Leseplan-informasjon

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - ҮйлсPrøve

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

Dag 20 av 20

Ром хүрэхээр Паулын сууж явсан усан онгоц аймшигт далайн шуурганд өртөв. Тэр үед бүгд амиа алдахаас айж сандарч байхад Паул Есүс шүүгдэхийнхээ өмнөх орой талх хуваасны адил ерөөж залбиран талх хувааж, Бурхан бүгдийг ньшуурганаас амьд гаргах болно гэж тэдэнд амлав. Маргааш нь хөлөг онгоц сүйрсэн ч дотор нь байсан бүгд эсэн мэнд гарсан юм. Тэд аюулгүй болсон ч Паул хоригдол хэвээр. Түүнийг Ромд аваачиж гэрийн хорионд байлгах болов. Гэхдээ байдал тийм ч муу байсангүй, Паул гэртээ иудей болон иудей бус олон хүнийг цуглуулж амилсан Хаан Есүсийн тухай ярих боломжтой байсан. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний төвд, шоронд хоригдон зовж буй нэгнээр дамжуулан энэхүү урвуу Хаанчлал хүчээ аван тэлж байсан нь үнэхээр гайхмаар. Лукийн бичсэн сайнмэдээний номхоёр хаанчлалын эрс тэс ялгааг харуулах ба урт түүхийн нэг л бүлэг аж.Есүст итгэдэг хүн бүр өнөө хүртэл үргэлжилж буй Түүний Хаанчлалын ажилд оролцох боломжтой. Уншаад, эргэцүүлээд, хариулна уу: • Үйлс номын хамгийн сүүлийн эшлэлийг уншаарай (Үйлс 28:31). Ромын нэгэн хоригдол Бурханы сайнмэдээг ямар ч саадгүй тунхаглах суваг нь болно гэж хэний ой тойнд буух билээ дээ. Танд Бурханы хайрыг дамжуулахад саад учирдаг уу? Магадгүй архаг хууч өвчин, бага залуудаа эцэг эх болох, эсвэл санхүүгийн бэрхшээл ч байж болох юм. Энэхүү асуудлыг орвонгоор нь эргүүлж Хаанчлалыг түгээх боломж болгож өгөөч гэж Бурханаас гуйн залбираарай. Боломжийг олж харах үедээ бодитоор үйлдэх эр зоригийн төлөө залбираарай. • Есүс бол цорын ганц жинхэнэ Хаан гэдэгт, мөнтүүний Хаанчлалын сайнмэдээнд та итгэдэг үү? Та үүнийг хэнтэй хуваалцаж чадах вэ? Энэхүү Библи уншлагын хуваарийг нэг юм уу хоёр хүнтэй хамт уншаарай.Хоёр дахь удаагаа унших үед та илүү их зүйлийг ойлгож, найзуудтайгаа хуваалцах боломж гарна.
Dag 19

Om denne planen

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

Урвуу Хаанчлал 2-р Хэсэг бол Үйлс номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Таныг Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг шимтэн уншихад тус ...

More

YouVersion bruker informasjonskapsler for å tilpasse opplevelsen din. Ved å bruke nettstedet vårt godtar du vår bruk av informasjonskapsler, som beskrevet i vår Personvernerklæring