Төлөвлөгөөний мэдээлэл

Эцсийн сургаалиуд: Ариун долоо хоног уншлагын төлөвлөгөөЗагвар

The Final Lessons: A Holy Week Plan

10-с 2 дахь өдөр

"Магтаал" Ариун долоо хоногт тавтай морил—энэ нь Есүс Иерусалимд ирсэн тэр Ням гаригаас эхлэдэг бөгөөд өнөөдөр бид хоёрдахь сургаалиар Христийг дагах (эхний сургаал өөрсдийнхөө хамгийн шилдэгийг золиос болгон өргөх байсан): Түүнийг магтах талаар сурах болно. Иохан 12:12-19-г унш. Лазарын төлөө юу хийснийг хараад олон түмэн үнэхээр гайхширсан. Түүнийг тойрон хүрээлж бас өөрсдийгөө эдгээж өгөхийг гуйхын оронд, тэд зүгээр л Түүнийг магтсан нь надад үнэхээр сонирхолтой санагддаг. Түүний хийсэн зүйлийг биширсэндээ, тэдний хийж чадах цорын ганц зүйл нь магтах байсан. Хэрэв та тэр хурсан олны дунд тэр өдөр байсан бол, та хэрхэн хариу үйлдэх байсан хэмээн өөрийгөө төсөөлж байна вэ? Олон хүн тэнд хурсан байх бөгөөд ихэнх нь эргэж харсан, Есүсийг өнгөрч байх үед нь яг сайхан зургыг өөрийнхөө хамт авахаар iPhone-оо хамгаас өндөрт өргөн, @ЕсүсХристийн хамт #Хосанна хэмээн хаяглан нийтэд зарлахад бэлэн байх байсан боловуу гэж би төсөөлдөг. Апп-аа бид үе үе шалган, хэнд бидний Есүсийг харсан нь таалагдсаныг, магадгүй Өөрийнх нь нэрийг бид дурьдсаныг хараад энэ нь Есүст таалагдсан байх боловуу хэмээн бид үе үе шалгадаг. Бид мэдээллийн хэрэгсэл дэхь эмх цэгцгүй байдалдаа Есүс ямар энгийн даруу болохыг мартсан. Амьдралын олон зүйлийг бидний соёл хүчирхэгжүүлж байдаг, тиймээ, Есүстэй харилцах харилцаа маань хүртэл, биднийг л гэсэн болж хувирдаг. Тэнд хуран цугларсан хүмүүс дараах зүйлийг аль хэдийнээ ойлгосон байсан. Энэ бүхэн нь Есүсийг л алдаршуулахын тулд байсан. Хосанна бол магтаалын нэг хэлбэр байсан боловч үүнийг мөн аврал, тусламж эсвэл чөлөөлөх—гэх мэтийн талаар гуйх эсвэл эдгээр нь өөрт байгааг тунхаглах үед хэрэглэдэг. Өнгөрсөн хугацаанд Бурхан таныг юунаас аварсан бэ? Өнөөдөр Бурхан таныг юунаас аврах хэрэгтэй байна вэ? Хосаннагийн орчин үеийн хувилбарыг дуулснаар өнөөдрийн чимээгүй цагаа дуусгая. Дуулж байхдаа залбирлаа дууныхаа үгс болго. Хосаннагийн үгсийг дуулж байхдаа, Бурхан таныг юунаас аврах хэрэгтэй байгаа талаар тунгаан бодоорой. Хосаннаг дуулж байхдаа, Тэрээр таныг юунаас аль хэдийн аварсан талаар эргэн санахын зэрэгцээ энэхүү дуугаа талархалын залбирал болгон Түүнд өргөөрэй. Тиймээ, Эзэн, бид Таниас дараах зүйлсийг залбиран гуйж байна, "Зүрхийг минь эдгээн ариусгаач. Зүүдлэшгүй ертөнцийг өмнө минь авчираач. Замгүй их хайраар хайрлахыг зааж өгөөч. Зовлон шаналалаа хуваалцаач. Зорилго нэгтэй хаант улсын тань талд зогсъё. Зуурдын амьдралаа орхиод би мөнх амьдаръя. Хосанна. Хосанна. Хосанна хамгаас эрхэм."
Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

The Final Lessons: A Holy Week Plan

Энэхүү Ариун долоо хоногт хурдаа сааруулан улмаар энэ дэлхий дээрх Христийн эцсийн мөчүүдээс хамтдаа суралцацгаая. Түүний бидэнд өгөхөөр цаг гаргасан тэр бэлгүүд эсвэл сургаалиудыг бид өдөр бүр хүлээн авах болно. Христэд...

More

Ариун баяруудад ажилладаг Бэкки Кайзерт энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө бид талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.sacredholidays.com-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна