Төлөвлөгөөний мэдээлэл

Амар тайвныг олох ньЗагвар

Finding Peace

17-с 2 дахь өдөр

Бурханы өгдөг амар тайван



Хэрэв та Библийг судлагч нэгэн бол Бурхан ихэнхдээ Өөрийнхөө алсын харааг харьцуулал, эсрэгцэл хэлбэрээр өгдөг болохыг анзаарсан нь дамжиггүй. Жишээ нь, Тэрээр баян ба ядуу, мэргэн ба мулгуу, харанхуй ба гэрлийг ихэнхдээ хооронд нь эсрэгцүүлэн тавьсан байдаг бөгөөд судалж буй сэдвийн маань хувьд Бурханаас ирэх амар тайван нь ертөнцөөс олох амар тайвны эсрэг хандсан байдаг. "Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна …" (Иохан 14:27) гэж Есүс хэлжээ.



Дагалдагчиддаа Түүний өгөх амар тайван нь тэдний ертөнцөөс олох амар тайвнаас хамаагүй өөр болохыг Эзэн онцлон тэмдэглэж байгаа нь тодорхой байна. Есүс "ертөнц"-ийн талаар дурдах үедээ хүн төрөлхтний амьдрах нийгэм, соёлын талаар ярьж байсан юм.



Салхи шуурга бүхий тэнгист та байж үзсэн үү? Тэнгис дэх шуурганд би хэд хэдэн удаа байж үзсэн бөгөөд шулуухан хэлэхэд дахин тийм байдалд орох ямар ч хүсэл надад байхгүй! Гадаргуу дээрх салхи нь тэнгисийн хөндлөн гулд бороо, цахилгаан, аянга болон түнэр харанхуйг татуулан цагт 40, 60, 100 милийн хурдтайгаар салхилах чадалтай. Давлагаа нь 20, 30 тэр ч бүү хэл 50 тохой өндөрт хүрч давалгаалдаг. Ийм шуурган дахь хөлөг онгоц тоглоомон завь мэт л шидэгдэнэ. Тэнгист хөвөгч усан онгоц ийм шуурганд төөрөх нь амархан байдаг. Гэвч гадаргуугаас доош ердөө 100 тохойд шуургагүй нам гүм байдаг. Бүх зүйл төгс төгөлдөр чимээ аниргүй байдаг. Ямар ч дуу чимээ үгүй. Үймээн сандрал үгүй. Үймээн самууны долгио ч байхгүй. 



Энэхүү гайхалтай үнэн намайг Бурханы амар тайвны талаар бодоход хүргэдэг. Эзэн Өөрийнхөө амар тайвныг дагалдагчиддаа амлах үедээ Тэрээр юуны тухай ярьж байсан талаарх төсөөллийг энэ нь надад өгдөг. Түүний дагалдагчид учраас энэ дэлхийд тэдэнд асуудал тулгарах болно гэж Есүс хэлжээ. Үнэндээ, тэдний зарим нь Түүний дагалдагчид гэдгээс болж хавчигдах болно гэж Тэрээр айлдсан. Гэсэн хэдий ч эдгээрээс үл хамааран, Өөрийг нь дагагч хэнийг ч хэзээ ч орхихгүй бөгөөд Тэр тэдэнтэй үргэлж хамт байснаар Түүний өгөх амар тайвныг мэдрэх болно гэдгийг амласан. 



Амьдралд тань айдас, санаа зовнил, бэрхшээл гарч ирэх үед дараах Бурханы амар тайвны тэмдгүүдийг эрж хайгаарай…



· Хүнд хэцүү асуудлыг давдаг. Ихэнхдээ, асуудал, зовлон дунд амар тайвныг харж, мэдрэх нь амархан байдаг. Гэвч туулж буй зүйлсээсээ үл хамааран дараах зүйлийг санаарай: Бурхан бол таны амар тайван. Түүнд итгэж найд.

· Ойлголтыг давдаг. Бурханы амар тайван гэдэг бол бидний үргэлж ойлгож чадаад байдаг зүйл биш. Гэвч энэ нь хүчин төгөлдөр, бидний хувьд боломжтой бөгөөд үүнийг ойлгох чадвараас ч хамаагүй давсан зүйл мөн. 

· Түүний бүх дагалдагчидад олгогддог. Бурханы амар тайван бол Есүсийг Аврагчаа хэмээн хүлээж авсан, гэмээсээ эргэсэн, Бурханы Үг болон Ариун Сүнсний чиглүүлгэд дуулгавартай байхыг эрмэлзэн амьдардаг хүн бүрд олгогдсон.

· Өөрчлөгдөшгүй дүрээр оршигч. Амьдралын хүнд хэцүү нөхцөл байдалд Ариун Сүнс туслахад бэлэн байдаг. Гүн гүнзгий, жинхэнэ, Бурханы өгөх амар тайван болох—тэрхүү амар тайван—өдөр бүрийн амьдралд тань байх "энгийн зүйл" байх боломжтой.

Амьдралын аянаа цааш үргэлжлүүлэх үедээ, цаг үргэлж амар тайвныг мэдрэх бол танд зориулсан Бурханы хүсэл гэдэгт итгэж бас найд. Тэрхүү амар тайван нь амьдралынхаа бүхий л хэсэгт баяр хөөр, зорилготой байдлыг мэдрэхийг мөн өөртөө агуулдаг.



Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Peace

Та амьдралдаа илүү амар тайвныг хүсэж байна уу? Та амар тайвныг зөвхөн хүсэл төдий бус бодит болгохыг хүсэж байна уу? Та жинхэнэ амар тайвныг цорын ганц, жинхэнэ эх ундарга болох Бурханаас л олох боломжтой. Доктор Чарльз...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргасан "In Touch" үйлчлэлийн багийнханд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://intouch.cc/peace-yv

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна