Leseplan-informasjon

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - ҮйлсPrøve

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

Dag 5 av 20

Хаанчлалын тухай мэдээ Иерусалим даяар тархаж, дагалдагчдын тоо өссөөр. Үүнийг дагаад олон удирдагч хэрэгтэй болсон тул элч нар Есүсийн сургаалыг үргэлжлүүлэн зааж, харин Стефан ядууст үйлчлэхээр болов. Тэр Бурханы Хаанчлалын хүч чадлыг харуулснаар олон иудей тахилч Есүст итгэн, дагаж эхлэв. Гэсэн хэдий ч Стефаныг эсэргүүцэж,түүнтэй маргалдагсад ч бишгүй байв. Ухаалаг мэргэн хариултад нь хорсон зэвүүцэгсэд Стефаныг Мосег гутаан, сүмд заналхийлсэн гэж гүтгэн,хуурамч гэрчүүдийг цуглуулав. Тэдний энэхүү зүй бус үйлдэл нь Хуучин гэрээнд болсон явдлыг тусгал мэт давтаж буйг Стефан хатуухан хэлэв. Өөрсдийнхөндөө ад үзэгдэж, дарлагдаж байсан Иосеф, Мосе зэрэг хүмүүсийн тухай тэр цохон дурдсан. Израил зуун зууны туршид Бурханы илгээсэн хүмүүсийг эсэргүүцсээр ирсэн, одоо Стефаныг эсэргүүцэж байгаад нь гайхах зүйл огт үгүй. Үүнийг сонссон шашны удирдагчидхилэгнэн аслаа. Тэд түүнийг хотоос чирч гаргаад үхтэл нь чулуугаар нүүлгэжээ. Стефан чулуунд бяц цохиулж байхдаа бусдын гэмийн төлөө зовлон үүрсэн Есүст өөрийгөө даатган "Эзэн, энэ нүглийг нь тэдэнд бүү тохооч" гэж хашхирав. Хаанчлалын төлөө амиа өргөсөн олон хүний эхнийх нь тэр байсан юм. Уншаад, эргэцүүлээд, хариулна уу: • Хуучин гэрээний түүхийг Стефан хэрхэн өгүүлснийг уншаарай. Еврей Библийн аль хэсгээс иш татан, юуг онцолж хэлснийг анхааралтай уншаарай. Танд юу ажиглагдсан бэ? • Эш үзүүлэгчдийн эсрэг үйлдсэн харгислалыг (7:51-52 унш) тэнд байсан хүмүүс Стефаны эсрэг үйлдсэн хүчирхийлэлтэй харьцуул (7: 57-58 унш). Танд юу ажиглагдаж байна вэ? • Загалмай дээрх Есүсийн нигүүлсэнгүй үгсийг (Лук 23:34, 46-г унш) нас барах үедээ Стефаны хэлсэн үгтэй харьцуулаарай (Үйлс 7:60).Танд юу ажиглагдаж байна вэ? Энэ нь Есүс, түүний жинхэнэ дагалдагчид, уучлалын мөн чанарын тухай танд юуг хэлж байна вэ? • Та Есүсийг дагадаг уу? Хэрэв тийм бол түүний сайнмэдээг яаж хуваалцдаг вэ? Стефаны зоримог байдал таныг хэрхэн урамшуулж эсвэл ямар байхыг танаас шаардаж байна вэ? • Уншиж, эргэцүүлсний дараа залбираарай. ХэрэвАриун Сүнсийг ямар нэг байдлаар эсэргүүцэж байвал түүнийг илчилж, оронд нь Түүнийг дагахадтуслахыг Бурханаас гуйгаарай. Түүний нигүүлсэнгүй өршөөл танд ямар санагдаж байгааг Есүст хэлж, бусдыг уучлах хүчийг Түүнээс гуйгаарай.
Dag 4Dag 6

Om denne planen

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

Урвуу Хаанчлал 2-р Хэсэг бол Үйлс номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Таныг Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг шимтэн уншихад тус ...

More

YouVersion bruker informasjonskapsler for å tilpasse opplevelsen din. Ved å bruke nettstedet vårt godtar du vår bruk av informasjonskapsler, som beskrevet i vår Personvernerklæring