Төлөвлөгөөний мэдээлэл

Гэрлэлтээ цоо шинээс илүүтэйгээр сэргээхүйЗагвар

Rebuilding A Marriage Better Than New

7-с 4 дахь өдөр

Шаардлага. Бид бүгдэд байдаг. Бидэнд бүгдээрэнд маань байдаг учраас бид бүгдэд урам хугарах үе ирэх нь бий. Учир нь бодит байдал үргэлж бидний шаардлагатай нийцээд байдаггүй. 


Иймэрхүү юм танд болдог байсан уу? Та гэрлэлтийнхээ талаар их сайхнаар төсөөлж мөрөөдөж байсан уу? Бид дандаа л харилцаандаа энэ мэтийн шаардлагын урхинд урхидуулдаг. Бид хэн нэгнийг тодорхой цагт эсвэл тодорхой нөхцөл байдалд бидний төлөө ямар нэгэн зүйл хийхийг шаарддаг. Заримдаа бид тэднийг хэлсэн учраас хийх байх гэж шаарддаг. Бусад үед тэд бидний амьдралд тодорхой байр суурь эзэлдэг болохоор бас тэд зүгээр л үүнийгээ мэдэх л ёстой учраас бид тэдэнд шаардлагыг тавьдаг. Асуудал нь бид тэдэнд хэлээгүйд байдаг.


Гэрлэлтэд шаардлагын талаарх асуудал гарах үед урам хугаралтаас урам зориг өөд хувиран өөрчлөгдөхөд туслах дөрвөн арга замыг би олсон:


Ханиа хүлцэн тэвчдэг бай. Та ханийнхаа хэзээ ч хийж чадахгүй зүйлийг нь хийлгэх гэсэн шаардлагыг тавьсан байна. Таны бүх хэрэгцээ, хүслийг тэр хангах шаардлагыг та түүнд хүлээлгэж байна. Энэ бол огт бүтэхгүй зүйл. Дүр зургийг эсрэгээр нь өөрчил. Хань чинь таныг төгс төгөлдөр байлгах гэж шаардахыг та мэдээж хүсэхгүй биз дээ? Би тэгж бодохгүй байна.


Үнэхээр бодит шаардлага танд байгаа бол үүнийгээ ханьдаа хэл. Тэр таны бодлыг унших ёстой гэж бүү шаард. Зөвхөн ханьтайгаа юуг шаардаж байгаа болон юу хэрэгтэй байгаа талаараа ярилц. Мөн энэ нь хэр боломжтой эсвэл боломжгүй болохоо хэлэх боломжийг нь түүнд олго. 


Өөрийнхөө амьдрал, гэрлэлт, гэр бүл болон ирээдүйнхээ талаарх шаардлагаа Бурханд даатга. Бид амьдралдаа сайн сайхан зүйлийг хүсэж хүлээж бас шаардан байдаг. Үүнд буруу юм байхгүй. Гэхдээ бид ихэнхдээ эдгээр үзэл санаагаа гартаа атгасан мэт барьдаг бөгөөд тэднийг тавьж явуулахыг хүсдэггүй. Гэсэн хэдий ч Бурхан, "Мөрөөдөж байгаа зүйлдээ Надад итгэ. Надад чиний атгаж буйгаас хавьгүй дээр зүйл бий." гэж хэлдэг. Бурхан бидний сайн сайхны төлөө санаа тавьдаг. Түүнд хүсэл мөрөөдлөө хүлээлгэж өгөх нь мэдээжийн асуудал биш гэж үү?


Ханийнхаа шавь нь бол. Түүнийхээ талаар сайтар судла. Түүний талаар өөрийнхөө бодож байгаагаас ч илүү сайн мэдэж ав. Хэрхэн бодож сэтгэдэг болохыг олж мэд. Мөн түүний хэрэгцээ юу болохыг болон, ямар байдлаар хайрлагдсан мэт мэдрэмжийг олж авдаг болохыг нь олж мэд.


Шаардлага нь өөрөө тийм ч муу зүйл биш л дээ. Гэхдээ бид тэднийг зохицуулж, үүндээ бодитой хандаж, үүнийгээ Бурханд өгч бууж өгөх ёстой. 


Бодрол: Хамгийн сүүлд хань тань таны урмыг хугалсан талаар бод. Юу болсон бэ? Таны шаардлага бодитой байсан уу? 


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Rebuilding A Marriage Better Than New

Гэрлэлт бол нүсэр ажил. Бүх зүйлс үргэлж бидний хүсэж найдсан шиг болдоггүй. Таны гэрлэлт араар тавиулсан эсвэл олон жилийн турш үл тоомсорлогдож байсан эсэхээс үл хамааран та шинэ гэрлэлттэй болох боломжтой. Энэ төлөвлө...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Синди Бэйлл болон Harvest House Publishers-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.cindybeall.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна