Төлөвлөгөөний мэдээлэл

Эцсийн сургаалиуд: Ариун долоо хоног уншлагын төлөвлөгөөЗагвар

The Final Lessons: A Holy Week Plan

10-с 1 дахь өдөр

"Золиос" Ариун долоо хоног албан ёсоор эхлэх үед, Христийн Иерусалимд ирсэн долоо Ням гарагийн өмнөх өдөр өнөөдрөөс эхэлж байгаа, учир нь Дахин амилсан баярын түүх хаанаас яг эхэлсэн болохыг бид анзаарахгүй өнгөрч болохгүй. Хурсан олон, тэмээнүүд, болон далдуу модний мөчрүүд нь ихэвчлэн Мариагийн болон түүний золиосын түүхийг орхигдуулах гээд байдаг. Тиймээс бид Бямба гарагаас эхлэх бөгөөд тэгснээрээ бид Христ Иерусалимд ирсэн Ням гарагт бэлэн байх болно. Өнөөдөр бид, хашхиралдаж буй хурсан олоноос хамаагүй даруу газраас аянаа эхлэх болно. Өнөөдөр бид, найзуудынхаа хамт сууж буй оройн хоолны ширээ болох тохь тухтай газраас аянаа эхлэх болно. Иохан 12:1-8-р эшлэлүүдийг унш Есүсийн найзууд болох эдгээр хүмүүсийг та санаж байна уу? Хэрэв та санахгүй байгаа бол бага зэрэг оршил болгоход: Лазар өвчтэй байгаа талаарх мэдээг хүлээн аваад тэдэнд туслахаар ирэхээ Есүс хойшлуулсанд, улмаар ах нь нас барсанд Лазарын дүү нар тийм ч баяртай байгаагүй. Бид Есүс хэрхэн гашуудсаныг харсан (Иохан 11:35-р эшлэл дээр “Есүс уйлав.” гэсэн байдаг) тэгээд гайхамшигийг үйлдсэн бөгөөд—Тэрээр Лазарыг дахин амь оруулсан! Эдгээр найзууд нь үхлийг нүдээр үзсэн боловч дахин амилалтыг бас нүдээр үзсэн. Лазарын дүү нар ахыгаа гар, хөл нь оршуулгын боолтоор боолттой, нүүр нь алчуураар ороолттой чигээрээ амьдаар бунханаас гарч ирэхийг нь харсан (Иохан 11:44). Тэд боломжгүй зүйл боломжтой болохыг харсан. Энэхүү оройн хоолон дээр Мариа хэрхэн хэвийн бус зүйлийг хийснийг бид хардаг. 3-р эшлэл дээрээс, “Тэгтэл Мариа маш үнэтэй, цэвэр нардын нэг литра үнэрт тос аваад, Есүсийн хөлийг тосолж, үсээрээ арчив.” гэсэн байдгыг бид уншдаг. Энэхүү “үнэтэй тос” нь таньд байдаг зүгээр л нэг үнэртэй ус эсвэл сүрчиг байгаагүй. Миний уншсан тайлбартай эсвэл библи судлалын библи бүрт бичсэнээр энэ нь бүтэн жилийн цалинтай тэнцэхүйц үнэ өртөгтэй тос байсан хэмээсэн байдаг. Таны бүтэн жилийн цалин ямар байх талаар бодоод үз. Харин одоо, тэр цалинтайгаа тэнцэх хэмжээний чекийг яг одоо Есүст хэмээн бичвэл ямар санагдах талаар бодоод үз. Би төсөөлж ч чадахгүй байна. Бурханд 10%-ийнхаа өргөлийг өргөх эсвэл Түүнтэй хамт өглөөд цагийг өнгөрүүлэхэд 30 минутаа зарцуулахад эсвэл цуглааны гэр бүлийнхэнтэйгээ Ням гарагт магтаалд цаг гаргахтай би тэмцэлддэг. Тэгэхэд бүтэн жилийнхээ цалинг өргөл болгон өгнө гэж үү. Үгүй л болов уу. Үнэхээр чадахгүй байхаа би. Гэсэн хэдий ч эндээс л Дахин амилсан баярын түүх эхлэдэг—энэхүү эмэгтэй, Есүсийн найз болох үнэ цэнэтэй зүйлээ өгсөн (“цэвэр нард”) бас үсээрээ Түүний хөлийг арчихаар өөрийгөө даруу болгосон түүнээс л Дахин амилсан баярын түүх эхлэдэг. Мариа үүнийг ухаарсан байсан—Христ бидний бүх зүйлсийг, бүхий л шилдэг бүхнийг маань хүлээн авбал зохих Нэгэн болохыг тэрээр ухаарсан байсан. Яагаад бид ихэвчлэн Түүнд үлдэгдлээ өргөдөг юм бол? Хэрэв боломжтой бол, өнөөдрийг өвдөг дээрээ сөгдөн дуусгаарай. Одоо болтол зуурсаар байсан зүйлсээ гэмшин хүлээж, Есүст гараа дэлгээрэй. Улам илүү өглөгч бас эмзэг байх итгэлийг гуйн залбираарай. Боломжтой гэж бодох байгаагаасаа ч илүүгээр өгөх зоригийг шалан гуй.
Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

The Final Lessons: A Holy Week Plan

Энэхүү Ариун долоо хоногт хурдаа сааруулан улмаар энэ дэлхий дээрх Христийн эцсийн мөчүүдээс хамтдаа суралцацгаая. Түүний бидэнд өгөхөөр цаг гаргасан тэр бэлгүүд эсвэл сургаалиудыг бид өдөр бүр хүлээн авах болно. Христэд...

More

Ариун баяруудад ажилладаг Бэкки Кайзерт энэхүү уншлагын төлөвлөгөөний төлөө бид талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.sacredholidays.com-с үзнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна