2Коринт 11:23-29

2Коринт 11:23-29 АБ2013

Тэд Христийн үйлчлэгчид үү? (Би ухаангүй мэт ярьж байна.) Би бүр ч илүү. Зүдэл зүтгэлээрээ ч илүү, хоригдсоноороо ч илүү бөгөөд тоо томшгүй жанчуулж, үргэлж үхлийн аюулд байлаа. Иудейчүүд намайг таван удаа гучин ес ташуурдсан. Намайг саваагаар гурвантаа жанчиж, нэг удаа над уруу чулуу шидэцгээж байв. Гурван удаа би усан онгоцны сүйрэлд өртөж, гүн тэнгист өдөр шөнийг өнгөрөөж байлаа. Ахин дахин аялахдаа, гол усны аюул, дээрэмчдийн аюул, овог нэгтний аюул, харийнхны аюул, хот дахь аюул, цөл дэх аюул, тэнгис дэх аюул, хуурамч ах дүүсийн дундах аюул, зүдэл зүтгэл, дараа дарамт, байнгын нойр дутал, өлдөл цангал, үргэлжийн мацаг, ноорол нүцгэрэл, даарал хөрөлд байлаа. Энэ бүгдээс гадна би өдөр бүр бүх чуулгануудын төлөө зовних дарамтад байна. Мөхөсдөөд байгаа хэний төлөө би мөхөсдөөгүй гэж? Бүдрээд байгаа хэний төлөө би шатаагүй гэж?

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна