Төлөвлөгөөний мэдээлэл

Эцсийн сургаалиуд: Ариун долоо хоног уншлагын төлөвлөгөөЗагвар

The Final Lessons: A Holy Week Plan

10-с 7 дахь өдөр

"Үхэл" Өнөөдрийг Есүсийн цовдлогдсоныг дурсан санах Сайн Баасан гараг хэмээдэг нь надад үргэлж сонин санагддаг. Би ихэнх тохиолдолд Есүсийн цовдлогдсоныг эргэн санах Сайн Баасан гарагийг хямдрал болдог Хар Баасан гарагтай андууран Есүсийн цовдлогдсоныг эргэн дурсах Сайн Баасан гарагийг Хар Баасан гараг (гунигтай учраас); бас Хар Баасан гарагийг Сайн Баасан гараг (хямдралууд үнэхээр гайхалтай учраас) гэж хэлдэг учраас манай нөхөр намайг шоолдог. (Ха!)  Энэ өдөр—Христийн цовдлолыг бид эргэн дурсан өдөр учраас тийм сайн сайхан зүйл биш шиг санагддаг. Тэр өдөр Түүний бидний төлөө хийж гүйцээсэн зүйл нь сайн болохыг би ойлгож байгаа боловч Түүний дахин амилалтгүйгээр Түүний үхэл нь ямар ч хүч чадалгүй байдаг. Энэ өдөр сайны эсрэг болох— гашуудан уйлсан харанхуй өдөр мэт надад санагддаг. Та юу гэж бодож байна—Загалмайг эргэн санах үед таны дотор ямар сэтгэл хөдлөл мэдрэгддэг вэ? Өнөөдрийн уншлага урт байх болно. Энэхүү түүхийг та мэддэг учраас гүйлгэн эсвэл алгасч бүү уншаарай. Таныг Христийн үхэлтэй шинэ арга замаар холбож өгөхийг Туслагч тань болох, Ариун сүнснээс гуй.  Иохан 19:1-30-р эшлэлүүдийг унш. Үүнийг би унших үедээ, Есүсийн туулж өнгөрүүлсэн дараах зүйлсийг ажигласан: Пилатаар ташуурдуулсан, Түүний толгойд сундуун титэм тавьсан, нил ягаан нөмрөг өмсгөн бас хашхиралдаж буй, цэргүүдийн гараар алгадуулж буй, хүмүүсийн өмнө ичгүүр болгон доромжилж буй, цовдол хэмээн хашхиралдаж буйг сонссон, Пилат ямар ч гэм бурууг Түүнээс олоогүй, ярихаас татгалзсан, Бурханд бүх л эрх мэдлийг захируулсан, шүүлтийн суудалд суусан, Түүнийг цовдол хэмээн улам ихээр хашхиралдаж байсан, цовдлогдохоор өгөгдсөн. Өөрийнхөө загалмайг үүрч, цовдлогдон, ээжийгээ харж хандах үүргээ дүү Иохандаа шилжүүлэн өгсөн, цангасан, цөстэй хольсон дарсыг хүлээн авсан, ярьсан, бас нас барсан.  Христийн цовдлол нь ихэнхдээ намайг мэдээгүй болгоход хүргэдэг. Загалмайнууд хаа сайгүй л байдаг. Бид үүнийг хүзүүндээ зүүж бас ханандаа өлгөдөг. Хэрэв бид сүмд өссөн бол энэхүү түүхийг бид олонтаа сонссон байдаг. Бидний соёл олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр бялхсаныг бөгөөд үзүүлэх зурагны ар тал дээр үргэлжилсэн дов толгод болон жаргаж буй нарны туяаг будсан байх үед загалмай нь тийм ч харанхуй санагддаггүйг дурьдахгүй байхын аргагүй. (Бүхэл бүтэн дүрслэлийг олж харахын тулд цаг гарвал бусад сайн мэдээний түүхүүдийг уншаарай: Матай 27:1-56; Марк 15:1-41; болон Лук 22:63-23:49.) Тэр өдөр Христ юуг туулж өнгөрүүлэн бас юуг хийж гүйцэтгэсэн талаар шинэ харааг бидэнд өгөхийг Туслагчаасаа өнөөдөр гуйцгаая. Энэ өдрөөс хэдэн зуун жилийн өмнө, эш үзүүлэгч Исаиа Есүсийн талаархи мөн Түүний юуг туулах талаар эдгээр үгсийг бичиж үлдээсэн байдаг: Исаиа 53:4-12-р эшлэлүүдийг унш. Магтаалын тунхаглал бас Есүст зориулсан амлалт болгон, эдгээр үгсийг Түүнд зориулан дуу болгон өргө: All Sons & Daughters-ийн дуулсан “Your Glory/Nothing But the Blood” https://www.youtube.com/watch?v=eQssA0HKYxE
Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

The Final Lessons: A Holy Week Plan

Энэхүү Ариун долоо хоногт хурдаа сааруулан улмаар энэ дэлхий дээрх Христийн эцсийн мөчүүдээс хамтдаа суралцацгаая. Түүний бидэнд өгөхөөр цаг гаргасан тэр бэлгүүд эсвэл сургаалиудыг бид өдөр бүр хүлээн авах болно. Христэд...

More

Ариун баяруудад ажилладаг Бэкки Кайзерт энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө бид талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.sacredholidays.com-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна