Төлөвлөгөөний мэдээлэл

Бичээсийн үр нөлөөЗагвар

The Impact Of Scripture

15-с 2 дахь өдөр

Бичээс бол авсаархан.



Бичээстэй холбогдоход гайхалтай цаг үед бид амьдарч байна. Хаа ч явсан, гартаа барих төдий хэрэгслэл дээр, өөрийнхөө төрөлх хэл дээр Библийг бид унших боломжтой. Олон үеийн туршид өөрсөдтэйгөө хамт авч явахын тулд хүн төрөлхтөн Библийг хэвлэсээр ирсэн хэдий ч нэг газраас нөгөө газарт Библийг тээвэрлэх нь өртөг өндөртэй бөгөөд тэр ч бүү хэл аюултай ч байх болно.



Өнөөдрийн ишлэлүүд байнгын, өдөр ч шөнө ч, хаа явсан газартаа тунгаан бодох талаар өгүүлдэг. Хэдэн зууны туршид өөрсөдтэйгөө хамт авч явахуйц Бичээс хэвлэгдэхээс ч өмнө аман хэлбэрийн ёс заншил, цээжлэх, тунгаан бодохоор дамжуулан Бичээс хөдөлгөөнт байсаар иржээ. Ийм төрлийн холбогдолт нь халаасандаа хөдөлгөөнт хэрэгслэлтэй байх эсвэл вэбсайтыг ашиглах боломжтой байхаас хамаагүй илүү хүчирхэг байх ч боломжтой аж. Энэ нь зүгээр өөртэйгөө хамт авч явах биш үнэндээ Бурханы Үгийг өөрийнхөө дотор авч явахыг хэлж байгаа юм. Хаа ч явсан, үргэлж — биедээ бас хөдөлгөөнт хэрэгслэл дээрээ өөртэйгөө хамт авч явах нь — үүнтэй хүмүүсийг холбогдоход туслах нь гарцаагүй. Харин өнөөдрийн бидний унших ишлэлүүд, бид Бурханы Үгэнд үнэхээр анхаарлаа хандуулан, өөрийн болгож, үүнийг тунгаан бодож, үүнийг дагах үед сүнсэнд маань амь болоод эдгэрлийг авч ирдэг болохыг бидэнд сануулж байна.



Бурхантай яриарай: Бурхан Эзэн минь, Таны Үгийг өөртэйгөө зөвхөн авч явдаг зүйл биш харин өөрийнхөө дотор авч явдаг зүйл болгоход надад туслаач. Таны Үгийг тунгаан бодож, цээжилж, бусадтай хуваалцдаг байхад би өөрийгөө бүрэн зориулж байна. Зүрхэнд минь Өөрийнхөө Үгийн мэргэн ухаан болоод эдгэрлийн ажлаа хийх боломжийг олгооч. Есүсийн Нэрээр залбирлаа, амен.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

The Impact Of Scripture

Библийн талаар Библи юу гэж хэлдэг вэ? Эртний ном орчин үеийн хүмүүст юу гэж хэлдэг вэ? Энэхүү Life.Church Библийн Төлөвлөгөө нь бидний өдөр тутмын амьдралд Бичээс ямар үүрэг гүйцэтгэж болохыг мөн Бурханы Үг нь өнөөдөр ч...

More

Энэхүү төлөвлөгөөг Life.Church бүтээсэн бөгөөд Бурханы Үгийг хүлээсээр байгаа хүмүүст Үгийг хүргэх зорилготой Wycliffe Bible Translators (www.wycliffe.org) байгууллагатай хамтран бусад хэл рүү орчуулав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна