Төлөвлөгөөний мэдээлэл

Бүү санаа зовЗагвар

Do Not Worry

7-с 3 дахь өдөр

Бүх Ойлголтыг Давах Амар Тайван


Биднийг Бурханы амар тайван хучих үед том, жижиг асуудлуудад сэтгэл түгшихээ больдог. Амьдралдаа санаа зовнилыг сонгох үед тэр жижиг асуудлууд таныг зовлон зүдүүр рүү чиглүүлнэ. Санаа зовнил таны асуудлыг улам л том болгохоос өөр зүйл үгүй.



Бурханы амар тайван таны оюун бодол, зүрх сэтгэлд байхад асуудлууд бага байдаг. Та хаашаа ч ганхахгүй. Таны нөхцөл байдал таны амьдралын гол төв болохгүй. Бурханы амар тайван таны амьдралд байгаа учраас та хийж байсан зүйлсээ үргэлжлүүлэн хийсээр, үйлдсээр байх болно. 



Бүх ойлголтыг давах Бурханы амар тайван. Энэ нь таны ур чадвараас хамааран бий болдоггүй. Үүнийг та өөрөө бий болгохгүй. Энэ нь ямар нэг зан үйл хийснээр бий болдог зүйл биш. Мөн энэ нь сургуульд сурсны үр дүнд бий болдог ч зүйл биш. Хэдийгээр хэцүү цаг үед эрүүл харилцаа чухал ч гэсэн энэ нь мөн л найз нөхөрлөлийн харилцаанаас бий болдог зүйл биш. 



Энэхүү амар тайван нь Сүнслэг амьдралаа дасгалжуулснаар бий болно. Таны амьдрал Бурханы мутар байдаг гэдэгт итгэх хэрэгтэй. Түүний итгэмжит байдалд амралт байдаг бөгөөд таны авьяас чадвар, хүч чадлаас хамааралтай биш. Энэ нь логик амар тайван биш. Харин логикийг давсан амар тайван. Энэ нь сэтгэл зүйчид сурсан зүйлсээрээ таны нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхдээ галзуурч магадгүй гэсэн үг юм. Тэд ийм нөхцөл байдалд яаж ийм амар тайван байгааг тань ойлгохгүй. 



Бурхан амар тайван хүнээс эхтэй биш. Хүмүүний ухаанаар ойлгодог зүйл биш. Хүнд нөхцөлд ирэх амар амгаланг зөвхөн Бурхан бий болгодог. Бурханы амар тайван таны сэтгэл санааг тогтворжуулж, зүрх сэтгэл, оюун бодол, сэтгэл хөдлөлийг тань хамгаална. Асуудал гаргахад бидний сүнс амьдралын нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлдэг. Ингэхдээ уйтгар гуниг, сэтгэлийн түгшүүр, айдас гэх мэт сэтгэл хөдлөлүүдийг сүнс, зүрх сэтгэл, оюун санаа маань байгалиасаа бий болгож байдаг. Харин ч эдгээр хариу үйлдлүүд нь биднийг санаа зовнилд автуулаад зогсохгүй бидний зүрх сэтгэл, оюун ухааныг төөрөгдүүлж, эмх замбараагүй байдалд хүргэдэг. Харин Бурханы амар тайван бидний сүнсийг нөхцөл байдалд захируулахаас хамгаалдаг. Энэ нь хүн төрөлхтөн, сэтгэл судлалын шинжлэх ухааны хийж чадах ойлголтоос даван гарсан амар тайван юм. Бидний амьдралыг удирддаг зүйл Сүнс дотор бий. 


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Do Not Worry

Есүс шавь нартаа " та нар энэ дэлхийд байхдаа зовлонтой байх болно. Гэхдээ зоригтой бай! Би дэлхийг ялан дийлсэн юм" хэмээн хэлж байсныг санацгаая. Үнэндээ, Бурханы хүүхдүүд болсон бид зовлон зүдүүр, асуудал, бэрхшээлээс...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Жерард Карденасд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.centrocristiano.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна