Төлөвлөгөөний мэдээлэл

Гэрлэлтээ цоо шинээс илүүтэйгээр сэргээхүйЗагвар

Rebuilding A Marriage Better Than New

7-с 5 дахь өдөр

Муучлагдах нь тийм ч таатай байдаггүй, тийм биш гэж үү? Хэн нэгний шоглолд өртөх эсвэл хэн нэгэн үргэлж зүрхийг минь шархлуулахуйцаар гоочлох үнэхээр амаргүй байдаг. Энэ нь ажил дээр, гэрт, эсвэл цуглаан дээр ч болдог зүйл. Муучлагдах нь элдэв бусын нэрээр дуудах эсвэл үл хүндэтгэх хэлбэрээр гарч ирж болно. Магадгүй бие махбодийн, сэтгэл санааны, бэлгийн хүчирхийлэл гэх мэт илүү ноцтой зүйлсээр илэрч ч болох юм.


Энэ дэлхий дээр жинхэнэ хохирогчид байдаг. Халдлагад өртсөн, гэмтсэн, дээрэмдүүлсэн, бүр алагдсан хүмүүс ч байгаа. Бид бүгд л амьдралынхаа аль нэг цагт "хохирогч" гэсэн шошгыг зүүсэн байх магадлалтай гэж би таамагладаг. Ингэх эрх үгүй атлаа хохирогч болж тоглодог хүмүүс байдаг. Тэд “хохирогчийн сэтгэхүйтэй” хүмүүс юм. Хэн нэгэн ийм сэтгэхүйтэй байвал өөрт тохиолдсон бүх зүйлд хүн бүрийг буруутгаж, юуны ч төлөө өөрсдөө хариуцлагыг огт үүрдэггүй. Хэзээ ч тэдний буруу байдаггүй.


Би тийм хүн байхыг хэзээ ч хүсэхгүй. Та тийм хүн байхыг хүсэх үү? Гэхдээ бид заримдаа тийм байдаг, учир нь бурууг өөрөөсөө эсвэл бүр хайртай хүнээсээ холдуулах нь тийм ч зүрх шархлуулам зүйл биш. Гэрлэлт өөрийн гэсэн хэцүү даваануудыг дагуулдаг. Үнэнч бус эсвэл араар тавилтгүй эрүүл, бат бөх гэрлэлттэй байх нь амар ажил биш. Заримдаа бидний шарх маш гүн байдаг бөгөөд бид үүндээ дассан бас тохь тухтай байдаг тул өөрсдийгөө өрөвдөх байдалдаа байсаар улмаар энэ нь хохирогчийн сэтгэхүй болж хувирдаг. 


Зөвхөн Бурхан биднийг хохирогчоос ялагч болгон хувиргаж чадна. Танд туслаж болох хэд хэдэн арга энд байна:


Уучлалыг сонго. Хүн бүр амьдралдаа бусад хүмүүст хийсэн буруу зүйлийнхээ төлөө уучлал хүсдэг. Гэхдээ хэн нэгэн хүн бидэнд буруу зүйл хийсэн тохиолдолд бид уучлалтыг тэдэнд сунгахдаа харьцангуй харам байдаг. Таныг гомдоосон хүмүүсийг уучлах нь амьдралынхаа үлдсэн хугацаанд хийх сонголт юм. 


Бурхан сайн сайхны төлөө юуг ч ашиглах чадвартайг санаарай. Таны амьдралд тохиолдож болох муу зүйлийг Бурхан сайн сайхны төлөөх зүйл болгон өөрчлөх чадвартай шүү. Хамгийн аймшигтай нөхцөл байдлыг та бидний харж чадахгүй илүү том, илүү өргөн зорилгын төлөө Бурхан ашиглаж байгааг би харж байсан. Хамаагүй том зураг гэж бий. Маш их өвдөлтөөс эдгэрлийг та олж авсаныхаа дараа энэ том зураг юу болохыг танд харуулахыг Бурханаас гуй. Таны өвдөлт арилах боломжтой.


Бодрол: Та ихэвчлэн хийсэн үйлдлийнхээ төлөөх хариуцлагыг хүлээдэг хүн үү, эсвэл бурууг нь хэн нэгэнд юмуу эсвэл ямар нэг зүйлд тохдог уу? Хэрэв та бурууг өөрөөсөө холдуулагч нэгэн бол яагаад ингэдэг вэ?


Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Rebuilding A Marriage Better Than New

Гэрлэлт бол нүсэр ажил. Бүх зүйлс үргэлж бидний хүсэж найдсан шиг болдоггүй. Таны гэрлэлт араар тавиулсан эсвэл олон жилийн турш үл тоомсорлогдож байсан эсэхээс үл хамааран та шинэ гэрлэлттэй болох боломжтой. Энэ төлөвлө...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Синди Бэйлл болон Harvest House Publishers-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.cindybeall.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна