Төлөвлөгөөний мэдээлэл

Бүү санаа зовЗагвар

Do Not Worry

7-с 6 дахь өдөр

Мөн чанар


Таны амьдралд тохиолдож байгаа зүйлс таны сүнслэг амьдралыг тодорхойлохгүй. Та өөрийгөө болон чадвараа хэрхэн хүлээн зөвшөөрч байгаа нь чухал. Израиль үндэстэн Египетэд амьдарч байхдаа жинхэнэ Бурханыг мэддэг хүчирхэг хүмүүсийн бүлэг байсан хэдий ч тэд тэнд боолууд байсан. Тэд бие махбодын хувьд хүчирхэг байгаагүй ч тэдний амьдралд жинхэнэ Бурхан байсан. Асуудал нь тэд өөрсдийгөө хэн болохоо таньж мэдээгүйд оршино. Тэд юу эзэмшиж байгаагаа, ямар их эрх мэдэлтэйгээ мэдээгүй байв.



Хэрэв та өөрийн төрөлхийн авьяас чадвар, билэг авьяасаа мэдэхгүй бол танд тэдгээр зүйлс байхгүй мэт үйлдэл үзүүлэх болно. Изриальчууд Египетэд асар их зовлон зүдүүрийг амссан. Тэд тухайн нөхцөл байдлаасаа гарч чадахгүй байсан нь тэд Египетчүүд өөрсдөөс нь асар хүчтэй хэмээн харж өөрсдийн чадварыг үгүйсгэж байсан. Тэд боолчлолын сэтгэлтэй байсан учраас хэн ч тэднийг боолчлох боломжтой байсан. Зовлон зүдүүр тэднийг дарамталж мөн чанарыг нь булаан авсаар тэд хохирогчийн сэтгэлгээтэй хүмүүс болсон. Энэ нь хүмүүсийн бүтээмжийг бууруулж, тэдэнд өгөгдсөн бэлэг, авьяасаа ашиглах чадварт нөлөөлдөг.



Эсрэгээрээ, Таны хандлага асуудлыг тодорхойлох биш, харин та Бурханы хүүхэд гэдэг мөн чанар таныг тодорхойлдог учраас таны эргэн тойронд болж буй үйл явдлууд таныг удирдаж чадахгүй.



Давид Саулын цэргүүдийн хажууд ямар ч туршлагагүй, сул дорой, өчүүхэн нэгэн байсан. Тэдэнд бэлтгэгдсэн арми, зэр зэвсэг байсан. Харин Давид тэднээс ялгарах зүйл нь тэр өөрийн мөн чанараа мэддэг байсан. Тэр өөрийгөө бусдаас өөр гэдгээ хүлээн зөвшөөрсөн байсан. Давид Бурханд асар их итгэдэг байсан. Тэр хуучин гэрээнд амьдарч байсан ба хүмүүс сүнсээр үхмэл байсан учраас Бурханыг хүлээн зөвшөөрөх хэцүү байсан. Гэсэн хэдий ч Давидын амьдралд нэгэн чанар байсан нь түүний итгэл байв. Түүнд нэгэн эш үзүүлэгч чи Израилийн хаан болно гэж хэлж байсанд тэр итгэсэн. Тэр итгэсэн. Давид Бурхантай харилцах харилцаандаа ирээдүйд юу түүнийг хүлээж байгааг мөн хувь тавилангаа мэдсэн. Хэдийгээр тэр бусад цэргүүдээс туршлага бага байсан ч тэр ялалт байгуулна гэдэгтээ итгэж байсан цорын ганц Изриаль хүн байсан, тиймээс ч тэр аварга биетийг ялж чадсан.



Давид өөрийгөө ялагч гэдгээр харж байсан. Бодит байдал болон түүний ойлголт нь үнэн дээр суурилсан. Бусад нь худлыг хүлээн зөвшөөрсөн. Тэдний асуудал бие махбодын хувьд биш оюун санаа, сүнсэнд нь байсан. Тэд өөрсдийн мөн чанарыг буруугаар хүлээн зөвшөөрсөн.


Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Do Not Worry

Есүс шавь нартаа " та нар энэ дэлхийд байхдаа зовлонтой байх болно. Гэхдээ зоригтой бай! Би дэлхийг ялан дийлсэн юм" хэмээн хэлж байсныг санацгаая. Үнэндээ, Бурханы хүүхдүүд болсон бид зовлон зүдүүр, асуудал, бэрхшээлээс...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Жерард Карденасд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.centrocristiano.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна