Төлөвлөгөөний мэдээлэл

Амар тайвныг олох ньЗагвар

Finding Peace

17-с 7 дахь өдөр

Санаа зовнилоо хаях



Санаа зовнил бол бид бүгдийн хэзээ нэгэн цагт шийдвэрлэх асуудал мөн. Уулан дээрх сургаал дээр Есүс ингэж хэлжээ: 



Иймд Би та нарт хэлье. Юу идэж, юу уух билээ гэж амийнхаа төлөө санаа бүү зов, бүр юу өмсөх билээ гэж биеийнхээ төлөө ч санаа бүү зов. Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү эрхэм бус уу? Тэнгэрийн шувуудыг хараач. Тэд тариа тарьж, хурааж, саравчинд хадгалдаггүй ч тэнгэрлэг Эцэг чинь тэднийг тэжээдэг юм. Та нар тэднээс үлэмж илүү үнэ цэнэтэй биш үү? (Матай 6:25-26)

Энэхүү сургаал дээрх "санаа зовнил" гэдэг үг нь Грек хэлнээ "сатаарсан" гэсэн утгыг агуулдаг. Энэ нь тодорхой бус байдлыг илэрхийлдэг үг. Санаа зовнил нь үүнийг л бидний дотор бий болгодог. Энэ нь бидний дотор, Үүний дараа юу болох бол?гэсэн мэдрэмжийг төрүүлдэг. Энэ нь нисдэг хивс бидний доороос авагдахад бидэнд унах талаар ямар ч ойлголтгүй байх, унахад хэр зэрэг өвдөх, ямар зүгт унах бол эсвэл юун дээр унах гэдэг нь тодорхойгүй тэр л мэдрэмжтэй адил аж.



"Санаа зовнил" гэдэг үг нь Библи дээр мөн "санаа зоволт" хэмээн орчуулагдсан байдаг. Ихэнх хүмүүсийн хувьд санаа зоволт бол амьдралынх нь зам болсон байдаг. Хэрэв энэ нь таныг тодорхойлж буй бол Есүсийн үгсийг дахин уншаарай хэмээн би таныг зоригжуулж байна. Түүний үгс бол санал биш—тушаал юм.



Та магадгүй "Санаа зовохоо би больж чадахгүй нь ээ, би үргэлж ч санаа зовогч нэгэн байсаар ирсэн." гэж хэлж болох юм. Үүнийг олон жилийн туршид би асар олон хүнээс сонсож байлаа. Миний танд өгөх хариулт бол, "Тийм ээ, та чадна."



Санаа зовнилыг автоматаар бий болгодог нөхцөл байдлын тухай юу ч байдаггүй. Асуудалд эсвэл хүнд хэцүү нөхцөл байдалд бидний хэрхэн хариу үйлдэл үзүүлдгээс болж санаа зовнил бий болдог. Таны сонголт хийх чадвар бол хүн бүрд өгөгдсөн Бурханы үнэгүй бэлгийн нэг хэсэг мөн. Та ямар мэдрэмжтэй байхаа сонгох боломжтой. Та юуны талаар бодохоо болон нөхцөл байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ сонгох боломжтой. Санаа зовнил бол таныг гэсэн Бурханы зорилго биш болох нь тодорхой—таныг санаа зовнилтой байлгахын тулд Тэрээр амьдралд тань ямар нэгэн нөхцөл байдлыг зөвшөөрдөг юм биш. Хүчтэй итгэлийг төлөвшүүлэх, өсөж бас нас бие гүйцэх эсвэл муу зуршлыг эсвэл сөрөг хандлагыг өөрчлөхөөр Эцэг амьдралд тань тодорхой нөхцөл байдлыг зөвшөөрч болох юм. Гэвч Бурхан таныг санаа зовоосой гэж бүтээгээгүй. Түүнд улам их найдах, бүрэн дүүрнээр Түүнд дуулгавартай байх мөн улам ихээр Түүний ивээлийг хүлээн авахуйц газарт Тэрээр таныг хүргэхийн тулд байнга ажиллаж байдаг.



Санаа зовнилын уруудсан эргүүлэгт та унах боломжтой. Эсвэл та ийнхүү хэлж болох юм, "Ааваа, би үүнийг Тан дээр авч ирж байна. Энэ бол миний хяналтаас давсан зүйл. Би энэ нөхцөл байдалд ямар ч нэмэргүй гэдгээ мэдэрч байна, гэхдээ миний нүүр тулж буй зүйлийг өөрчлөх хүч чадал нь Танд байгаа. Та бол намайг төгс төгөлдрөөр хайрлагч Нэгэн бөгөөд миний санааг зовоох зүйлсийг Та Өөрийнхөө тохируулах арга замаар шийдвэрлэнэ гэдэгт би итгэж байна. Таны төлөвлөсөн бүхэн миний тусын тулд гэдгийг би мэднэ. Таны Өөрийнхөө хайр, мэргэн ухаан, хүч чадлыг харуулахаар сонгосон арга замыг тань харахыг би тэсэн ядан хүлээж байна."



Найз минь, энэ бол амар тайвны зам—санаа зовнил болон сэтгэл зоволтоосоо гарах зам мөн.


Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Peace

Та амьдралдаа илүү амар тайвныг хүсэж байна уу? Та амар тайвныг зөвхөн хүсэл төдий бус бодит болгохыг хүсэж байна уу? Та жинхэнэ амар тайвныг цорын ганц, жинхэнэ эх ундарга болох Бурханаас л олох боломжтой. Доктор Чарльз...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргасан "In Touch" үйлчлэлийн багийнханд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://intouch.cc/peace-yv

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна