Төлөвлөгөөний мэдээлэл

Бичээсийн үр нөлөөЗагвар

The Impact Of Scripture

15-с 1 дахь өдөр

Бичээс бол хүчирхэг.



Хүн төрөлхтөний түүхэнд Библийн эзлэх онцгой байр суурийг тайлбарлах өөр ямар тайлбар байдаг вэ? Бүхий л цаг хугацааны турш хамгийн шилдэг борлуулалт бүхий энэ ном дэлхий даяар түгсэн байдаг бөгөөд явсан газар бүртээ зүрх болоод амьдралыг өөрчилсөөр л байна. Библийн тухай маш олон зүйл үнэнийг харуулж байгаа бөгөөд энэ нь үнэндээ Бурханы үг юм.



Яг үнэндээ үүнийг орчуулж төрөлх хэл дээрээ уншихын тулд олон хүн амь биеэ зориулсан юм. Хил даван хууль бусаар авч явахдаа хүмүүс амь насаа алдаж байсан. Ямар ч эсэргүүцэлтэй тулгарсан үүний өгүүлэмж нь тархсаар л байна.



Өнөөдрийн ишлэлд яагаад гэдэг талаар өгүүлдэг. Эш үзүүлэгч Исаиагаар дамжуулан, Бурхан бидэнд яагаад гэдгийг нь хэлж өгдөг — бидний амьдралд үүнийг илгээх болсон Бурханы зорилгыг биелүүлэх хүчийг Библи агуулдаг. Энэ нь хийх ёстой зүйлээ үргэлж биелүүлдэг. Үргэлж үр жимс гаргасаар байдаг. Бурханы илгээсэн газар бүрт энэ нь үргэлж цэцэглэн хөгжиж, амжилтад хүрдэг. Яг л Эхлэл номон дахь Бурханы хэлсэн үгс ертөнцийг бүтээх хүчийг агуулсантай адил үнэний дагуу амьдрахаар итгэсэн хүмүүсийн зүрхэнд шинэ амийг бүтээх хүчийг Түүний бичигдсэн Үг агуулдаг.



Библи Уншлагын Төлөвлөгөө нь амьдралд тань энэхүү хүчийг нээхэд туслах зорилготой. Библи өөрийнхөө тухай юу хэлж байгааг болон үүнд итгэдэг хүмүүст үзүүлэх нөлөөг та судлах болно. Та өдөр бүр Библийг унших зуршлаа болгох үед, өөрийн тань амьдралд бичээсийн үнэний хүчирхэг үр нөлөөг мэдэрч эхлэх болно гэж найдаж байна.



Бурхантай яриарай: Бурхан минь, Танд Өөрийнхөө бичигдсэн Үгийг бэлэг болгон бидэнд өгсөнд талархъя. Таныг надтай Үгээрээ дамжуулан ярих үед сонсоход минь туслаач. Энэ төлөвлөгөөг унших явцад Үгийн тань хүчийг хувьчлан мэдрэхэд надад туслаач. Есүсийн Нэрээр би залбирлаа, амен.
Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

The Impact Of Scripture

Библийн талаар Библи юу гэж хэлдэг вэ? Эртний ном орчин үеийн хүмүүст юу гэж хэлдэг вэ? Энэхүү Life.Church Библийн Төлөвлөгөө нь бидний өдөр тутмын амьдралд Бичээс ямар үүрэг гүйцэтгэж болохыг мөн Бурханы Үг нь өнөөдөр ч...

More

Энэхүү төлөвлөгөөг Life.Church бүтээсэн бөгөөд Бурханы Үгийг хүлээсээр байгаа хүмүүст Үгийг хүргэх зорилготой Wycliffe Bible Translators (www.wycliffe.org) байгууллагатай хамтран бусад хэл рүү орчуулав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна