Төлөвлөгөөний мэдээлэл

Амар тайвныг олох ньЗагвар

Finding Peace

17-с 9 дахь өдөр

Айдсыг даван туулах нь 



Айдсын эсрэг зүйл нь найдвар, эр зориг, хүч чадал гэж олон хүн боддог. Харин үнэндээ айдсын эсрэг зүйл бол итгэл юм. Айдас саажилт үүсгэх үед энэ нь зөвхөн амар тайвныг алдагдуулаад зогсохгүй тэрхүү амар амгалангийн суурь болох итгэл үнэмшилд маань халддаг. Айдас төрөх үед амар тайван сарнидаг.



Ихэнх айдас нь Бурхан оршин тогтнодог, шударга ёс болон тусламж үзүүлдэг, эсвэл хямралыг шийдвэрлэх чадвартай гэдэгт эргэлзсэнээс үндэслэн бий болдог. Харин итгэл: “Тийм ээ, Бурхан энд байна. Тийм ээ, Бурхан хангах болно. Тийм ээ, Бурхан бүхнийг чаддаг!'' гэж бидэнд хэлдэг.



Ихэнх айдас нь заналхийллээс улбаатай байдаг—заримдаа заналхийлсэн үгүүд, заримдаа заналхийлсэн зан ааш. Харин итгэл: “Заналхийлэл намайг гэмтээж чадахгүй. Би айдасгүйгээр, ухаалаг үйлдэх болно. Бурхан үргэлж ирэх аюул заналхийллээс урьдчилан сэргийлэх болно гэдэгт би итгэдэг. Хэрэв аюул тохиолдвол, над руу юу ч шидсэн бүх зүйлийг даван туулахад Бурхан тусална гэдэгт би итгэдэг" гэж хэлдэг.



Израилийн хаан Саулаас Бурхан Өөрийн мутрын тослогоо ба адислалыг буцаан авч (бардам зан, дуулгаваргүй байдлаас нь болж) оронд нь залуу Давидыг хаан болгосон гэдгийг мэдэхдээ Саул уурлаж байв. Тэрээр энэ аюулыг өөрийн амьдралаас зайлуулахын тулд Давидыг олж, алах үйл ажиллагаа эхлүүлсэн (1 Сам. 19). Нөгөө талд Давид Саулын армид заналхийлүүлж, амиа алдах айдаст хэд хэдэн удаа өртөж байв. Гэхдээ Библи бидэнд хэлэхдээ Бурхан Давидыг хамгаалж, нэг л өдөр түүнийг Израилийн хаан болгоно гэсэн Бурханы амлалтаас болж Давид хүчирхэгжиж байсан гэжээ.



Орчин үед өвчин, осол, аюул тохиолдохоос айхаас илүүтэйгээр үр дүн нь тодорхойгүй гологдол, ялагдал, заримдаа ялалт зэрэг рүү урагшилдаг хүмүүсийн тухай бид олон удаа уншдаг. Арктикийн судлаачид, олимпын тамирчид, илгээлтийн эзэд, венчур капиталистууд, филантропчид санаанд орж ирж байна. Тиймээс аюул заналхийлэл нь биднийг боомилж, тахир дутуу болгох албагүй юм.



Аюул заналхийлэлтэй энэ үед бидэнд тулгараад байгаа асуудал бол юу хэр бодит вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлэх биш, харин үнэн гэж найдаж болох зүйлд төвлөрөх явдал юм.



Өнөөдөр олон хүн аюулын харанхуй үүлэн дор амьдарч байна. Зарим нь өвчний аюулд өртөж байна, зарим нь хүүхдүүдэд тохиолдож болзошгүй осол аюултай нүүр тулгарч байна, зарим нь ажлаа алдахтай холбоотой аюул заналхийллийг сонсож байна.



Эдгээр бүх төрлийн заналхийллийн хариулт бол Бурханы тухай жинхэнэ үнэнийг мэдэх мэдлэг мөн Түүний хайр, халамж, бидний хэрэгцээг бүрэн хангах чадвартайг, онцгойлон юуг ч даван туулахад туслах Түүний амар тайван зэрэгт итгэх итгэл юм.


Бичээс

Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

Finding Peace

Та амьдралдаа илүү амар тайвныг хүсэж байна уу? Та амар тайвныг зөвхөн хүсэл төдий бус бодит болгохыг хүсэж байна уу? Та жинхэнэ амар тайвныг цорын ганц, жинхэнэ эх ундарга болох Бурханаас л олох боломжтой. Доктор Чарльз...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргасан "In Touch" үйлчлэлийн багийнханд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://intouch.cc/peace-yv

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна