Төлөвлөгөөний мэдээлэл

Гэрлэлтээ цоо шинээс илүүтэйгээр сэргээхүйЗагвар

Rebuilding A Marriage Better Than New

7-с 3 дахь өдөр

Бурхан бидэнд нөхөрлөл, тайтгарал ба баяр хөөр авч ирэхийн тулд дэлхийн харилцааг өгдөг нь надад үнэхээр таалагддаг. Харимсалтай нь заримдаа харилцаа төлөвлөсний дагуу байдаггүй. Заримдаа бид итгэл алдардаг. Ялангуяа бидний ойр дотны хүн байвал, бид үнэндээ шууд л барьц алддаг бөгөөд дараа нь яахаа мэдэхээ байдаг.


Бид бүгд хэзээ нэгэн цагт хэн нэгний итгэлийг эвдэх болно. Энэ нь "цагаахан худлаа ярих ч бай", эсвэл араар нь тавьсан нь ч бай, итгэлцэл бол дахин сэргээж болдог зүйл юм. Итгэлцлийг дахин сэргээхэд туслах гурван тустай арга зам байдаг:


Харилцан буруугаа хүлээн зөвшөөр. Өөрийгөө өмөөрөх нь чичлүүлж байгаа хүнээс илүү чичилж байгаа хүний өөрийнх нь асуудал байдаг. Хуруугаараа чичлэгч нь асуудлаа шийдвэрлэх хүсэлгүй байгааг харуулж байдаг. Бид харилцан буруугаа хүлээн зөвшөөрөхдөө, энэ үнэнийг хүлээн авдаг: Бурханы нигүүлсэл бүгдэд маань л хэрэгтэй байдаг. Харилцан буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нь бид өөрсдийн нүглийг гүнээ ухамсарлаж байна гэсэн үг юм.


Эдгэрэлд тэвчээртэй байсаар байх хэрэгтэй. Эдгэрэл нь нэг шөнийн дотор болчихдоггүй тул итгэлцлийг дахин сэргээх зам нь баталгаагүй ч таагүй байдлыг хүлцэн тэвчиж урагшилсаар, хүлээх хүсэлтэй байхыг шаарддаг. Хэрвээ хэн нэгэн нь эхнэр юмуу нөхрөө хуурч араар нь тавьж итгэлийг нь эвдсэн бол үлдсэн амьдралынхаа туршид итгэлийг нь эргүүлэн олж авахын төлөө өөрийгөө өмгөөлж хамгаалалгүйгээр өөртөө өгөгдсөн боломжид юу хүртвэл зохих үзэл бодол дутагдаж буй гэсэн үг гэж нөхөр маань хэлдэг. 


Ариун Сүнс дотор алх. Өөрсдийн хүч чадлаар бус Ариун Сүнс дотор алхах нь удаан хугацааны эдгэрэлтийн цорын ганц арга зам юм. Бид Ариун Сүнсний хүчирхэгжүүлэлтээр ийнхүү алхдаг. Үүнийг бид хэрхэн хийх вэ? Бид сүнсээ хооллох замаар үүнийг хийдэг. Сүнсээ хооллох үед махан бие маань өлсөн цангах болно. Хэрэв бид сүнсээ тордох аваас Бурханы удирдамжийг ухамсарлаж эхлэх болно. Амьдралдаа сонголтуудыг хийхээсээ өмнө, “Энэ нь намайг Бурхан руу ойртуулах болов уу, эсвэл Түүнээс холдуулах болов уу?” гэж бид асуудаг байх ёстой.


Бурхан биднийг итгэл найдвар хүлээсэн хүн байгаасай гэж хүсэхийн хажуугаар, итгэж найдаж болох хүмүүс амьдралд маань байгаасай гэж хүсдэг. Тэр хэзээ ч горьдлогыг минь таслахгүй, орхихгүй, хаяхгүй. Тэр биднийг бүрэн тайвшруулж, төгс удирддаг. Түүнд л итгэ.


Бодрол: Таны хувьд Бурханд найдах хэцүү юу эсвэл амархан уу? Яагаад? Таны хувьд хүнд итгэж найдах нь илүү хялбар санагддаг уу? Яагаад?


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Rebuilding A Marriage Better Than New

Гэрлэлт бол нүсэр ажил. Бүх зүйлс үргэлж бидний хүсэж найдсан шиг болдоггүй. Таны гэрлэлт араар тавиулсан эсвэл олон жилийн турш үл тоомсорлогдож байсан эсэхээс үл хамааран та шинэ гэрлэлттэй болох боломжтой. Энэ төлөвлө...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Синди Бэйлл болон Harvest House Publishers-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.cindybeall.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна