Төлөвлөгөөний мэдээлэл

Амар тайвныг олох ньЗагвар

Finding Peace

17-с 8 дахь өдөр

Бусадтай хамт амар тайван амьдрах нь



Бид бусадтай зөрчилдөж эхлэх үедээ хэрхэн яаж тэдэнтэй зөв харилцаж, амар тайван дотор эвлэрэх вэ гэдэг асуудал бидэнд нүүр тулгарч байдаг.



Гэвч нэг үнэн зүйл бол Бурхан биднийг бусадтай эв найрамдалтай амьдраасай гэж хүсдэг. Бурхан биднийг бусадтай амар тайван дотор үргэлж харилцаж чаддаггүй гэдгийг мэддэг. Зөрчилдөөн тохиолдсоор байдаг. Заримдаа зөрчилдөөн амархан шийдэгддэггүй. Үнэн хэрэгтээ зөрчилдөөнийг шийдвэрлэх боломжгүй үе тохиолддог. Гэсэн хэдий ч Бурхан бүх хүнтэй эв найртай байхын тулд чадах бүхнээ хийхийг биднээс хүсдэг.



Христийн дагалдагчид бид Бурханд амьдралаа бүрэн захируулахгүй байх үедээ яг л үл итгэгч нар шиг жигшмээр байдал гаргах боломжтой гэдгээ мэдэж байдаг. Аврал биднийг доромжлох, атаархах, үзэн ядах, уурлах зэргээс автоматаар чөлөөлдөггүй. Энэ нь зөвхөн бид Ариун Сүнснээс бидний дотор болон биднээр дамжуулан ажиллахыг асуух үед, зөвхөн бид өөрсдийн төрөлх зан байдлаа Бурханы мөн чанарын өмнө буулт хийн өгөх үед, зөвхөн бид бардам зангаа давж амар тайвныг бий болгох зан байдал руу шилжих бүх харилцаан дундаа энэ дэлхий дээр Бурханыг төлөөлөгчид байхыг хүсэх үед боломжтой юм.



Тэгвэл бид зөрчил тулгарах үед амар тайван дотор хэрхэн шийдвэрлэх вэ?



Эхлээд харилцааныхаа үнэ цэнийг тодорхойл. Хэрэв та хэн нэгэнтэй эв найртай байхыг хүсэж байгаа бол та "Энэ харилцаа нь хадгалж үлдэхээр хангалттай үнэ цэнэтэй харилцаа мөн үү? Харилцаагаа үр дүнтэй байлгахын тулд би зарим зүйлд буулт хийхийг хүсэж байна уу?" гэсэн асуултуудыг өөрөөсөө асуух хэрэгтэй. Ивээл, нигүүлслээр аврагдаж, Ариун Сүнсээр тэжээгдсэн хүмүүс хамтдаа харилцаагаа хадгалж үлдэхэд чухал ач холбогдол өгвөл харилцаандаа жинхэнэ амар амгаланг олж чадна гэдэгт би бүрэн итгэдэг.

Хоёрдугаарт, яриаг эхлүүлж … цааш үргэлжлүүлээрэй. Хэрэв хоёр хүн бие биетэйгээ ярилцсаар байх мөн бие биенээ сонсохыг хүсэж байвал тэд зөрчилдөөнөө хурдан шийдэж, бие биетэйгээ эв найрамдалтай байх хүсэл эрмэлзэлтэй байна гэсэн үг.

Гуравдугаарт, илэн далангүй байгаарай. Бодол дотроо нууцалсан төлөвлөгөө, худал хуурмаг байдалтай хэрнээ зөрчилдөөнөө амар тайвнаар шийдэж чадна гэж найдах хэрэггүй. Зөрчилдөөн гарахад бусадтай нээлттэй, шударга байх нь харилцаагаа тайван замаар шийдэхэд тань тусална.

Эцэст нь асуудлын гол цөмийг олж ав. Бусадтай нээлттэй харилцах үедээ зөрчилдөөний үндэс нь юу вэ гэдгийг шударгаар олж ажигласнаар та ямар ч хэцүү харилцааг амар тайвнаар шийдэхдээ илүү сайн болох боломжтой юм.

Бусадтай эв найрамдалтай амьдрахыг хичээж Бурханы үгийн үнэн дээр зогсох үед Бурхан тантай хамт байгааг санаарай. Тэр танд тулгарсан аливаа зөрчилдөөн, хавчлагыг мөнхийн ашиг тус болгон хувиргах болно. Тэр таны дотор сүнслэг өсөлт, илүү их итгэл болон хэцүүг даван туулах хүчийг бий болгоно. 


Бичээс

Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Peace

Та амьдралдаа илүү амар тайвныг хүсэж байна уу? Та амар тайвныг зөвхөн хүсэл төдий бус бодит болгохыг хүсэж байна уу? Та жинхэнэ амар тайвныг цорын ганц, жинхэнэ эх ундарга болох Бурханаас л олох боломжтой. Доктор Чарльз...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргасан "In Touch" үйлчлэлийн багийнханд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://intouch.cc/peace-yv

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна