Төлөвлөгөөний мэдээлэл

Бичээсийн үр нөлөөЗагвар

The Impact Of Scripture

15-с 4 дахь өдөр

Бичээс бол үнэн зөв.



Олон жилийн турш олон хүмүүс Библид бичигдсэн нь үнэхээр үнэн зүйл биш гэж маргалдсаар ирсэн. Энэ бол Бурханы Үг ч биш. Алдаа мадагтай зүйл. Бичсэнтэйгээ зөрчилддөг. Энэ нь үеэ өнгөрөөсөн бөгөөд орчин үед огт тохирохгүй. Үүнд итгэх ямар ч аргагүй. Хэдийгээр тэгсэн ч түүхийн явцад хамгийн нөлөө бүхий номонд Библи ордог билээ.



Библи бол үнэн зөв гэдгийг та өөрөө олж мэдэх нэг л арга зам бий. Судалж үзээрэй. Та өөрөө уншаарай. Энэ талаар танд хэлж байгаа зүйл нь түүгээр дамжуулан Бурханы хэлсэн зүйлтэй нийцэж байгаа эсэхийг судалж үзээрэй. Библийн нэр хүндийг гутаах гэж оролдсон, итгэхгүй байх нотолгоо болгосон зарим нэг хүмүүсийн өгүүллэгийг хам сэдвээс түүж уншаад хэрэггүй. Харин Библийг өөрийнхөө төлөө уншаарай. Бурханы дуу хоолойны хүч чадал, эрх мэдэл танд тодорхой тусч эхлэхгүй эсэхийг хараарай.



Бидний орчин үеийн соёлын зан заншил, таамаглалтай маш их зөрчилддөг хүнд хэцүү үед ч гэсэн Түүнд итгэхэд тань туслахыг Бурханаас хүсээрэй. Бурхан Түүний талаарх таны бодлоос өөр мэт санагдах хэсэгтэй таарвал Түүний цогц бөгөөд бүрэн бурханлаг мөн чанарт итгэхэд тань туслахыг Түүнээс хүсэмжлээрэй. Бурхан Үгэндээ бидэнд олон амлалт өгдөг. Тэдний нэг нь Түүнийг эрэлхийлэгчид бүх зүрх сэтгэлээрээ Түүнийг хайх үед Түүнийг олох болно. Тиймээс Түүнийг мэдэхийн тулд Библийг ашигла. Энэ нь таны итгэлийг сорьсноос илүүтэйгээр таны итгэлийг хамгаалж, хүчирхэгжүүлэх бамбай болж чадна.



Бурхантай яриарай: Сүр жавхлант Бурхан минь ээ, Та бол миний төсөөлж чадахаас хамаагүй агуу Нэгэн. Та бол ямар нэгэн номын бүрэн илэрхийллээс ч хамаагүй илүү агуу Нэгэн билээ. Таны Үгээр дамжуулан Таныг эрж хайхад надад туслаач. Библийг үнэн зөв болохыг хүлээн зөвшөөрч Танд итгэхэд надад туслаач. Таны бичигдсэн Үгийг судлан, таньж мэдэх явцад Танд итгэх итгэл, найдварыг минь өсөхөд надад туслаач. Есүсийн Нэрээр залбирлаа, амен.

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

The Impact Of Scripture

Библийн талаар Библи юу гэж хэлдэг вэ? Эртний ном орчин үеийн хүмүүст юу гэж хэлдэг вэ? Энэхүү Life.Church Библийн Төлөвлөгөө нь бидний өдөр тутмын амьдралд Бичээс ямар үүрэг гүйцэтгэж болохыг мөн Бурханы Үг нь өнөөдөр ч...

More

Энэхүү төлөвлөгөөг Life.Church бүтээсэн бөгөөд Бурханы Үгийг хүлээсээр байгаа хүмүүст Үгийг хүргэх зорилготой Wycliffe Bible Translators (www.wycliffe.org) байгууллагатай хамтран бусад хэл рүү орчуулав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна