Төлөвлөгөөний мэдээлэл

Гэрлэлтээ цоо шинээс илүүтэйгээр сэргээхүйЗагвар

Rebuilding A Marriage Better Than New

7-с 2 дахь өдөр

Гэрлэлтэд үнэнч шударга байдал хэрэгтэй. Бүх талаар, бүх зүйлд ил тод, илэн далангүй байх ёстой. Гаднаас нь харахад, бид хууран мэхлэлтийг хар цагаан өнгө мэтээр үзэн яддаг боловч задлан шинжилгээ хийж байгаа юм шиг өнгийгөөд харвал, бидний хүлээн зөвшөөрдөг худал хуурмагийн бүхэл бүтэн давхарга маань илчлэгддэг. Буруу гэж үздэггүй боловч ихэнх хүмүүст худлуудын урт гэгчийн жагсаалт байдаг ба түүнээс гадна маш буруу хууралтын жагсаалт гэж бас байдаг. Бид хагас үнэнийг хэлж, өөрсдийгөө баатар мэт харагдтал хэтрүүлэн ярьцгаадаг. Үнэндээ, эдгээрийн аль нь ч ялгаа байхгүй. Худал л бол худал. Энэ нь цагаахан эсвэл өчүүхэн ч бай хамаагүй худал л байдаг.
 
Бурхан худал хэлэх талаар юу гэж боддогоо Бичээст маш тодорхой бичсэн байдаг. Сургаалт үгс номонд, Түүнд жигшдэг долоон зүйл байдаг гэж хэлжээ. Бурханы жигшдэг долоон зүйлийн хоёр нь худал хэлэхтэй холбоотой. Энэ нь 29 хувь! Бид хэлж байгаа үгэндээ анхааралтай байж, шударга байх ёстой.
 
Биднийг гэсэн Бурханы хайр хэзээ ч хувиршгүй. Бид бол Түүнийх. Тэр бидэнд хүний төсөөлж чадахаас ч илүү ихийг хүсэж байдаг. Гэвч Бурхан биднийг юу ч хийсэн уучилна гээд, энэ удаад худал хэлчихье гээд байж болохгүй. Тэр биднийг өршөөн уучлах нь гарцаагүй ч бид үнэнийг хэлдэг хүмүүс байх сонголтыг хийдэг байх ёстой. Хэрэв бид болгоомжтой байхгүй бол нэг удаагийн худал хэлэлт нь цааш цаашдын олон худал хэлэлтийн үндэс болдог. За энэ удаад ингээд хэлчихье. За дараа нь тэгээд худал хэлчихье гэсээр байх болно. Бид өөрсдийнхөө сүлжсэн торонд орооцолдсоноо мэдэхээсээ өмнө хуурамч амьдралаар амьдарч байдаг бөгөөд юу нь бодитой, юу нь хуурамч болохыг ч ялгаж чаддаггүй.
 
Та үнэнч шударга амьдралын цоо шинэ хуудсыг нээх сонголт хийх үед Бурхан зөөлнөөр гэм бурууг тань ухааруулах болно. Гэм буруу нь Бурханаас ирдэггүй. Энэ нь шууд Сатанаас ирдэг бөгөөд үнэн хэрэгтээ таныг хөдөлгөөнгүй хөшингө болгодог. Нөгөөтэйгүүр гэм нүглийг зэмлэх нь Ариун Сүнснээс ирдэг бөгөөд энэ нь таныг өөрчлөлт хийхэд түлхэц болдог зүйл мөн.
 
Бурханы арга замууд нь төгс. Тэр үнэн бөгөөд үнэнийг хэлдэг шигээ таныг ч бас үнэнийг хэлдэг хүн байгаасай гэж хүсдэг. Мөн Тэр танд хүчирхэг зан чанарыг төлөвшүүлэхэд туслахаа хэзээ ч болихгүй, ингэснээр гэрлэлтэд тань тулгарах бэрхшээлүүдийг та даван туулж чадах болно. Бүү бууж өг.
 
Бодрол: Өөрийнхөө хэлсэн худал зүйлийг бод. Яагаад та тэгж хэлсэн бэ? Хэрэв та хайр дотор үнэнийг хэлэхээр шийдсэн бол үүнийгээ оюун ухаандаа төсөөлж үзээрэй.


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Rebuilding A Marriage Better Than New

Гэрлэлт бол нүсэр ажил. Бүх зүйлс үргэлж бидний хүсэж найдсан шиг болдоггүй. Таны гэрлэлт араар тавиулсан эсвэл олон жилийн турш үл тоомсорлогдож байсан эсэхээс үл хамааран та шинэ гэрлэлттэй болох боломжтой. Энэ төлөвлө...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Синди Бэйлл болон Harvest House Publishers-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.cindybeall.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна