Төлөвлөгөөний мэдээлэл

Бичээсийн үр нөлөөЗагвар

The Impact Of Scripture

15-с 6 дахь өдөр

Бичээс бол ашиглахуйц.



Бичээс бол Бурханы амьсгалснаар гэж эдгээр ишлэлүүд бидэнд хэлж байна. Хэдэн мянган жилийн туршид хэдэн арван бичигчдээр дамжуулан орчин үеийн амьдралд минь шууд тусахуйц арга замаар Бурхан бидэнд хандаж ярьдаг. Гэсэн хэдий ч, Бичээс бүр биднийг зоригжуулахаар өгөгдсөн хэдий ч бүгдээрээ амьдралд хэрэгжүүлэхүйц, хамааралтай байдаггүй. Библийг тэр чигээр нь унших явцдаа хэрхэн амьдардаг арга замыг өөрчлөхөд мэргэн ухаан эсвэл ойлголтын галыг бадраахааргүй хэсэгтэй та тулах нь гарцаагүй.



Ахин дахин очсоор байх дотно найз шиг болох өөр бусад ишлэлүүд ч бас байна. Итгэгч болохын хувьд өсөлтөд тань Колоссай ном Обадиа номоос хамаагүй илүү ашиглаж болохуйц мэт санагдаж болно л доо. Гэсэн ч Бурхантай харилцах харилцаа тань өсөхийн хэрээр ургийн бичиг, тулааны стратеги эсвэл хачин жигтэй сургаалт үгс таны нүүр тулж буй зүйлд гэрлийг гэрэлтүүлэхийг нь олж хараад үнэхээр гайхширч болох юм. Библи дээрх эртний үлгэр жишээнүүд орчин үеийн үр дагаврын талаар ямар нэгэн зүйлийг зааж ч бас болно. Библи биднийг өдөр бүр Есүстэй улам илүү адилхан болсон амьдралаар амьдрахад бэлтгэн, хүчийг өгч, яллан, чиглүүлж байдаг.



Та хэрхэн амьдралд тань үүнийг ашиглах боломжийг Бурханд олгох вэ? Энэ төлөвлөгөөний дараагийн хэдэн өдрүүд үүнийг дотор минь ажлаа хийх боломжийг олгох үед Бичээсийн амьдралд маань гүйцэтгэх хэд хэдэн үүргийг бид тодруулна.



Бурхантай яриарай: Бурхан, миний амьдралд Таны Үгийн гүйцэтгэсэн үүргийн төлөө Танд талархъя мөн миний дотор үүний үргэлжлүүлэн хийсээр байх ажлын бүхий л арга замуудыг би тэсэн ядан хүлээж байна. Таны Үг хүндхэн залруулга эсвэл ятгалтыг авч ирэх үед ч хүртэл миний дотор үүнийг хийх Таны ажлын үнэ цэнийг олж харахад надад туслаач. Эзэн минь, Библийн үлгэр жишээний дагуу удирдах арга барилаар амьдрахад намайг бэлтгээч. Есүсийн Нэрээр залбирлаа, амен.

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

The Impact Of Scripture

Библийн талаар Библи юу гэж хэлдэг вэ? Эртний ном орчин үеийн хүмүүст юу гэж хэлдэг вэ? Энэхүү Life.Church Библийн Төлөвлөгөө нь бидний өдөр тутмын амьдралд Бичээс ямар үүрэг гүйцэтгэж болохыг мөн Бурханы Үг нь өнөөдөр ч...

More

Энэхүү төлөвлөгөөг Life.Church бүтээсэн бөгөөд Бурханы Үгийг хүлээсээр байгаа хүмүүст Үгийг хүргэх зорилготой Wycliffe Bible Translators (www.wycliffe.org) байгууллагатай хамтран бусад хэл рүү орчуулав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна