Төлөвлөгөөний мэдээлэл

Эцсийн сургаалиуд: Ариун долоо хоног уншлагын төлөвлөгөөЗагвар

The Final Lessons: A Holy Week Plan

10-с 5 дахь өдөр

"Тусламж" Энэ дэлхий дээр байх хоногийнх нь тоо гүйцэж буй хүнтэй та хамт байж үзсэн үү? Бүхий л хором, бүхий л үе үнэ цэнэтэй. Алдах юм нэгээхэн ч үгүй. Одоо онц чухал ач холбогдолгүй зүйлийн талаар ярих цаг биш. Эцсийн баяртай гэсэн үгс, хүслүүд, уриалгууд, бас зөвлөгөөнүүд бол хөнгөн хийсвэр шивнэх үгс биш. Есүс энэ ертөнцөөс салж, Эцэг өөдөө очих цаг нь болсныг мэдсэн байсан (Иохан 13:1) бөгөөд энэ эцсий цаг мөчөө хамгийн үр ашигтайгаар өнгөрүүлсэн. Дахин амилсан баяр болоход хэдхэн хоног үлдээд байна, Түүний эцсийн үгс рүү налж бас тэдгээрийг сонссоор байцгаая. Иохан 14:15-31-р эшлэлүүдийг унш Үнэхээр сонсоод л баймаар сайхан үгс. Харин нэг л асуудал байна: Би бусдаас тусламж гуйх дургүй. Харин та? Та бусдаас тоолгүй тусламж гуйж чаддаг уу? Эсвэл энэ нь таныг тав тухгүй байдалд хүргэдэг үү? Таньд тусламж хэрэгтэй болохоо хүлээн зөвшөөрөхүйц эмзэг байна гэдэг бол таны хийж чадах хамгийн зоригтой зүйл мөн. Та өөрийнхөө хүчээр юуг ч хийж чадахгүй болохоо ухаарах үедээ, таны хийж чадах хамгийн зоригтой зүйл бол Ариун сүнсэнд таньд туслах боломжийг олгох юм. Энэхүү хүчийг өнгөрсөн жил би хэзээ ч өмнө нь төсөөлж байгаагүйгээрээ мэдэрсэн. Гуравдахь удаагаа жирэмсэлсэн болсоноо мэдсэн тэр сард мөн би шинэ үйлчлэл эхлүүлэхээр шийдсэн. Энэ надад үнэхээр ойлгоход хэцүү бас ахадсан зүйл байсан. Юуг ч хийж чадахгүй ихийг хийгч бас тэсч гарахын тулд илүү ихийг хийгч байх нь үнэхээр намайг даруу болгосон. Гэсэн хэдий ч, Бурханы өршөөл болон Ариун сүнсний хүч миний даруу өргөлийг хүлээн авч улмаар үүнийг маань үржүүлэн өсгөсөн. (Бурханд бүх алдар нь орших болтугай. ) Ариун сүнс л тусласан байхаас өөр гарцаагүй тийм байдалтай та нүүр тулж байсан уу? Туслагчийн тусламжийг авахуйц тийм цаг үед та яг одоо байна уу? Түүнээс таньд туслахыг гуй. Эмзэг бай. Өнгөрсөн жил хагасын хугацаанд надад хоёр зүйл үнэхээр ихээр тусласан. Би энэхүү эшлэлийг олонтаа чангаар хэлдэг: “Тэр надад ‘Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөсдөлд [Миний] хүч бүрэн төгс болдог’гэж айлдсан. Иймд Христийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхөсдөлөөрөө илүү сайрхана. Гэхдээ бид өөрсдөө үхлийн ял дор байсан нь өөрсдөдөө бус, харин үхэгсдийг амилуулдаг Бурханд найдахын тулд билээ. Тэр биднийг тийм сүрхий үхлээс аварсан, аврах ч болно. Тэр биднийг аврах ч болно гэдэгт бид Түүнд найддаг” 2 Коринт 12:9-10 Бэтел Мюзикийн дараах дууг бас би дуулдаг. Үүнийг та өнөөдөр бас өөрийнхөө сүлд дуу болгоорой— “You Make Me Brave” Amanda Cook болон Bethel Music-г үз https://www.youtube.com/watch?v=6Hi-VMxT6fc
Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

The Final Lessons: A Holy Week Plan

Энэхүү Ариун долоо хоногт хурдаа сааруулан улмаар энэ дэлхий дээрх Христийн эцсийн мөчүүдээс хамтдаа суралцацгаая. Түүний бидэнд өгөхөөр цаг гаргасан тэр бэлгүүд эсвэл сургаалиудыг бид өдөр бүр хүлээн авах болно. Христэд...

More

Ариун баяруудад ажилладаг Бэкки Кайзерт энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө бид талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.sacredholidays.com-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна