YouVersion-ий Тухай

Хамааралтай байдал

Өнгөрсөн цаг үеүүдэд хүмүүс Библитэй байх боломж маш хязгаарлагдмал байсан. Харин өнөө үед бол энэ нь асуудал байхаа больжээ. Гэсэн хэдий ч, Библитэй олон хүмүүс Библид бичигдсэн үгс өөрсдийнх нь амьдралд тусан хэрэгжих боломжгүй гэж боддог. Үүний зэрэгцээ, Библи болон өдөр тутмынх нь амьдралын үйл ажиллагаа хоёр хоорондоо холбоо хамааралтай гэж итгэдэг хүмүүс ч бас бий.

Мэдээллийн хувьсгал

Сүүлийн 10 жилийн хугацаанд Интернет нь хүмүүсийг урьд өмнө хэзээ ч байгаагүй хүчирхэгжүүлсэн хувьсгалыг авчирсан. Хуваалцах, тэмдэглэл бий болгох, бүтээх болон харилцах чадвараараа бид хэн бэ, юунд итгэж байгаагаа дэлхийн бусад хүмүүстэй илэрхийлэхэд хялбар болсон.

YouVersion

1996 онд эхэлсэн цагаасаа хойш, Life.Church-ийн зорилго нь хүмүүсийг Христийн жинхэнэ дагалдагч болоход хөтлөх явдал байсан юм. Зорилгоо биелүүлж байх явцдаа, бид тэднийг өдөр тутмын амьдралдаа Библитэй холбоотой байхад нь туслах шинэ арга замуудыг олж харсан. Олон жилийн туршид төрөл бүрийн технологи, стратегийг нэгтгэснээр бидний арга барил өөрчлөгдсөн. Гэхдээ хүмүүс амьдралынхаа ямар ч үед байсан Бурханы Үг хүн бүртэй хэрхэн холбогдож байдгийг бид харуулж, зааж өгөхийг тууштай хичээн чармайж байгаагаас бидний анхаарал гол цөмтэйгөө хамааралтай хэвээр байгааг харж болно. YouVersion нь Life.Church-ийн хүчин чармайлтын шинэ хүрээг төлөөлдөг. Бид зөвхөн шинэ технологи ашиглан дэлхийд нөлөөлөх хэрэгсэл бүтээгээд зогсохгүй, хамгийн чухал нь Библи тэдний амьдралд ямар ач холбогдолтой болохыг олж мэдсэнээр хүмүүс Бурхантай харилцах харилцаандаа өсөхийг бид урамшуулж байна.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна