Төлөвлөгөөний мэдээлэл

Эцсийн сургаалиуд: Ариун долоо хоног уншлагын төлөвлөгөөЗагвар

The Final Lessons: A Holy Week Plan

10-с 9 дахь өдөр

"Дахин амилал" Есүс загалмай дээр зүгээр л үхээгүй—Тэрээр үхлээс амилсаныг бид өнөөдөр тэмдэглэх болно! Шийтгэх бас чимээгүй болгох зорилготой байсан (Загалмай дээрх Есүсийн үхэл нь) бидний эрх чөлөө болон хувирсан. Учир нь булш Түүнийг барьж хүчирэхгүй байсан. Иохан 20:1-29-р эшлэлүүдийг унш. Тэр бол амьд. Тэрээр үхээгүй. Үүнийг солиотой зүйл гэж бодож байгаа хүн байна уу? Ганцхан хоногийн өмнө Тэр үхсэн, оршуулгын даавуугаар ороогдсон бас булшинд чулуугаар хаагдсан байсан. Энд л Христитгэл нь сайн багшийн заасан сайхан санаанаас—амьдралыг өөрчилөхүйц итгэл найдвар болон солигддог. Тэрээр бусдад зааж сургах, хүмүүсийг хайрлах, бас өвчтэй хүмүүсийг эдгээхэд л Түүний амьдралын утга учир байсан бол, Тэрээр тэдгээр зүйлсийг хийснийхээ төлөө дурсагдах байсан. Гэвч тэдгээр нь дурсагдаагүй. Тэрээр үхсэн хэвээрээ үлдээгүй учраас дэлхий тэр чигээрээ өөрчилөгдсөн. Түүний хэлсэн болон эш үзүүлэгчидийн урьдаас хэлсэн зүйл бүгдээрээ үнэн байсан бөгөөд тэдгээр нь бүгдээрээ үнэн! Есүс үхлээс дахин амилсанаараа бидэн дээр байсан гэмийн хараалийг үндсээр нь тасласан! Мунхаглал мэт санагдаж байгаа биз? Хэрэв бид өөрсдийн чадварт найдсан хэвээр байх юм бол, бид үүнийг ухаж ойлгох ямар ч боломжгүй. 1 Коринт 2:5-р эшлэлд, “итгэл чинь хүмүүний мэргэн ухаанд бус, харин Бурханы хүчинд байхын тулд байлаа.” хэмээн Паул биднийг урамшуулдаг. Хүн төрөлхтөний ойлголтоор бол, Есүс загалмай дээр цовдлогдон, үхлээс дахин амилж, бас гэмийн ялаас бүх хүн төрөлхтөн аврагдана гэдэг бол, үнэндээ солиотой хэрэг. Гэвч Бурхан. (Би энэ хоёр үгэнд үнэхээр дуртай.) Бидний Бурхан загалмай дээр нас барсан энгийн нэгэн байгаагүй, Тэр бол Есүс— тэр чигээрээ Бурхан бас тэр чигээрээ хүн байсан. Хэрэв Тэрээр зөвхөн хүн байсан бол загалмай дээрх Түүний үхэл нь идэвхитэй багшаа бас ядуу дорой болон өвчтэй хүмүүсийг өмгөөлөгчөө алдсан хэрэг л болох байсан. Тэрээр тэр чигээрээ хүн төдийгүй, Тэрээр бас тэр чигээрээ Бурхан—Бурханы Хүү байсан! Энэ л Христийн дахин амилсан баярыг соёлын хувьд бидний бий болгосон тэр баяраас хамаагүй илүү утга учиртай болгож байдаг. Есүс таны төлөө нас барсан, гэвч Тэрээр бас таны төлөө үхлээс дахин амилсан. Тэрээр бидний гэмийн төлөөх шийтгэлийг зүгээр л төлөөгүй; Тэрээр бидэнд цоо шинэ амьдралыг өгөхөөр ирсэн! Хэрэв бид Загалмай болон тэрхүү хоосон булшинд итгэхээр сонгох юм бол Христ үүнийг аль хэдийнээ хийсэн: “Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харагтун, хуучин нь өнгөрч, шинэ болсон байна!” (2 Коринт 5:17) Таны төлөө Есүсийн хийсэн зүйлсийг өөрийнхөөрөө, тэмдэглэхэд зориулан өнөөдөр цагийг гаргаарай! Христийн дахин амилсан баярын түүхийг Hillsong-ийн дуулсан “Man of Sorrows” гэдэг дуу шиг товчоор илэрхийлсэн хэдхэн дуунууд л байдаг: https://www.youtube.com/watch?v=C6jXqdtZi10
Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

The Final Lessons: A Holy Week Plan

Энэхүү Ариун долоо хоногт хурдаа сааруулан улмаар энэ дэлхий дээрх Христийн эцсийн мөчүүдээс хамтдаа суралцацгаая. Түүний бидэнд өгөхөөр цаг гаргасан тэр бэлгүүд эсвэл сургаалиудыг бид өдөр бүр хүлээн авах болно. Христэд...

More

Ариун баяруудад ажилладаг Бэкки Кайзерт энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө бид талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.sacredholidays.com-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна