Төлөвлөгөөний мэдээлэл

Бичээсийн үр нөлөөЗагвар

The Impact Of Scripture

15-с 8 дахь өдөр

Бичээс мэргэн ухааныг өгдөг.



Санаандаа орох ямар ч хүсэлтийг Соломон хаан гаргах үедээ тэр ухаалгаар мэргэн ухааныг гуйдаг байжээ. Амьдралын маань бүхий л хэсэгт бид бүгдэд мэргэн ухаан хэрэгтэй байдаг ба ертөнцийн бидэнд санал болгох мэргэн ухаан дуусашгүй мэт. Гэвч ихэнх тохиолдолд энэ ертөнцийн логик ухаан, учир шалтгаан ба үнэ цэнээс ирэх мэргэн ухаан нь Бурханы мэргэн ухаантай нийцдэггүй болохыг бид олж мэддэг. Библийг уншихаар барьж авах бүртээ хэсэг хормыг зориулан Бурханаас мэргэн ухааныг гуйгаарай.



Өөрийнхөө Үгээр дамжуулан тантай тодорхой ярихыг, болон нөхцөл байдал ба харилцаанд энэ нь хэрхэн хэрэгжихийг харуулахыг Түүнээс гуйн залбираарай. Үнэт эрдэнэсийг эрж хайхтай адил өөртөө хэрэгтэй байгаа мэргэн ухааныг Бичээсээс эрж хайгаарай. Аливаа томоохон шийдвэрийг гаргах эсвэл амьдралынхаа ямар нэгэн хэсэгт гацсан мэт санагдах үед, Бурханаас өөрт тань хэрэгтэй мэргэн ухааныг олж авах хүртлээ бүү урагшаа хөдлөөрэй.



Ихэнхдээ Бурхан залбирлаар эсвэл амьдралд минь байх бусад итгэгчдээр дамжуулан мэргэн ухааныг ярьдаг. Гэвч цагаан цаасан дээр хар бэхээр бичигдсэн дээрх Бурханы зүг чигийг харахаас ирэх итгэлтэй байдлыг орлуулах зүйл гэж тэр бүр байдаггүй. Сургаалт үгс номонд амьдралд хэрэгжүүлэхүйц мэргэн ухааны талаар өгүүлдэг хэдий ч үүнийг Библийн хаанаас ч — хэн нэгний түүхийн үлгэр жишээнээс, хараахан биелээгүй эш үзүүллэгээс, Есүсийн сургаалиас эсвэл элч нарын захианаас хаанаас ч олох боломжтой.



Бурхантай яриарай: Хайртай Бурхан минь, надад үнэхээр хэрэгтэй байгаа мэргэн ухаан Танд л зөвхөн бий. Намайг дуудсан тэр л амьдралаар амьдрахад хэрэгтэй мэргэн ухааныг илгээсний төлөө Танд талархъя. Таны мэргэн ухаангүйгээр амьдралд би нэг ч алхамыг хийхийг хүсэхгүй байна. Есүсийн Нэрээр залбирлаа, амен.

Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

The Impact Of Scripture

Библийн талаар Библи юу гэж хэлдэг вэ? Эртний ном орчин үеийн хүмүүст юу гэж хэлдэг вэ? Энэхүү Life.Church Библийн Төлөвлөгөө нь бидний өдөр тутмын амьдралд Бичээс ямар үүрэг гүйцэтгэж болохыг мөн Бурханы Үг нь өнөөдөр ч...

More

Энэхүү төлөвлөгөөг Life.Church бүтээсэн бөгөөд Бурханы Үгийг хүлээсээр байгаа хүмүүст Үгийг хүргэх зорилготой Wycliffe Bible Translators (www.wycliffe.org) байгууллагатай хамтран бусад хэл рүү орчуулав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна