Leseplan-informasjon

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - ҮйлсPrøve

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

Dag 9 av 20

Нэгдүгээр зуунд Газар дундын тэнгис орчмын ихэнх иргэд хүн ам шигүү суурьшсан Ромын эзэнт гүрний харьяа хотуудад амьдардаг байв. Хот бүрт олон янзын хэл соёл, шашин шүтлэгтэй үндэстэн ястнууд оршин сууна. Тэд бүгд өөр өөрийн бурхан шүтээнд мөргөж, тахил өргөдөг байсан тул төрөл бүрийн бурхдад зориулсан сүм дуган хотоор нэг сүндэрлэнэ. Гэхдээ аль ч хотод эдгээр бурхан шүтээнд мөргөдөггүй хэсэг бүлэг хүмүүс бий. Тэд бол цорын ганц Бурхан Эзэнд мөргөдөг Израил ард түмэн буюу иудейчүүд юм. Эдгээр хотуудыг Ромын эзэнт гүрний сүлжээ зам холбох агаад хотоос хотын хооронд явж бизнес эрхлэх, шинэ санааг дэлгэрүүлэхэд хялбар байв. Паул элч амьдралынхаа сүүлийн хагасыг энэ замаар явж Израилын Эзэн Бурхан бүх үндэстнийг захирах Хааныг илгээсэн, тэр Хаан эзлэн түрэмгийллээр бус харин Өөрийгөө золиослох хайраар хаанчлалаа тогтоосон тухай тунхагласан юм. Паул энэхүү сайнмэдээний элч болж, Хаан Есүсийн хайраар удирдуулж амьдрахыг бусдад уриалав. Үйлс номын 3 дахь хэсэгт Паулын аян замын тухай, хүмүүс түүний мэдээг хэрхэн хүлээж авсан талаар бичжээ. Тэр нөхдийн хамтаар суурин амьдарч байсан Антиохыг орхин эзэнт гүрний гол хотуудаар явсан. Аль ч хотод очсон Паул хамгийн түрүүнд иудейчүүдийн синагогт Есүс бол Еврей Бичээс дээрх амлагдсан Аврагч гэж тунхагладаг заншилтай байв. Зарим нь түүний үгэнд итгэж Есүсийн эрх мэдэл дор амьдрах болж, харин зарим нь түүнийг эсэргүүцэв. Дагалдагчдад атаархсан иудейчүүд тэднийг хилс хэрэгт гүтгэж, амьдралын хэв маягаа өөрчлөхийг хүсээгүй Ромчууд тэднийг хөөж туув. Гэхдээ хэчнээн их эсэргүүцэлтэй тулгарсан ч Есүс хөдөлгөөн зогссонгүй. Үнэндээ хавчлага дарамт энэ сайнмэдээг түймрийг өрдөх салхи мэт шинэ хотууд руу тараасан. Баяр хөөр, Ариун Сүнсээр дүүрэн дагалдагчид сайнмэдээгүргэлжлүүлэн тунхагласаар явав. Уншаад, эргэцүүлээд, хариулна уу: • Паулын хэлснийг анхааралтай хараарай (Үйлс 13:40). Есүс бол Израилын хүлээж байсан Хаан гэдгийгХуучин Гэрээний ямар түүх, эшлэлээс иш татан ярьсан бэ? Танд юу ажиглагдаж байна вэ? • Бэлэг авьяасаа Бурханы төлөө ашиглаж байгаа хүмүүст та атаархаж байсан уу? Шашны удирдагч нар (13:42-50) болон дагалдагчдын(13:51-52) ялгааг хараарай. Өнөөдөр энэ эшлэл таныг хэрхэн урамшуулж, эсвэл юуг өөрчлөх ёстойг сануулж байна вэ? • Есүс эв нэгдлийг хүсдэг ч зарим хүн Түүнийг хорсолтойгоор эсэргүүцнэ гэдгийг мэдэх тул шавь нартаа тохирох зааврыг өгсөн. Өнөөдрийн уншсан хэсгийг Лук 10:5-16-тай харьцуулаарай. Та юуг ажиглаж байна вэ? • Үйлс 13:38-39-г өөрийн гараар хуулж бичээд, долоо хоногийн турш харах боломжтой газарт байрлуулаарай. Хуучин гэрээнд боломжгүй байсан бүрэн уучлал, эрх чөлөөг Есүс санал болгодог. Та Есүсээс өөр хэн нэгэнд эсвэл ямар нэг зүйлд итгэж найддаг уу?Тэр тухай одоо Бурхантай ярилцаарай. Түүнийг амьдралынхаа цорын ганц жинхэнэ Хаан гэж харж, хүндэтгэхийн тулд түүнээс тусламж хүсээрэй.
Dag 8Dag 10

Om denne planen

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

Урвуу Хаанчлал 2-р Хэсэг бол Үйлс номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Таныг Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг шимтэн уншихад тус ...

More

YouVersion bruker informasjonskapsler for å tilpasse opplevelsen din. Ved å bruke nettstedet vårt godtar du vår bruk av informasjonskapsler, som beskrevet i vår Personvernerklæring