Төлөвлөгөөний мэдээлэл

Бүү санаа зовЗагвар

Do Not Worry

7-с 1 дахь өдөр

Зовлон бол Амьдралын Нэг Хэсэг

Филиппой 4:6: “Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл.”

Паул энэ хэсэгт хүмүүний нөхцөл байдал болон бидний өдөр тутмын амьдралд тохиолддог зүйлсийн талаар ярьсан. Энэ бол маш чухал зүйл. Учир нь бид Христ итгэлт амьдрал доторх баялгийг мэддэг хэдий ч хүнд нөхцөл байдалд хэрхэн ашиглахаа мэддэггүй. Энэ талаар Паул, Филиппой ном дээр бидний туулж буй санаа зовнил, сэтгэлийн зовлонгийн талаар заасан. Бид зовлон бол амьдралын нэг хэсэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид үүнээс зайлсхийж чадахгүй. Бидний амьдрал эдгээр нөхцөл байдалдаа амьдрах тухай биш, харин эдгээр нь амьдралын нэг хэсэг юм.

Есүс шавь нартаа "Та нар энэ дэлхийд зовлонтой байна. Гэхдээ зоригтой бай! Би дэлхийг ялан дийлсэн юм" хэмээн хэлснийг санацгаая. Түүхээс харахад Есүсийн шавь нар хавчлага дундуур туулан гарсан.

Үнэндээ, Бурханы хүүхдүүд болсон бид зовлон шаналлаас чөлөөлөгдөөгүй. Бид бол ялалтын амьдралтай Бурханы хүүхдүүд. Паулын хэлсэнчлэн бид хүнд хэцүү цаг үеэс зайлсхийнэ гэсэн үг биш юм.

Паул зовлон бэрхшээл бидний амьдралд ирдэг гэдгийг үгүйсгээгүй. Паул юунд ч бүү санаа зов гэсэн. Зовнил нь сэтгэлийн түгшүүр гэх мэт том асуудалд хүргэдэг. Таны нөхцөл байдал, нөхцөл байдлаас айх айдас нь сэтгэлийн түгшүүрийг бий болгож байдаг. Паул юунд ч бүү санаа зов гэсэн. Гэхдээ таны зүрхэн дэх айдас оюун бодолд тань санаа зовнилыг бий болгож байдаг бөгөөд тэр нь таныг байнгын сэтгэлийн түгшүүртэй байдалд оруулдаг.

Бид бүгд л амьдралынхаа тодорхой хэсгүүдэд санаа зовоосон нөхцөл байдал дундуур туулан гардаг. Сэтгэлийн түгшүүр төрүүлсэн зовлонт мөчүүдийг үргэлжлүүлэн туулсаар байх болно. Паул бид Бурханы хүүхдүүд учраас хүнд цаг мөчийг алгасах болно гэж хэзээ ч хэлээгүй. Үнэндээ, Паул хүнд нөхцөл байдалд санаа зовнилоор бүү хөтлүүл гэж хэлсэн. Санаа зовнил таны бодол санааг эзлэх үед таны зүрх сэтгэл айдсаар дүүрдэг. Тэгснээр та өөрийн нөхцөл байдлын талаар бодохдоо үргэлж айдастай байна гэсэн үг юм.

Цаашлаад, Паул санаа зовнилыг хэрхэн зайлуулахыг заасан. Асуудал таныг хямралд хүргэхээс өмнө та ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. Гэвч бид хүнд нөхцөл байдлынхаа төгсөлд үүнийг хийх хандлагатай байдаг. Паул бидний хийх зүйлсийн дарааллыг заасан. Ерөнхийдөө, хүмүүс эхлээд өөрсдөө асуудлаас гарах гарцыг хайдаг. Гэхдээ үүнийг хийхээсээ өмнө бид эхлээд Бурхан руу очиж Түүнээс тусламж гуйх хэрэгтэй

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Do Not Worry

Есүс шавь нартаа " та нар энэ дэлхийд байхдаа зовлонтой байх болно. Гэхдээ зоригтой бай! Би дэлхийг ялан дийлсэн юм" хэмээн хэлж байсныг санацгаая. Үнэндээ, Бурханы хүүхдүүд болсон бид зовлон зүдүүр, асуудал, бэрхшээлээс...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Жерард Карденасд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.centrocristiano.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна