Төлөвлөгөөний мэдээлэл

Амар тайвныг олох ньЗагвар

Finding Peace

17-с 1 дахь өдөр

Бүх амар тайвны үндэс суурь



Илтгэлийн арга хэмжээ болохоос өмнө би ажилтантайгаа хамт Баруун эрэгт хоол идэж байсан юм. Залуухан зөөгч эмэгтэй хоол идэж байх үеэр бидний ширээнд ирж үйлчлэхэд би түүнээс: "Хэрэв та амьдралдаа Бурханаас ямар нэгэн юм гуйх боломж гарвал, ямар зүйлийг түүнээс хүсэх байсан бэ?" гэж асуухад



Тэр огт эргэлзэлгүй: "Би амар тайвныг хүсэх байсан." гэж хариулсан юм.



Хэдхэн хоногийн өмнө хайрт эмээ нь өөд болсон талаар тэр бидэнтэй хуваалцах үед түүний нулимс хацрыг нь даган урсаж байв.



Түүнийг өөрийнхөө түүхийг бидэнтэй хуваалцахад үед түүний гэр бүлээс хэн ч Бурханд итгэдэггүйг бас тэр өөрөө ч итгэдэггүй болохыг олж мэдсэн юм. Тэр Бурханыг санаатайгаар үгүйсгэсэн хэрэг биш байв. Харин түүний мэдэж байсан бүх зүйл бол түүний дотор ямар ч амар тайван байхгүй гэдэг нь байсан. Гэхдээ энэ дотоод эмх замбараагүй байдлаа яаж шийдвэрлэхээ эсвэл үүний үндэс нь юу болох талаар ямар ч ойлголт түүнд байхгүй байлаа. Олон хүмүүсийн адил тэр өдрөөс өдрийн хооронд ямар ч утга учиргүй, зорилгогүй амьдралаар амьдарч байв.



Энэ залуу эмэгтэй нийгэм дэх өнөө үеийнхний төлөөлөл бөгөөд—тэд зүгээр л ажиллаж, хоосон хонохгүйг хичээн, ямар ч боломжгүй юм шиг харагдавч арга замыг хайж, энэ бүхний учрыг нь олохыг хичээдэг.



Хүн төрөлхтний энэхүү төвөгтэй асуудалд тохирох хариулт байхгүй мэт санагдах нь нийтлэг байдаг—ялангуяа яагаад хов хоосон, ашиггүй мэт мэдрэмж бидэнд төрдөг бас яагаад амар тайван бидэнд байдаггүй юм бэ? Цаашилбал, бүх хүч чадлаа дайчилсан ч амьдралын бэрхшээлтэй тулгарсаар байх үед мэрийгээд байх ямар ч шалтгаан байхгүй мэт харагддаг.



Бидэнд үйлчилсэн залуу зөөгч эмэгтэй энэ асуудлыг "Надад амар тайван хэрэгтэй байна" хэмээн өөрийнхөө үгээр асуудлыг тайлбарласан. Бусад хүмүүс, "Би маш их ганцаардаж байна" гэж хэлнэ. Зарим нь, "Миний хань намайг өөр шигээ хайрлах л юм бол би жаргалтай болно" гэж хэлэх байх. Олон янзын хувилбарууд байвч адилхан мэдрэмжүүд байдаг: "Нэг л зүйл буруу байна ... Би аз жаргалгүй байна. Надад ямар ч амар тайван алга. Яг юу нь буруу байгаа юм бол?



Шашингүй нийгмээс бидэнд өгдөг мессежний хохирогчдын ихэнх нь энэ хоосон зүйлийг мэдэрч, өөрсдийнхөө асуудалд Бурханы туслалцааг эрдэггүй. "Бид илүү туранхай байсан бол, илүү загварлаг хувцасладаг байсан бол, сайхан машин жолооддог байсан бол, хотынхоо илүү сайхан хэсэгт амьдардаг байсан бол, илүү орлоготой байсан бол …" гэсэн төгсгөлгүй үргэлжлэх нийгмийн хэмжүүрээр тогтмол бөмбөгдүүлсээр байдаг. Гэхдээ бидний асуудлуудад дээр дурдсан өндөр үнэ бүхий хариултууд эсвэл бидэнд санал болгох хэдэн зуун өөр бусад хариултууд нь бидний эрж хайх хорхойг бүр мөсөн дарж, сэтгэлийг бүрэн дүүргэж чаддаггүй.



Залуухан зөөгч эмэгтэй үүнийг зөв ойлгосон: Бидний ихэнх нь илүү их зүйл хэрэгтэй байна гэдгээ маш сайн мэдэрдэг—энэ ойлголтыг маш сайн тайлбарласан үг бол амар тайванюм.



Жар гаруй жилийн турш пастор хийсэн хүний ​​хувьд, та Бурхантай амар тайван харилцаатай болох хүртэл энэ амьдралд жинхэнэ амар тайвныг хэзээ ч мэдэрч чадахгүй гэдгийг би баттай хэлж чадна. 


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Peace

Та амьдралдаа илүү амар тайвныг хүсэж байна уу? Та амар тайвныг зөвхөн хүсэл төдий бус бодит болгохыг хүсэж байна уу? Та жинхэнэ амар тайвныг цорын ганц, жинхэнэ эх ундарга болох Бурханаас л олох боломжтой. Доктор Чарльз...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргасан "In Touch" үйлчлэлийн багийнханд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://intouch.cc/peace-yv

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна