Төлөвлөгөөний мэдээлэл

Эцсийн сургаалиуд: Ариун долоо хоног уншлагын төлөвлөгөөЗагвар

The Final Lessons: A Holy Week Plan

10-с 10 дахь өдөр

"Хоёр дахь боломж" Бидний түүх болон баяр Дахин амилсан баярын өдрөөр төгсдөггүй. Бид дараагийн өдөртөө л бодит ертөнц рүүгээ шилжин орж улмаар “Одоо яах вэ?” гэсэн манан дунд үлдэж хоцордог маань баяр ёслолын асуудал нь байдаг. Есүс гэмийн хараалыг ялан дийлж, Түүн дотор бидэнд шинэ амьдралыг өгсөн гэсэн итгэл найдвар дотроо урагшилах талаар бид өнөөдөр судлах болно. Петрийг санаж байна уу? Түүнийг гурван удаа үгүйсгэх замаар тэрээр Есүсээс урвасан талаар бид энэ долоо хоногийн эхэнд уншсан. Өнөөдөр бид түүнийг болон Есүсийг дахин харах болно. Иохан 21:15-19-р эшлэлүүдийг унш. Есүс Петрийн хайрын талаар шалгаан асуусан. Энэхүү асуулт нь Есүсийн төлөө биш харин Петрийн төлөө хийгдсэн зүйл байсан гэж би боддог. Сануулан хэлэхэд Есүс Петрт гурвантаа, Христэд хэр хайртай болохоо нотлох боломжийг олгож байсан гэж би боддог. Түүнд хайртай болохоо Петр хэрхэн харуулах боломжтой болохыг гурван удаа Есүс хариулт болгон хэлсэн байдаг: “хоньдыг минь тэжээ,” “хоньдыг минь хариул,” бас “хоньдыг минь тэжээ.” Есүст бид хайртай гэж хэлэх арга замууд нь үгээрээ хэлэхээр хязгаарлагддаггүй. Хүн бүр л загалмай хэлбэртэй зүүлт зүүж, Фэйсбүүк дэхь хувийн хавтсан дээрээ Христитгэлтэн гэсэн хайрцагийг бөглөж, эсвэл Ням гараг бүр цуглаанд явж чадна шүү дээ. Түүнийг хайрлахын тулд бид Түүний хоньдыг (хүмүүсийг) хариулах хэрэгтэй гэж Есүс хэлсэн байдаг. Тэрээр Петрт хүмүүсийг зүгээр л хайрла гэж хэлээгүй; Тэрээр түүнд дахин нэг зааврыг өгсөн: Иохан 21:19-р эшлэлийг дахин унш. Тэрээр Петрт Өөрийг нь дага гэж хэлсэн. Бидний Аврагч болох Есүсийг ямар гайхалтайгаар дүрслэн харуулсан дүр зураг вэ. Тэрээр усан дээр алхаж байхдаа нүдээ Түүнээс салгасан нь хамаагүй байсан. Нэг удаа биш харин гурван удаа Петр Христийг үгүйсгэсэн нь ч хамаагүй байсан. Түүнийг дагах урилгыг Есүс Петрт дахин гардуулсан өгсөн. “Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ. Сайн хоньчин нь Би байгаа юм. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг.” -Есүс (Иохан 10:10-11) Есүс таны талаархи бүгдийг мэддэг—таны амьдралаас хулгайчийн (сатаны) хулгайлсан, алсан бас сүйтгэсэн бүхий л арга замуудыг Есүс мэддэг—бөгөөд Есүс таныг хайрласан хэвээрээ л байдаг ба Тэрээр таныг бялхсан амьтай байлгахыг хүсдэг. Энэхүү Ариун долоо хоногийг дуусгахдаа, Isaac Wimberley-гийн зохиосон “Beauty” гэдэг шүлгээ уншихыг нь үзээрэй: https://www.youtube.com/watch?v=Jx5noFGH0bQ. Түүний хайр—Түүний амьдрал, үхэл болон дахин амилалтын улмаас та бол үнэхээр үзэсгэлэн төгс! Есүсийг дагасан бас Түүний хоньдыг хайрласан тийм бялхам амьдралаар яв бас амьдар!
Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

The Final Lessons: A Holy Week Plan

Энэхүү Ариун долоо хоногт хурдаа сааруулан улмаар энэ дэлхий дээрх Христийн эцсийн мөчүүдээс хамтдаа суралцацгаая. Түүний бидэнд өгөхөөр цаг гаргасан тэр бэлгүүд эсвэл сургаалиудыг бид өдөр бүр хүлээн авах болно. Христэд...

More

Ариун баяруудад ажилладаг Бэкки Кайзерт энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө бид талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.sacredholidays.com-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна