Төлөвлөгөөний мэдээлэл

Гэрлэлтээ цоо шинээс илүүтэйгээр сэргээхүйЗагвар

Rebuilding A Marriage Better Than New

7-с 6 дахь өдөр

Манай нөхөр Крис бид хоёр үүдний довжоон дээрээ олон цаг суусан. Манай үүдний довжоо бидэнд үнэхээр чухал ач холбогдолтой. Энэ нь үүдний довжооны тухай асуудал биш харин ярилцах эсвэл чимээгүйхэн суух хосуудын аюулгүй, тохь тухтай газартай байх явдал юм. Бид хоорондоо холбогдож л байвал юу хийх нь хамаагүй, учир нь үүдний довжоогоо олох нь хосууд болохынхоо хувьд бие биетэйгээ холбогдох талаарх асуудал юм. Тэгэхлээр, таны үүдний довжоо юу вэ?


Бидэнд гэр бүлээ бэхжүүлэхэд асар их тус болсон зарим хэрэгсэл бий. Эдгээр санаанууд эхэндээ энгийн мэт санагдаж болох ч та эдгээр санааг гэр бүлдээ тусгаснаар ямар үнэ цэнтэй болохыг нь ухаарах болно.


Хамтдаа залбираарай. Үүнээс бүү ай. Залбирах нь маш дотно зүйл тул олон христитгэгч хосууд үүнийг хийдэггүй. Сүнслэг амьдрал болон гэрлэлтэд маань залбирлын авч ирсэн өөрчлөлт асар их. Өнөөдрөөс эхлээрэй. Энгийн, нэг минутын залбирал байсан ч гэсэн хамаагүй шууд эхлээрэй. Зүгээр л залбираарай.


Бүх зүйлийн талаар ярьж, бас юу ч ярихгүй бай. Ихэнхдээ гэр бүлүүд хүнд сэдвүүдээрээ л зөвхөн ярилцдаг юм шиг санагддаг. Эхнэр, нөхөртэйгөө ярилцахаас зайлсхийхийг хүсдэг нь гайхах зүйл биш юм. Заримдаа юу ч ярихгүй байх нь эмчилгээ болдог. Тэгээд, бид ноцтой асуудлын талаар ярьдаг, гэхдээ бид бас цаг агаар эсвэл Далматин нохойгоо хэрхэн хивсэн дээр шээлгэхгүй байх, эсвэл усан сан дахь соруулагчдаа ямар их дуртай талаараа ярилцдаг. Зүгээр л ярилцаарай.


Хамтдаа ямар нэгэн зүйлийг хийгээрэй. Та болон таны хань бие биеэсээ эсрэг тэсрэг байдаг байх. Тийм учраас та хоёрт таалагдах хамтдаа хийх зүйлээ олох нь чухал. Магадгүй аялах, хашаандаа гадаа ажиллах эсвэл Netflix дээр кино үзэж суух зэрэг байж болох юм. Юу ч байсан, хамтдаа хийх зүйлийг олох нь таны гэрлэлтэд ашигтай болохоо харуулжээ. Хамтдаа хийх ямар нэг зүйлийг олоорой. 


Унтахын өмнөх хамтдаа өнгөрүүлэх мөчүүдээ хөгжилтэй байлгаарай. Хэрэв хэрүүл маргаан, гомдол нь харилцааны өвчин юм бол та оройн цагаар үүнийг тусах нь элбэг байдаг. Бид өдрийн ачааллаасаа ядарч сульдсан байдаг тул оройн цагаар харилцааны дархлаа маань хамгийн ихээр суларсан байдаг. Хүнд зүйлийг хэлэлцэхийн тулд сэргэг байх хүртлээ хүлээгээрэй. Үдшийг сайхан өнгөрүүлээрэй. 


Бид гэрлэлтийнхээ эрүүл мэндэд үргэлж анхаардаг байх ёстой. Хэдий хэцүү үед ч гэсэн. Бид хүсэхгүй байх үедээ ч гэсэн. Бууж өгмөөр санагдах үедээ ч гэсэн. Хамтдаа залбир. Бие биетэйгээ ярилц. Бүү бууж өгөөрэй.


Бодрол: Та ханьтайгаа хэр олон удаа чанартай цагийг хамтдаа өнгөрүүлдэг вэ? Та хэр олон удаа хамт залбирдаг вэ?


Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Rebuilding A Marriage Better Than New

Гэрлэлт бол нүсэр ажил. Бүх зүйлс үргэлж бидний хүсэж найдсан шиг болдоггүй. Таны гэрлэлт араар тавиулсан эсвэл олон жилийн турш үл тоомсорлогдож байсан эсэхээс үл хамааран та шинэ гэрлэлттэй болох боломжтой. Энэ төлөвлө...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Синди Бэйлл болон Harvest House Publishers-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.cindybeall.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна