Төлөвлөгөөний мэдээлэл

Бичээсийн үр нөлөөЗагвар

The Impact Of Scripture

15-с 15 дахь өдөр

Бичээс үйлдэлийг зоригжуулдаг.



Бид Бурханы Үгийг өдөр бүрийнхээ амьдралд хэрэгжүүлэх ёстойг Иаков номноос өнөөдрийн ишлэлүүд тодорхой сануулж байна. Ингэж л та Бичээсийн үр нөлөөг амьдралдаа мэдрэх болно. Мөн ингэснээр бусад хүмүүс танд нөлөөлөх үр нөлөөг нь харж эхлэх болно. Бэлтгэл хийдэг ч, хэзээ ч тэмцээнд оролцдоггүй баг байна гээд төсөөлдөө. Бэлтгэл хийх боловч тусламж хүсэх хүсэлтэд хэзээ ч хариулдаггүй галын болоод аврах баг байна гээд төсөөлдөө. Эсвэл бэлтгэл хийх боловч тайзан дээр огтхон ч хөл тавьж үзээгүй бүжгийн хамтлаг байна гээд төсөөлдөө.



Үгийг унших атлаа үйлдэл хийхэд маань хөдөлгөгч хүч болох боломжийг бид үүнд олгохгүй юм бол дуудагдсан тэрхүү амьдралаар бид амьдрахгүй байна л гэсэн үг юм. Христийн дагалдагч байхын тулд олон зүйлд суралцдаг — дагалдагч гэдэг үг нь шавь гэсэн утгатай. Гэхдээ дагалдагч байх гэдэг нь анги танхимд суугаад мэдээлэл мэдэж аваад байхыг хэлдэггүй. Энэ нь ердөө л Ариун Сүнсний хүчийг дутуу үнэлдэг дагалдагч байхад хүргэдэг. Тэр зүгээр л хүмүүсийг Христ дээр авчираад өөрсдийнх нь хүсэлд зөнгөөр нь үлдээчихдэггүй. Тэр үүнээс хамаагүй агуу байдлаар ажлаа хийдэг. Христтэй улам илүү адил болох нь хэн нэгэн танд зөвхөн Библийн талаар заахаар хязгаарлагддаггүй харин хэрэгцээ бүхий хэн нэгэнд үйлчилж бас билэг авъяасаа ашиглах үед та Христтэй улам илүү адилхан болдог.



Христийн биеийг бүрдүүлэхэд ямар нэгэн зүйлийг хийснээр болон суралцснаар дамжуулан сүнслэг өөрчлөлт бий болдог байна. Энэ төлөвлөгөө таны амьдралд болон эргэн тойрон дахь хүмүүсийн амьдралд Библийн үзүүлэх үр нөлөөг олж мэдэхэд тань тусалсан гэдэгт найдаж байна. Тэгэхээр суралцаж байгаа зүйлээсээ зууран, үүнийхээ дагуу амьдарч мөн амьдралд тань Бурхан юу хийхийг нь хараарай. Одоо явж ийнхүү үйлдээрэй!



Бурхантай яриарай: Эзэн Есүс минь, эргэн тойронд минь байгаа ертөнцөд Таны хайр, нигүүлслийг амьдралаараа би тусган харуулахыг хүсэж байна. Таны Үгэн дотор суралцсан зүйлсээ хэрэгжүүлэх арга замыг олоход надад туслаач. Би зүгээр сонсогч биш үйлддэг нэгэн байхыг хүсэж байна. Библийг сүнслэг өсөлтийнхөө өдөр тутмын нэг хэсэг болгоход би зориулалт гаргахыг хүсэж байна, мөн эргэн тойронд минь байгаа хүмүүс амьдралд минь үүний үзүүлэх үр нөлөөг олж харахыг би хүсэж байна. Есүсийн Нэрээр залбирлаа, амен.

Бичээс

Ѳдѳр 14

Энэ төлөвлөгөөний тухай

The Impact Of Scripture

Библийн талаар Библи юу гэж хэлдэг вэ? Эртний ном орчин үеийн хүмүүст юу гэж хэлдэг вэ? Энэхүү Life.Church Библийн Төлөвлөгөө нь бидний өдөр тутмын амьдралд Бичээс ямар үүрэг гүйцэтгэж болохыг мөн Бурханы Үг нь өнөөдөр ч...

More

Энэхүү төлөвлөгөөг Life.Church бүтээсэн бөгөөд Бурханы Үгийг хүлээсээр байгаа хүмүүст Үгийг хүргэх зорилготой Wycliffe Bible Translators (www.wycliffe.org) байгууллагатай хамтран бусад хэл рүү орчуулав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна