Leseplan-informasjon

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - ҮйлсPrøve

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

Dag 6 av 20

Стефаны эмгэнэлтүхэл Есүс хөдөлгөөнийг зогсоож чадахгүй нь Лук номын дараагийн бүлгүүдээс харагдана. Хавчлагын улмаас дагалдагчид Иудей, Самари орчмын иудейчүүд амьдардаггүй нутаг руу тархав. Тэд явсан газар бүрдээ Есүс тэдэнд тушаасны дагуу Хаанчлалын сайнмэдээг тунхагласаар. Дагалдагчид Есүсийн тухай ярихад хүмүүс гайхамшигтайгаар эдгэрч, чөлөөлөгдөхийг харсан нэгэн шидтэн Бурханы хүч чадал өөрийнхөөс нь хавьгүй илүүг ухаарав. Етиопын хатан хааны албат баптисм хүртлээ. Тэнгэрийн Хаанчлал тэлсээр, Бурханы төлөвлөгөөг хэн ч, тэр бүү хэл Есүсийн дагалдагчдыг гэрээс нь чирч гарган шоронд хорьдог Саул гэгч шашны удирдагч ч зогсоож үл чадна. Саул илүү олон дагалдагчдыг барьж шоронд хийхээр Дамаск явж байтал нүд сохлом хурц гэрэл цацарч, тэнгэрээс нэгэн дуу сонсогдов. Амилсан Есүс Саулаас яагаад Өөртэй нь тэмцэлдээд байгааг асуулаа. Энэхүү учрал, үүний дараа болсон гайхалтай тэмдгүүд Есүсийн тухай Саулын бодлыг орвонгоор нь өөрчилжээ. Саул Дамаскт очоод Есүсийн дагалдагчдыг барьж хорьсонгүй харин Есүс бол Бурханы Хүү хэмээн өөрөө тунхаглаж эхлэв. Уншаад, эргэцүүлээд, хариулна уу: • Петр шидтэн Симонд юу гэж хэлснийг уншаарай (8:18-24). Танд юу ажиглагдаж байна вэ? Симон яагаад Ариун Сүнстэй болохыг хүссэн бэ? Бэлэг, худалдан авалт хоёр ямар ялгаатай вэ? Буян хураана эсвэл Бурханыг худалдаж авна гэдэг ойлголт юугаараа хүлээстэй төстэй вэ (8:23)? • Түшмэлтэй Филип юун тухай ярьсныг уншаарай (8:30-37). Тэр Исаиа номын тухай асуухад Филип түүнд Есүсийн тухай ярьж өгсөн. Исаиа номыг уншаарай (Исаиа 53-р бүлэг). Исаиа 53-т Есүсийг юу гэж дүрсэлсэн бэ? • Саулын аяллын зорилгыг (9:1-2) Саулд тохиолдсон явдалтай (9:20-24)харьцуул. Танд ийм зүйл тохиолдож байсан уу? Бурхан таны амьдрал, төлөвлөгөөг яаж өөрчилсөн бэ? • Уншиж, эргэцүүлсний дараа залбираарай. Юу гайхшралыг тань төрүүлсэн талаар Бурханд хэлээрэй. Төлөвлөгөөгөө Түүнд даатгаж, Бурханыг үнэн зөвөөр харахад туслахыг гуйгаарай.
Dag 5Dag 7

Om denne planen

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

Урвуу Хаанчлал 2-р Хэсэг бол Үйлс номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Таныг Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг шимтэн уншихад тус ...

More

YouVersion bruker informasjonskapsler for å tilpasse opplevelsen din. Ved å bruke nettstedet vårt godtar du vår bruk av informasjonskapsler, som beskrevet i vår Personvernerklæring