Leseplan-informasjon

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - ҮйлсPrøve

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

Dag 3 av 20

Газар газрын иудейчүүд Есүсийг дагаж эхэлснээр Есүс хөдөлгөөн хурдацтай өрнөснийг дараагийн бүлгүүдээс харж болно. Ариун Сүнсний хүчийг хүлээн авснаар итгэгчдийн амьдрал өөрчлөгдөж,тэдний эргэн тойронд баяр хөөр, өгөөмөр байдал бялхах болов. Өдөр бүр байгаа хоол хүнсээ хуваалцаж, хамтдаа залбиран, тэр байтугай ядууст туслахын тулд өөрсдийн эд зүйлээ зарав. Бурханы оршихуй сүмд бус харин хүний дотор оршдог шинэ гэрээний дагуу хэрхэн амьдрахыг тэд суралцаж байв. Сүмд Бурханыг үл хүндэлсний улмаас газар дээрээ үхсэн хоёр тахилчийн тухай Леви ном дээрх хачирхалтай түүхийг та мэдэх байх.Өнөөдөр унших хэсэгтАриун Сүнсний шинэ дуганыг үл хүндэлсний улмаас үхсэн хоёр хүний тухай дээрхтэй төстэй түүхийг унших болно. Тэр үед шавь нар нь ихэд айж сандарсан.Энэхүү шинэ гэрээ нь ямар ноцтой болохыг ойлгон, сануулгыг хүлээн авсны дараагаар шинэ сүмд гарсан асуудлыг засаж залруулсан. Гэвч шашны удирдагчид Есүсийн сургаал, түүний дагалдагчдыг эсэргүүцсэнээр хуучин сүмийн барилга дахь ялзрал үргэлжилсээр. Тэргүүн тахилч болон түүний хүмүүс элч нараас айж сүрдсэндээ тэднийг шоронд хүртэл хорилоо. Гэвч тэнгэрэлч тэднийг суллаж сүмд очиж үргэлжлүүлэн Есүсийн Хаанчлалын мэдээг тунхагла гэв. Шашны удирдагчид Есүсийн тухай тунхаглахаа зогсоохыг элч нараас шаардсан ч тэд зогссонгүй. Үүнээс болжшашны удирдагчид элч нарыг хөнөөхөөр завдтал Гамалиел гэгч хуулийн багш тэднийг болиулж, хэрэв элч нарын ярьж буй нь Бурханаас бол хэн ч тэднийг дийлэхгүй гэлээ. Уншаад, эргэцүүлээд, хариулна уу: • Ананиа, Сапфир хоёр хандивынхаа тухай үнэнийг хэлбэл ямар гарз гарна гэж бодсон бол? Алдагдал хүлээхгүйн тулд тэд юу хийсэн бэ, дараа нь юу тохиолдсон бэ (5:1-11-г унш)? • Шашны удирдагчдын оронд Бурханыг дуулгавартай дагаснаар юуг алдана гэж элч нар бодсон бол? Алдах зүйлээ үл харгалзан ямар үйлдэл хийсэн бэ, дараа нь юу тохиолдсон бэ (5:29 болон 5:40-г унш)? Дуулгавартай байдлынх нь үр дагавар шавь нарт ямар санагдсан бэ (5:41-42-г унш)? • 2000 жилийн тэртээ Гамалиелийн хэлсэн үгсийг санаарай (5:34-39). Есүсийнсургаал өнөөдөр ч дэлхийг өөрчилсөөр байна. Энэ тухай бодоход танд ямар бодол, асуулт, мэдрэмж төрж байна вэ? •Уншиж, эргэцүүлсний дараа залбираарай.Бурханы үл зогсох сайнмэдээнд талархаарай. Та зүрхэндээ байгааг илэн далангүй уудлан, ямар ч төлөөс төлсөн бай хамаагүй Түүнийг дагах зүрх зориг, итгэлээр дүүргэж өгөхийг Ариун Сүнснээс гуйгаарай.
Dag 2Dag 4

Om denne planen

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

Урвуу Хаанчлал 2-р Хэсэг бол Үйлс номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Таныг Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг шимтэн уншихад тус ...

More

YouVersion bruker informasjonskapsler for å tilpasse opplevelsen din. Ved å bruke nettstedet vårt godtar du vår bruk av informasjonskapsler, som beskrevet i vår Personvernerklæring