Төлөвлөгөөний мэдээлэл

Амар тайвныг олох ньЗагвар

Finding Peace

17-с 5 дахь өдөр

Юу боддог болох чинь амар тайванд чинь хэрхэн нөлөөлдөг вэ



Хэрэв бид шударгаар хариулах юм бол ихэнх маань өөрсдийнхөө боддог шиг нэгэн биш байдаг. Хамгийн шилдэгээр байх үедээ ч хүртэл бодол санаа маань сатаарсан, замаасаа гажсан, ихэнх тохиолдолд өөрчлөгдөх хэрэгтэй байдаг.



Энэ нь үнэн гэдгийг би хэрхэн мэдэх боломжтой вэ? Олон жилийн туршид олон хүмүүсийг пасторлосон туршлагаас минь гадна, Бурханы Үг бодол санааны "шинэчлэл"-д биднийг дууддаг. Энэ нь хуучин ойлголт, бодол, санаа, итгэл үнэмшил болон өөр дээрээ төвлөрсөн хандлагаа Бурхан бидний дотор хөгжүүлэх шинэ багц ойлголт, бодол, санаа, итгэл үнэмшил болон хандлагаар солихыг хэлнэ. Эдгээр бурханлаг хариу үйлдлүүд нь Бичээсийг тогтмол уншсанаар болон Библи дээрээс уншсан зүйлээ бясалгаснаар тэтгэгддэг. "Энэ үеийн явдалд нийцэлгүй, харин оюун санааныхаа шинэтгэлээр өөрчлөгдөж байгтун! Тэгвэл Бурханы сайн, тааламжит, төгс төгөлдөр таалал юу болохыг таних болно." (Ром 12:2) гэж Христийн дагалдагчдаас шаардсан байдаг.



Оюун санааны шинэтгэлээр дамжин ярианы хэв маяг болон зан араншинд маань өөрчлөлт гарч эхэлдэг. Яриа, зан араншин маань шинэчлэгдсэнээр, бусадтай харилцах харилцаа маань шинэчлэгддэг. Харилцаа маань шинэчлэгдсэнээр, бидний хамгийн ойрын ертөнц маань ч бас шинэчлэгддэг байна. Энэ нь оюун санаандаа бидний бодохоор сонгох мөн бодсоор байхаар сонгох зүйлсээс эхлэлтэй.



Юу бодохоо тодорхойлох чадвар танд бий. Ямар ч үед, амар тайвныг тань хулгайлах болон/ эсвэл тэрслэл, гэм рүү таныг азаа туршихад хүргэхүйц сөрөг бодлын оронд та шинэ сэдэв, хийх зүйл эсвэл шийдвэрлэх асуудал дээр бодол санаагаа дахин төвлөрүүлэх боломжтой. Тантай нүүр тулах ямар ч нөхцөл байдал эсвэл төрөн гарах бодолд, "Би Бурханд найдахыг сонгож байна" гэж хэлэх чадвар танд бий.



Цаашилбал, хор хөнөөлтэй болох нь тодорхой бодол санааны хэв маягын эсрэг санаатайгаар зогсох Бурханы хүүхэд бүрт тэрхүү нөхцөл байдлаас зугтах арга зам өгөгдөх болно. Хэрэв та Бурханы чиглэлд эхний алхмаа хийх юм бол асуудал эсвэл буруу бодлын хэв маягаас өөр зүйлд бодол санаагаа төвлөрүүлэхэд тань Бурхан танд туслах болно. 



Бодол санаагаа хамгаалах үед амар тайвнаа та хамгаалж байдаг. Ямар ч сорилттой нүүр тулсан--итгэл болон талархалтайгаар Бурханд хандан залбирах үед--Тэрээр танд дотоод амар тайвныг найдвартай өгдөг (Филиппой 4:6-7). Мөн та юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг, мөн аливаа сайн үйл байвал, магтууштай ямар нэгэн юм байгаа бодол дээрээ төвлөрөх үедээ өсөн нэмэгдэх итгэл, найдвар дээрээ та Бурханд найдаж байдаг. 



Бурханы сайн сайхан, агуу байдлын талаар бодох чадвартаа та хэзээ ч туйлдахгүй. Есүс амьдралд ямар хариу үйлдэл үзүүлсэнтэй адилхан хариу үйлдлийг үзүүлэх сонголтыг та хийгээрй. Залбирлын амьдралаа хамгаалаарай. Бодол санааны амьдралаа хамгаалаарай. Эцэгийг болон бурханлаг бүхий л зүйлсийг эрж хайгаарай. Бодол санаагаа зөв, магтууштай зүйлээр та дүүргэх үед, "амар тайвны Бурхан та нартай хамт байх болно" (Филиппой 4:9) гэж Түүний Үг амласан байдаг.


Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Peace

Та амьдралдаа илүү амар тайвныг хүсэж байна уу? Та амар тайвныг зөвхөн хүсэл төдий бус бодит болгохыг хүсэж байна уу? Та жинхэнэ амар тайвныг цорын ганц, жинхэнэ эх ундарга болох Бурханаас л олох боломжтой. Доктор Чарльз...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргасан "In Touch" үйлчлэлийн багийнханд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://intouch.cc/peace-yv

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна