Төлөвлөгөөний мэдээлэл

Бүү санаа зовЗагвар

Do Not Worry

7-с 4 дахь өдөр

Христ доторх амар тайван 


Филиппой 4:7, “Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална.” Энэ нь зөвхөн зүрх сэтгэл, сэтгэл хөдлөлийг хамгаалаад зогсохгүй, бие махбодыг хамгаалах болно. Бие махбод шаналалтай байвал зүрх өвдөж, сэтгэл санаа хямардаг. Энэ нь нас ахих тусам зүрхний хэмнэл алдагдаж, амьдралын ачаалал даах чадваргүй болгодог.  



Бурханы амар тайван зөвхөн бүх ойлголтыг даваад зогсохгүй байгалийн хуулийг даван гардаг. Энэхүү амар тайван байгалийн хуулийг даван, нөхцөл байдлаас үл хамааран биднийг тайвшруулдаг. Энэ нь зүрхийг хамгаалдаг. Ингэснээр ухаан санаагаа алдалгүй, сэтгэл санаа тогтвортой байдаг. Энэ амар тайван бидний эрүүл мэнд, сэтгэл санааг хамгаалдаг. Бурханы амар тайван бидний сүнсэнд нөлөөлөөд зогсохгүй бие махбодод маань ч нөлөөлдөг. Хүнд хэцүү нөхцөл байдал дунд бид эрүүл байна. 



Бурханы амар тайван бидний анхаарлыг Христ рүү чиглүүлдэг. Хэрэв та Христийг таньж мэдээгүй нөхцөл байдалдаа захирагдаж амьдарч байсан бол одоо танд Христийн бодит байдлыг таньж мэдэх боломж олдож байна. Бурханы амар тайван биднийг Христ дээр төвлөрүүлж, бидний дотор хийгдэж буй Түүний ажлыг ойлгох ойлголтыг өгдөг. 



Үүний үр дүнд зовлон бэрхшээл дунд амар тайван бий болдог. Магадгүй асуудлууд үргэлжилсэн хэвээр, тухайн нөхцөл байдал хэр удаан үргэлжлэх талаар тодорхой өдөр, цаг хугацаа байхгүй байсан ч амьдрал бидний туулж буй бэрхшээл хэзээ дуусахыг мэдэхээс хамаарахгүй. Бидний амьдрал Бурханаас хамааралтай. Бурханы амар тайван асуудал дунд биднийг тайван, аюулгүй байх боломжийг өгдөг. 



Паул бидэнд Христтэй хамт байснаар бидний амьдралд асуудал гарахгүй гэж заагаагүй. Тэр бидэнд сайн мэдээ бидэнд аз авчирч, бүх зүйлс төгс болно гэж хэлээгүй. Ийм зүйл байхгүй. Паул Христтэй хамт байгаа хүмүүс адил нөхцөл байдалд орсон хүмүүсээс ялгаатай бөгөөд Бурханы амар тайван сүнслэг амьдралд үр нөлөөг бий болгодог гэсэн. Энэ нь бүх ойлголтыг давсан бодит байдал юм. 


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Do Not Worry

Есүс шавь нартаа " та нар энэ дэлхийд байхдаа зовлонтой байх болно. Гэхдээ зоригтой бай! Би дэлхийг ялан дийлсэн юм" хэмээн хэлж байсныг санацгаая. Үнэндээ, Бурханы хүүхдүүд болсон бид зовлон зүдүүр, асуудал, бэрхшээлээс...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Жерард Карденасд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.centrocristiano.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна