Төлөвлөгөөний мэдээлэл

Бүү санаа зовЗагвар

Do Not Worry

7-с 2 дахь өдөр

Талархалтайгаар Залбир


Паулын бичсэн энэ залбирлын төрөл нь бид залбирлаараа хүмүүсийг болон Бурханыг удирдаж, чиглүүлнэ гэсэн ойлголт биш юм. Бид залбирлаараа эсвэл гуйлтаараа БурханыГ болон бусдыг удирдаж гуйсан юмаа авна хэмээн андуу боддог. Харин Филиппой ном дээр бидний залбирал талархлаар дүүрэн байх ёстой хэмээн хэлсэн. 



Итгэлгүй байдал болон санаа зовнилыг иймэрхүү залбирлаар бий болгодог. Санаа зовнилыг арилгахын оронд улам илүү стрессийг иймэрхүү залбирлаар бий болгодог. Иймэрхүү залбирал гэдэг нь сэтгэл зүйн хувьд Бурханыг удирдахыг хүссэн, өөрийгөө бүхний төвд байлгаж Бурханд зааварчилгаа өгөх гэж оролддог. Бид Бурханд зааварчилгаа өгч чадна гэж үү? Бид Бурханыг удирдаж чадахгүй.  



Эдгээр залбирлын төрлүүд ямар ч сайн үр жимс гаргахгүй, энэ бол Бурхантай харилцах арга зам биш юм. Үнэндээ эдгээр залбирлууд итгэлгүй байдал юм. Паул бидний залбирал талархлаар хүсэлтэй мэдүүлэх ёстой ингэснээр итгэлийн залбирал бий болдог гэж хэлсэн шүү дээ. 



Паул "Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална" гэж хэлсэн. Бид Бурханд хандан зөв залбирахад зовлонт нөхцөл байдлын дунд Бурханы амар тайван бий болдог. Энэ нь гаднаас ямар нэгэн зүйлээс үүдэлтэй зүйл биш, зөвхөн Бурхан таны дотор бий болгож чадах амар тайван юм. 



Асуудал шийдэгдэх нь гуйлтын хариулт биш. Паул асуудал тэр даруй шийдэгдэнэ гэж ерөөсөө хэлээгүй. Тэр хэрэв та талархалтайгаар залбирах үед Бурханы амар тайван таны зүрх сэтгэл, оюун бодлыг хамгаална гэж хэлсэн. Бурханы амар тайван таны итгэлийн залбирлаар дамжуулан хэцүү нөхцөл дунд тань амар тайвныг бий болгодог. 



Ихэвчлэн, бид зовлонгоо өөрсдийн гол төвөө болгочихсон байдаг. Үүнээс бид хоёр үр дагаврыг хүлээн авах боломжтой. Нэгт, санаа зовнил айдас болон хувирч таны дотор орох, эсвэл Бурханы амар тайван таны зүрх сэтгэл, санаа бодлыг дүүргэх гэсэн хоёр сонголт. Аль ч талд асуудал шийдэгдсэн ч та ирээдүйтэйгээ ямар замаар нүүрэлдэхээ сонгох нь таны гарт бий. Санаа зовнилоор дүүрсэн нэгэн: асуудал шийдэгдээгүй, харин амьдрал нь санаа зовнил айдаст эзлэгдсэн нэгэн. Харин нөгөө талд асуудлууд байсан хэвээр, гэвч таны зүрх, оюун бодол амар тайвнаар дүүрэн нэгэн. Бурханы амар тайван юу ч болсон тантай хамт байх болно. 


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Do Not Worry

Есүс шавь нартаа " та нар энэ дэлхийд байхдаа зовлонтой байх болно. Гэхдээ зоригтой бай! Би дэлхийг ялан дийлсэн юм" хэмээн хэлж байсныг санацгаая. Үнэндээ, Бурханы хүүхдүүд болсон бид зовлон зүдүүр, асуудал, бэрхшээлээс...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Жерард Карденасд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.centrocristiano.org

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна