Төлөвлөгөөний мэдээлэл

Эцсийн сургаалиуд: Ариун долоо хоног уншлагын төлөвлөгөөЗагвар

The Final Lessons: A Holy Week Plan

10-с 6 дахь өдөр

"Баяр хөөр ба амар амгалан" Шашины цаг тооллын бичигт өнөөдөр Дахин амилсан баярын өмнөх Пүрэв гараг хэмээн тооцогддог—дагалдагч нартайгаа Эзэний барьсан хамгийн сүүлийн зоог тохиосон өдрийг өнөөдөр бид тэмдэглэдэг. Бид өнөөдрийг хүртэл ширээ тойрон хэдэн өдөр суусан. Ширээ тойрон сууж байхад болсон зүйлсийн талаар өнгөрсөн өдрүүдэд уншсан зүйлсээ тунгаан бод. Таны хувьд хамгийн чухал ач холбогдолтой зүйл юу байсан бэ? Дагалдагчиддаа хандан Есүсийн хэлсэн сүүлчийн үгсийг үргэлжлүүлэн сонсоцгооё. Иохан 16:16-33-р эшлэлүүдийг унш. Есүсийн үгсийг унших үедээ заримдаа би дагалдагчидын нэгэн адилаар төөрөлддөг. Түүний санаа тодорхой болох хүртэл би бүхнийг удаашруулахын тулд тэмцэлдэх хэрэгтэй болдог. Эдгээр эшлэлүүдийг унших үедээ Түүний дотор бидэнд өгөгдөх болно хэмээн Есүсийн хэлсэн гол хоёр зүйлс юу байсан бэ? Намайг Христитгэлт нэгэн болохоос өмнө Эзэний дотор бидэнд ирэх энэхүү баяр хөөр болон амар тайвны талаар миний авралаар дамжуулан болчих зүйл мэтээр хүмүүс ярьдаг байсныг би санаж байна. Энэ нь хүчилсэн мэт; бараг л санаанаасаа зохиосон мэт санагдахуйц—зарим Христитгэлтнүүд дэхь баяр хөөр болон амар амгаланг хараад би үнэхээр төөрөлдсөн. Би Христитгэлт нэгэн болсныхоо дараа олон хүмүүс гаднаа ийм мэтээр үзүүлэх ёстой гэж боддог. Христийн дотор бидэнд амар тайван болон баяр хөөр байх болно гэдгийг мэдсэнээрээ бид нүүрэндээ инээмсэглэл тодруулж, гараа өргөн магтаж бас "Би үнэхээр ивээгдсэн нэгэн" хэмээн хариулах ёстой. Тэмцэлдэх орон зай гэж байхгүй хэмээн боддог болохыг ухаарсан. Эдгээр эшлэлүүдэд бид хүнд асуудлуудтай тулгарах болно, бид тэмцэлдэх болно гэдгийг Есүс тодорхой хэлсэн. Эдгээр зүйлсээс бид зугтаах боломжгүй. Үүнийг ойлгосноор агуу эрх чөлөө бидэнд ирдэг. Хэн ч төгс төгөлдөр биш; хэний ч амьдрал төгс бус. Гэсэн хэдий ч, “гуниг чинь баяр хөөрөөр солигдох болно” (эшлэл 20) бас “Миний дотор та нар амар амгалан байг” (эшлэл 33) гэсэн байдаг. Яагаад бидний гуниг баяр хөөрөөр солигдон бас бид амар амгалан байх юм бол? (33-р эшлэлийг дахин унш) Ямар их баяр хөөр! Ямар их амар амгалан бэ! Бидний Аврагч, Есүс Христ, Би ертөнцийг ялсан хэмээн хэлсэн! “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна.” хэмээн Түүнээс ирэх амар амгаланг Иохан 14:27-р эшлэлд тодорхойлсон байдаг. Бурханы амар амгалан нь энэ дэлхийн дүрслэдгээс хамаагүй өөр. Энэ сургаальд амар амгалан нь Ариун сүнснээс ирдэг хэмээн Есүс хэлдэг. Туулж буй зовлон бэрхшээл дундаа амар амгаланг олохын тулд ганцхан Түүнийг хайхаар өнөөдөр та өөрийгөө сориосой гэж би хүсч байна. Түүний доторхи баяр хөөрөө олж ав. Та үүнийг олох болно. “Гуйгтун, баяр баясгалан чинь дүүрэн болохын тулд та нар хүлээн авна.” хэмээн Есүс Иохан 16:24-р эшлэлд хэлсэн. Kari Jobe-гийн "Here" гэдэг дуунд, найзаас чинь ирэх залбирал мэтээр таныг угаах боломжийг олго. https://www.youtube.com/watch?v=YQnBvUiAGsI
Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

The Final Lessons: A Holy Week Plan

Энэхүү Ариун долоо хоногт хурдаа сааруулан улмаар энэ дэлхий дээрх Христийн эцсийн мөчүүдээс хамтдаа суралцацгаая. Түүний бидэнд өгөхөөр цаг гаргасан тэр бэлгүүд эсвэл сургаалиудыг бид өдөр бүр хүлээн авах болно. Христэд...

More

Ариун баяруудад ажилладаг Бэкки Кайзерт энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө бид талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.sacredholidays.com-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна