Leseplan-informasjon

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - ҮйлсPrøve

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

Dag 7 av 20

Өнөөдрийн унших хэсэгт Корнел нэртэй зуутын даргын тухай гарна. Тэр бол иудейчүүдийн үзэн яддаг Ромын эзлэн түрэмгийллийн төлөөлөл юм. Тэнгэрэлч түүнд үзэгдэн Иоппа дахь Симоны гэрт байгаа Петр гэдэг хүнийг авчруул гэв. Корнел хэл хүргүүлэхээр хүмүүс явуултал тэнгэрэлчийн хэлсэн яг тэр газарт Петрзалбирч байхдаа хачирхалтай үзэгдэл үзэв.Үзэгдэлд иудей хүмүүсийн идэхийг цээрлэдэг төрөл бүрийн амьтдыг Бурхан Петрийн өмнө тавиад ид гэж хэллээ. Хариуд нь Петр, "Би хэзээ ч ариун бус юм идэж байгаагүй" гэтэл Бурхан түүнд, "Миний цэвэр болгосныг бузар гэж бүү нэрлэ" гэлээ. Энэ үзэгдэл гурван удаа давтагдаж, Петр ойлгож ядан хоцров. Петр үзэгдлийн тухай бодож суутал Корнелын явуулсан хүмүүс түүн дээр ирж эзнийхээ урилгыг уламжлав. Тэр даруй Петр харсан үзэгдэл нь ямар учиртайг ойлгожээ. Иудей бус айлд очвол зан үйлийн хувьд цэвэр бус болох тул энэхүү урилгаас тэр татгалзах байв. Гэвч үзэгдэл дунд Бурхан түүнд хэнийг ч цэвэр бус гэж бүү бод, харин Есүст найдагч бүгдийг ариусгах хүч чадал Бурханд бий гэдгийг харуулсан аж. Тэгээд Петр Корнелийн гэрт цааргалалгүй очиж Есүсийн тухай сайнмэдээг, Түүний үхэл, амилалын тухай, Түүнд итгэсэн бүгдэд ирэх уучлалын тухай ярьж өгөв. Петрийг ярьж байтал Ариун Сүнс Пентекостийн өдөр иудей дагалдагчдын дээр буусны адил Корнел болон түүний гэр бүлийнхний дээр буулаа. Есүсийн хэлсний дагуу Сайнмэдээ бүх хүнд хүрч эхлэв. Уншаад, эргэцүүлээд, хариулна уу: • Өнөөдрийн хуваарийн дагуу уншиж эхлэхийн өмнө Бурханаас ойлголтыг гуйн залбираарай. Уншсан зүйлээ эргэцүүлэхэд юу ажиглагдсан бэ? • Ямар үндэстэн ястныг эсвэл соёл уламжлалтай хүмүүст Бурхан ч хүртэл хүрч чадахгүй гэж хүмүүс боддог вэ? Тэд яагаад ингэж боддог юм бол? Өнөөдрийн уншсан хэсэг тэдний үзэл бодолд хэрхэн нөлөөлөх бол? • Уншиж, эргэцүүлсний дараа залбираарай. Иудей бус хүмүүсийг гэр бүлдээ багтаахаар зорьдог Бурхан Эзэнд талархаарай. Хэнийг ч ялгалгүй хайрлаж, зааж сурган, уучилж нигүүлсдэг Бурханы үйлсэд нэгдэх арга замын төлөө залбираарай.
Dag 6Dag 8

Om denne planen

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

Урвуу Хаанчлал 2-р Хэсэг бол Үйлс номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Таныг Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг шимтэн уншихад тус ...

More

YouVersion bruker informasjonskapsler for å tilpasse opplevelsen din. Ved å bruke nettstedet vårt godtar du vår bruk av informasjonskapsler, som beskrevet i vår Personvernerklæring