Төлөвлөгөөний мэдээлэл

Гэрлэлтээ цоо шинээс илүүтэйгээр сэргээхүйЗагвар

Rebuilding A Marriage Better Than New

7-с 1 дахь өдөр

Хэрвээ Бурхан бидэнд амьдралд маань тохиолдох бүх үйл явдлын цаг хугацааг харуулах юм бол бид өөрчлөлт хийхийн тулд Түүнтэй уужим амьсгаа авч байгаад л тохиролцоог хийж эхлэх нь гарцаагүй. Ямар ч тохиолдолд бид ийм хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулж чадна гэж хэзээ ч төсөөлөхгүй. Хайртай хүнийхээ үхэл, эхнэр нөхрийнхөө үнэнч бус байдал, эзэмшиж буй бүх эд хөрөнгөө алдах. Энэ нь бидний хязгаарлагдмал оюун ухаандаа төсөөлж чадахаас ч агуу зүйл юм. Ийм л учраас Тэр бидэнд харуулдаггүй. Тэр бидэнд аливаа зүйл тохиолдоход даван туулах шаардлагатай нигүүлслийг оронд нь өгдөг. 


Та ийм байдалд байж үзсэн үү? Хэдэн цаг эсвэл минутын дотор амьдралыг орвонгоор нь өөрчлөх байдалд та байж үзсэн үү? Та хийдэг ажлаа хийж, өдөр тутмынхаа тогтсон нэг хэвийн хийдэг л зүйлээ хийж, тэр өдөр ихэвчлэн олдог зүйлээ олно гэж бодож байв, гэтэл ПАН! Урьдных шиг зүйл гэж нэг ч үгүй, бүх юм өөрчлөгдөв.


Гэрлэлтэд араар тавигдсанаасаа болж үхэхийг хүссэн ч тэвчиж гарсан уу эсвэл гэр бүл хөндийрч зүгээр л нэг өрөөний хамтран амьдрагч болон хувирч ийм гэрлэлтийн орчинд байна уу хамаагүй, энэ төлөвлөгөөний зургаан өдрийн туршид итгэл найдварыг олж аваасай гэж би таны төлөө залбирч байна. Гэхдээ та өөрөө хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Өөрийнхөө замаар хүслээрээ эрүүл үйлдэлд та хүрч чадахгүй. 


Та үүнийг хийхээр өөрийгөө бүрэн зориулах ёстой. Та энэ аянд тохиолдох зовлон, бэрхшээл, золиосол, таагүй байдлыг даван туулах хэрэгтэй. Пастор Крэйг Грошел маань: "Ихэвчлэн хүн бүрийн хүсдэг зүйл дэх үр дүнг хэн ч олж харж чаддаггүй." гэж хэлдэг. Хүссэн зүйлээ авахын тулд хийх ёстой зүйлсийг хийх нь бидний өдөр тутмын сонголт юм.


Найдвар өнөө үед ховордсон юм шиг санагддаг. Магадгүй бид үүнийг олохын тулд буруу эх сурвалжаас хайж байгаатай холбоотой байж болох юм. Энэ нь хүнээс юмуу эсвэл эд хогшилоос олддоггүй. Үүнийг Цорын ганц Үнэн Бурханаас л олж авах болно. Орчлон ертөнцийг Бүтээгч. Бидний ЭЦЭГ. Түүнийг аз жаргалтай өдрүүддээ болон хүнд хэцүү өдрүүддээ урьд өмнө хэзээ ч хайж байгаагүйгээрээ хайцгаая. Учир нь Тэр бидэнтэй үргэлж ойрхон байдаг бөгөөд биднийг хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч орхихгүй.


Бодрол: Өнөөдөр таны гэрлэлт хаана явж байна вэ? Та гэрлэлтээ өндөрт, доор эсвэл дунд хэсэгт байрлуулах уу? Одоо үйлдсээр байгаа бөгөөд өөрчлөлт хийж эхлэх зүйлийн талаар ханьтайгаа ярилцаад нэрлээрэй.


Синдигийн "Шинэ гэрлэлтээс ч илүү сайнаар гэрлэлтийг сэргээхүй" номыг захиалахын тулд bit.ly/cindybeall-д зочилно уу.  


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Rebuilding A Marriage Better Than New

Гэрлэлт бол нүсэр ажил. Бүх зүйлс үргэлж бидний хүсэж найдсан шиг болдоггүй. Таны гэрлэлт араар тавиулсан эсвэл олон жилийн турш үл тоомсорлогдож байсан эсэхээс үл хамааран та шинэ гэрлэлттэй болох боломжтой. Энэ төлөвлө...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Синди Бэйлл болон Harvest House Publishers-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.cindybeall.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна