Төлөвлөгөөний мэдээлэл

Амар тайвныг олох ньЗагвар

Finding Peace

17-с 6 дахь өдөр

Харамсах зүйлгүйгээр амьдрах



Утсаа аажмаар тавиад гүн амьсгаа авангаа, "За…болсон байна шүү." гэж хэлж байснаа санаж байна. 



Утасны нөгөө талд манай хуульч байсан бөгөөд тэрээр эхнэр маань гэр бүлээ цуцлуулах бичиг баримт бүрдүүлсэн болохыг надад мэдэгдсэн юм. 



Олон жилийн туршид эхнэр маань надаас сална хэмээн сүрдүүлсээр ирсэн. Гэсэн хэдий ч надад өгсөн мэдээ үнэхээр намайг цочирдуулсан юм. 



Дараагийн хэд хоногийн туршид зүрх сэтгэл, бодол санаанд минь маш олон төрлийн сэтгэл хөдлөлүүд, бодлууд хөвөрч байв. Би салалтыг хүсээгүй. Гэр бүл цуцлуулж, салахыг яг хэрхэн болиулахыг би тийм ч сайн мэдэхгүй л байлаа. Хэнд хэлэхээ эсвэл хэрхэн хэлэхээ би тийм ч сайн мэдэхгүй байлаа. Яваандаа энэ талаар пастор хийдэг чуулгандаа хэлэх хэрэгтэйг би мэдэж байсан бөгөөд чуулганы зөвлөл эсвэл чуулганыхан хэрхэн хариу үзүүлэх талаар надад ямар ч баталгаа байгаагүй. Миний мэдэж байсан цорын ганц зүйл бол дараагийн Ням гарагийн сургаалыг бэлтгэж, номлох дарамт байв.



Бодол санаа минь хормын төдийд хэдэн сая бээрээр хурдалж байсан хэдий ч эдгээр үнэнүүдийг би зүрх сэтгэлийнхээ гүнд маш тодорхойгоор мэдэж байлаа: 



· Миний эсрэг энэхүү үйлдлийг хараад Бурхан сандраагүй.

· Бурхан миний амьдралыг удирдсан хэвээрээ байгаа—Тэрээр надад зориулсан Өөрийнхөө төлөвлөгөөний нэгээхэн хэсэг байлгахын тулд Тэрээр үүнийг хүлээн зөвшөөрсөн.

· Тэрээр намайг хэзээ ч орхиж, хэзээ ч хаяхгүй гэдгээ Өөрийнхөө Үгэнд амласан. Алхам бүрд минь Тэрээр надтай хамт байх болно гэж Тэрээр амласан. Тиймээс би Түүнд бүрэн найдсан хэвээр байх юм бол яваандаа бүх зүйл мөнхийн улсад надад ашиг тусаа өгөхийн төлөө хамтдаа ажиллах болно.

Нөхцөл байдлаас үүссэн бодит байдлууд нь эмх замбараагүй байдлыг бий болгосон. Бурханы талаарх үл өөрчлөгдөх үнэн амар тайвныг бий болгосон.



Хуульч над руу ярьснаас хойш бараг найман жилийн дараа эхнэрийн маань хүссэнчлэн гэр бүл цуцлалт албан ёсны болсон юм.



Тэдгээр он жилүүдэд хүмүүс надад ингэж хэлж байлаа: "Гэрлэлтээ алдсандаа …гэрлэлтээ хамгаалах гэсэн тэмцэлд ялагдсандаа …эвлэрэх гэсэн бүхий л оролдлогууд чинь амжилтгүй болсонд харамсаж байгаа чинь гарцаагүй байх."



Гаднах хариу үйлдэл маань ихэнхдээ дуугаа хураах байсан. Иймэрхүү үгсэд миний үзүүлэх бодит байдал дээрх, дотоод хариу үйлдэл маань ийм байлаа, Гунигласан уу, тийм. Харамссан уу, үгүй. 



Гэрлэлт маань гэр бүл цуцлалтаар төгсгөл болсонд би гунигласан хэдий ч, байнгын харамсалтайгаар би амьдардаггүй. Яагаад? Яагаад гэвэл, харамсал бол шийдвэрлээгүй гэм бурууд үндэслэгдсэн байдаг. Бурханы амар тайван дотор байгаагаа би мэдэж байсан бөгөөд тиймээс ч харамсал, гэм буруу бол амьдралын маань нэгээхэн хэсэг огтхон ч биш байсан юм.



Харамсал үгүй амьдралаар амьдрах хамгийн шилдэг арга зам бол дотоод ухамсраа цэвэр ариун байлгасан хэвээр байх гэдгийг би олж мэдсэн. Хийж байгаа бүх ажил, харилцаанууддаа хамгийн шилдгээрээ үйлдэхийг сонгох, бурханлаг байдлаар амьдрахын төлөө хамаг чадлаараа хичээх замаар амьдрахыг сонго. Амьдралынхаа—зүгээр амархан хэсгүүдэд биш бүхий л хэсгүүдэд Бурханд найдахыг сонго. Түүнд дуулгавартай байхыг болон Түүний тушаалуудыг дагахыг сонго. Бусдыг бүрэн уучлахыг сонго. Бурханы таныг дагуулахаар илчлэх тэр замыг сонго.



Эдгээрийг өөрсдийнхөө хүчээр хийж чадах хэн ч байхгүй бөгөөд Ариун Сүнс бидний дотор оршдог учраас бусадтай болон өөрсөдтэйгөө амар тайвныг олоход саад болох бүхий л хэлбэрийн сорилтуудаас эргэн—Бурханы бидэнд эрх мэдэл олгосон сайн ажлуудыг хийхээ үргэлжлүүлцгээе. 


Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Peace

Та амьдралдаа илүү амар тайвныг хүсэж байна уу? Та амар тайвныг зөвхөн хүсэл төдий бус бодит болгохыг хүсэж байна уу? Та жинхэнэ амар тайвныг цорын ганц, жинхэнэ эх ундарга болох Бурханаас л олох боломжтой. Доктор Чарльз...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргасан "In Touch" үйлчлэлийн багийнханд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://intouch.cc/peace-yv

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна