Төлөвлөгөөний мэдээлэл

Бүү санаа зовЗагвар

Do Not Worry

7-с 7 дахь өдөр

Зовлон таныг томруулж эсвэл жижгэрүүлдэг 


Хүүхдүүд алхаж сурахын тулд цөөнгүй удаа унадаг тэгсэн ч дахин дахин босож туршиж үзсэнээр нэг л өдөр алхдаг. Хүүхдэд хуурамч дүр байхгүй. Эсрэгээрээ, бид унаж, босож байж баттай зогсдог болдог. 



Элч Паул гай зовлон тохиолдох үед зөв хандлагаар даван туулахыг харуулсан. Тэр гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө бус харин Бурханы дуудлагад дуулгавартай байсныхаа төлөө шоронд орж байсан. Тэр Филиппой хотынхонд бичсэн захидалдаа "Үргэлж баяртай бай, би дахин хэлье баярлагтун!" хэмээсэн. Ямар ч нөхцөл байдал дунд байсан бид тухайн нөхцөл байдлаас биш харин бидэнд өгөгдсөн Сүнснээс хамааралтай гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид "энэ нөхцөл байдал дунд би Эзэнийг магтах болно" гэж хэлж чаддаг байх ёстой. 



Паул амьдралынхаа туршлагаас хуваалцсан. Түүний нууц нь Филиппой 4:11-13 юм. Хүнд нөхцөл байдал мөн элбэг хангалуун байдал дунд тэр нэг л хивэндээ байсан. Хүмүүсийн амьдрал эрс тэс байдлаас болоод өөрчлөгдөж байдаг. Нэг туйл нь эерэг зүйл бөгөөд элбэг хангалуун амьдрах. Нөгөө туйл нь дутагдал эсвэл хэрэгцээ байсаар байх. Гэсэн хэдий ч энэ хоёр туйл дунд бид хэн болохоо өөрсдийн хариу үйлдлээр харуулдаг. Паул, "Христ дотор би урьдын адил хэвээрээ байна" гэж хэлсэн. Бидний хүч чадлын шалтгаан болсон Христ дотор бид бүгдийг хийж чадна, учир нь биднийг юу ч өөрчлөхгүй. 



Паул жинхэнэ элч гэдгээ захидлуудаараа дамжуулан харуулсан. Тэр ололт амжилтаа хэзээ ч үзүүлэн болгоогүй, харин оронд нь баримт болгон харуулсан. Тэрээр зовлон бэрхшээлийг туулахдаа дуудлагадаа үнэнч хэвээр үлдсэн. Энэ бол жинхэнэ Бурханыг амьдралдаа хүлээн авсан хүний хамгийн том нотолгоо юм: энэ нь зовлон зүдүүрээс үл хамааран Түүнд үйлчилсээр байдаг. Үйлдэл бол үгнээс илүү чанга дуугардаг. 



Паул чуулган түүний ачаанаас үүрэлцэж байсан гэж хэлсэн. Өөрийнх нь хүнд хэцүү байгаа нөхцөл байдал биш, харин бусдын зовлон түүнд хүндээр туссан гэсэн байдаг. Түүний амьдралын энэ үйл явц нь түүнд бүх тайтгарлын Бурханы тухай мэдлэгийг бий болгоод зогсохгүй түүнийг бусдын тайтгарлын хэрэгсэл болгон өөрчилсөн юм. Түүний зовж зүдэрсэн нь утга учиртай байсан, учир нь тэр түүний зовлон зүдүүр болон түүний амьдралд тохиолдсон зүйлс нь өөрт нь бусдыг тайвшруулах боломжийг бий болгох Бурханы бэлтгэл байсныг ойлгосон. 


Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Do Not Worry

Есүс шавь нартаа " та нар энэ дэлхийд байхдаа зовлонтой байх болно. Гэхдээ зоригтой бай! Би дэлхийг ялан дийлсэн юм" хэмээн хэлж байсныг санацгаая. Үнэндээ, Бурханы хүүхдүүд болсон бид зовлон зүдүүр, асуудал, бэрхшээлээс...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Жерард Карденасд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.centrocristiano.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна