Төлөвлөгөөний мэдээлэл

Бичээсийн үр нөлөөЗагвар

The Impact Of Scripture

15-с 7 дахь өдөр

Бичээс сүнсийг маань хооллодог.



Хоололсноор амьд байлгахыг сануулдаг дуршил гэж бие махбодид маань байдаг. Танд сүнсээ хооллох цаг болсныг сануулдаг ямар дохио байдаг вэ? Бурхантай харилцах харилцаагаа хүчтэй болгохын тулд бид сүнсээ хооллох ёстой. Бурханы Үг бол хоол тэжээл юм. Нялх хүүхэд сүү хүсэн уйлдагтай адил Христэд итгэх итгэлээр дамжуулан сүнсээрээ амьд байлгах дуршил гэж бас бий. Гэвч өлсгөлөн болон цангах байдлаа бид өөрсдөө маш амархан үгүй хийж орхидог. Зугаа цэнгэл, зав чөлөөгүй байдал тэр ч бүү хэл гэр бүл ба найз нөхөд гэх мэт сайн зүйлүүд ч хүртэл Библи судлалыг тогмол хийхэд маань саад болж болдог.



Тухайн өдрийнхөө сүнслэг өсөлтийг хамгийн чухал зүйлээ болгох сонголтыг та хийх ёстой. Зүгээр л хүснэгтийг чагтлаад, өдрийнхөө дараагийн хийх зүйл рүү орохын оронд аажмаар удаанаар өөрийн болгоорой. Зуршлуудынхаа байрыг нь өөрчилж Библи унших дур хүслээ барьж босгоорой. Хэрэв та ерөнхийдөө эхнээс нь дуустал уншдаг бол зарим номуудыг алгасаж уншаарай. Хэрэв та ерөнхийдөө нэг л төлөвлөгөөг уншиж дуусгадаг бол Библийн тодорхой нэг номыг барьж аваад, үүнийгээ хэд хэдэн удаа уншиж үзээрэй. Хэрэв танд өөрийн хэл дээрх хувилбарууд байгаа бол эсвэл өөр хэлээр ярьдаг бол уншдаг орчуулгаасаа өөрийг уншиж үзээрэй.



Өөрт тань тохирсон хэсгийг сонгоод, цээжлэх хүртлээ өдөр бүр ахин дахин уншаарай. Эсвэл зүгээр л хаа хамаагүй хэсгээс сонгохынхоо оронд аль хэдийнээ эхлүүлсэн төлөвлөгөөгөө дуусгахаасаа өмнө цоо шинэ төлөвлөгөөг уншиж эхлээрэй. Бие махбодио хооллохтой адил сүнсээ хооллохыг нэгдүгээрт тавихын тулд та юу хийх хэрэгтэй вэ?



Бурхантай яриарай: Бурхан минь, Таны Үгийг уншихдаа итгэмжтэй байхад надад туслаач. Таны Үгээр дамжуулан Тан руу улам илүү ойртохохын тулд миний дотор сүнслэг өлсгөлөн ба цангалтыг бий болгооч. Сүнслэг өлсгөлөнг өсгөхийг би маш их хүсэж байна мөн үүнээс улбаалан Тантай харилцах харилцаа минь бас өсөөсэй гэж хүсэж байна. Өдөр бүр унших зүйлээсээ Таны сайн сайхныг амсаж мэдрэхэд надад туслаач. Есүсийн Нэрээр залбирлаа, амен.

Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

The Impact Of Scripture

Библийн талаар Библи юу гэж хэлдэг вэ? Эртний ном орчин үеийн хүмүүст юу гэж хэлдэг вэ? Энэхүү Life.Church Библийн Төлөвлөгөө нь бидний өдөр тутмын амьдралд Бичээс ямар үүрэг гүйцэтгэж болохыг мөн Бурханы Үг нь өнөөдөр ч...

More

Энэхүү төлөвлөгөөг Life.Church бүтээсэн бөгөөд Бурханы Үгийг хүлээсээр байгаа хүмүүст Үгийг хүргэх зорилготой Wycliffe Bible Translators (www.wycliffe.org) байгууллагатай хамтран бусад хэл рүү орчуулав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна