Leseplan-informasjon

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - ҮйлсPrøve

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

Dag 1 av 20

Есүсийн амьдрал, үхэл, амилалт, тэнгэр өөд өргөгдсөн тухай Лук хамгийн түрүүнд Лукийн сайнмэдээ номдоо тэмдэглэж үлдээсэн. Уг номын үргэлжлэл нь Үйлс ном гэдгийг та мэдэх үү? Энд амилсан Есүс тэнгэрт өргөгдсөнийхөө дараа Ариун Сүнсээр дамжуулан дагалдагч нартаа заан сургаж, юу үйлдсэн тухай өгүүлнэ. Далгалдагчид амилсан Есүстэй хамт байгаагаар Үйлс ном эхэлнэ. Хэдэн долоо хоногийн турш Есүс тэдэнд урвуу Хаанчлал, Өөрийнхөө үхэл, амилалтаар эхлүүлсэн шинэ бүтээлийн тухай заав. Шавь нар нь явж, Түүний сургаалыг бусдад түгээхийг хүссэн боловч Хаанчлалынх нь үнэнч гэрч байхад хэрэгтэй бүхнийг өгөх шинэ төрлийн хүчийг хүлээж автлаа хүлээ гэж Есүс хэлэв.Тэдний даалгавар Иерусалимаас эхэлж, цаашлаад Иудей, Самари хүрч, тэндээс бүх үндэстнүүдэд тархах болно гэж Тэр айлдсан. Үйлс номын үндсэн сэдэв, бүтэц нь нэгдүгээр бүлгээс шууд харагдана. Энэ бол Есүс Ариун Сүнсээр хүмүүсээ удирдаж, бүх үндэстэнд Түүний Хаанчлалын хайр, эрх чөлөөн дор амьдрах урилгыг илгээж буй тухай түүх юм. Эхний долоон бүлэгт энэ урилга хэрхэн Иерусалимд түгж эхэлсэн тухай бичсэн. Дараагийн дөрвөн бүлэгт иудей бус хүмүүс оршин суудаг хөрш бүс нутаг болох Иудей, Самарид уг мэдээ хэрхэн тархсан тухай гарна. 13-р бүлгээс хойш Есүсийн Хаанчлалын сайнмэдээ яаж дэлхийн бүх үндэстэнд хүрч эхэлснийг Лук өгүүлжээ. Уншаад, эргэцүүлээд, хариулна уу: • Баптисч Иоханы шинэчлэлийн үйлчлэлийн тухай Лук номд өгүүлдэг. Лук 3:16-18 дээрх Баптисч Иоханы үгийг Үйлс 1:4-5 дээрх Есүсийн үгтэй харьцуулаарай. Танд юу ажиглагдаж байна вэ? • Үйлс 1:6-8-г уншаарай. Израилчуудын төлөө юу хийхийг дагалдагчид Есүсээс хүссэн бэ? Есүс юу гэж хариулсан бэ? Бурханы товлосон цагийг хүлээнгээ дагалдагчдын мэдэх, хийх ёстой зүйл нь юу вэ? Та өөрийнхөө төлөө, эргэн тойрныхоо хүмүүсийн төлөө юу хийхийг Есүсээс хүсдэг вэ? Дагалдагч нартаа өгсөн Есүсийн хариулт танд юуг хэлж байна вэ? • Лук Есүсийг тэнгэрт өргөгдсөн тухай бичихээс хэдэн зууны өмнө эш үзүүлэгч Даниел Израилын ирээдүйн Хааны тухай үзэгдэл үзсэн. Даниелын үзсэн үзэгдлийг(Даниел 7:13-14-г унш)Лукийн бичсэнтэй (Үйлс 1:9-11-г унш) харьцуулаарай. Та юу ажиглав, энэ нь яагаад чухал вэ? • Уншиж, эргэцүүлсний дараа залбираарай. Есүст талархаж, өөрийнхөө амьдралд болон эргэн тойрондоо харахыг хүсэж буй сэргэлтийн тухай Түүнд хэлээрэй. Өнөөдөр Түүний босгон байгуулах үйлсэд оролцохын тулд Сүнсний хүч чадлыг хүлээн авах зоригийг гуйгаарай.
Dag 2

Om denne planen

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

Урвуу Хаанчлал 2-р Хэсэг бол Үйлс номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Таныг Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг шимтэн уншихад тус ...

More

YouVersion bruker informasjonskapsler for å tilpasse opplevelsen din. Ved å bruke nettstedet vårt godtar du vår bruk av informasjonskapsler, som beskrevet i vår Personvernerklæring