Таны оршихуйн бэлэг тэдэнд гайхамшгийг бий болгох болно. Таны мэдэж чадахаас ч илүү гайхамшгийг бий болгох болно.


Бодрол: Амьдралд тохиолдсон туршлагаараа жагсаалт гаргаарай. Хэн нэгний ирээдүйд нөлөөлөхийн тулд таны өнгөрснийг хэрхэн ашиглахыг хүсэж байгаагаа харуулахыг Эзэнээс гуйгаарай.


Синдигийн "Шинээс ч илүүгээр гэрлэлтийг сэргээхүй" номыг захиалахыг хүсвэл bit.ly/cindybeallруу орно уу. 


Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Rebuilding A Marriage Better Than New

Гэрлэлт бол нүсэр ажил. Бүх зүйлс үргэлж бидний хүсэж найдсан шиг болдоггүй. Таны гэрлэлт араар тавиулсан эсвэл олон жилийн турш үл тоомсорлогдож байсан эсэхээс үл хамааран та шинэ гэрлэлттэй болох боломжтой. Энэ төлөвлө...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Синди Бэйлл болон Harvest House Publishers-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.cindybeall.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна