Төлөвлөгөөний мэдээлэл

Жон Бивэрийн хамт Криптонитыг устгахЗагвар

Killing Kryptonite With John Bevere

7-с 1 дахь өдөр


Энэхүү чимээгүй цагийн эхний өдрийн зорилго маань сэтгэлийг тань гонсойлгох байсан гэдэг нь таныг гайхшруулж болох юм...Яагаад гэдгийг нь би танд хэлэх болно.


Шинэ гэрээний үеийн чуулганд юу болсон ба өнөөгийн чуулганд юу болож байгаагийн хооронд хурц тасалдал байна. Энэхүү тасалдалд хуваагдсан тогтолцоонууд, бурханлаг бус удирдагчид, соёл гэх мэт олон зүйлсийг буруутгахад амархан хэдий ч энэхүү боломжийг өөрсдийнхөө амьдрал руу харахад ашиглацгаая. 


Үнэндээ, нэгдүгээр зууны христитгэлтнүүд бол тэр үеийнхээ супер хүмүүс нь байсан бөгөөд дэлхий ертөнц тэднийг хараад үнэхээр алмайрцгааж байжээ. Бичээс дээрх цөөн хэдэн сурталчилгааг дурдвал:


Тэд нараас гачигдсан хүн нэг ч байсангүй-тэдний хэрэгцээ нь бүрэн хангагдаж байсан бөгөөд засгийн газрын тусламжаас хамааралтай хүн тэдний дунд нэг ч байсангүй (Үйлс 4:33-35). Хормын төдийд бүхэл бүтэн хотоороо хүмүүс Есүс рүү эргэж байсан бөгөөд сайнмэдээ хэдхэн жилийн дотор бүхэл бүтэн тивүүдэд хүрч байжээ (Үйлс 9:32-35, 19:10). 


Бурханы хүч тэднээр дамжуулан ажлаа хүчирхэгээр хийж байсан учраас тэд хүмүүст өөрсдийгөө бурхад биш хэмээн ятгахад хүрч байжээ (Үйлс 10:25-26, 14:8-18)-энэ талаар бодоход зориулан хэдэн хормыг зарцуул. Газар доргихуйцаар хүчирхэгээр тэд магтацгааж байлаа (Үйлс 4:31). Эдгээрийн үр дүнд, дэлхийг үймүүлсэн хүмүүс хэмээх нэрийг тэд олж авцгаав (Үйлс 17:6). 


Үеийн төгсгөлийн христитгэлтнүүд эхэн үеийн христитгэлтнүүдээс ч хамаагүй илүүг хийж гүйцэтгэх болно гэж Түүний Үгэнд Бурхан тодорхой дурдсан байдаг нь биднийг сорьдог байх ёстой. Асуулт гэвэл, Бурханы амласан тэр агуу ажлуудыг бид яагаад олж харж чадахгүй байна вэ?


Супертэныг даван дийлэх далд хүч гэж байсантай яг адилхан чуулган-Христийн дагалдагчид хэмээн өөрсдийгөө тунхаглах хувь хүн бүрийн нэгдэлд ч бас-ийм далд хүч байдагт би итгэдэг. 


Далд хүч нь Супермэний ирсэн гарагаас гаралтай бодис байлаа. Тэрээр үүнд ойртох үед бүхий л хүчээ алдаж, дорой болдог-тэр ч бүү хэл энгийн хүнээс ч дорой болдог. Хэрэв та өнөөгийн чуулганыг харах юм бол-гэр бүл цуцлалт, садар самууныг ашиглалт болон сексийн ёс бус байдлын үзүүлэлтүүд маш өндөр, итгэгч бус хүмүүсийнхээс ч өндөр байгаа нь- далд хүч бидний дунд байгааг тодорхой харуулж байна. 


Чуулганы өнөөгийн байдал нь загалмай дээрх Бурханы төлөвлөгөө болон христитгэгчид болохынхоо хувьд амьдралын зорилго маань юу болохыг тодорхойгоор харах үедээ, энэ нь таны сэтгэлийг гонсойлгох нь үнэхээр зохистой


Энэ чимээгүй цагийн судлалаар бид энэ далд хүч гэж юу болох мөн үүнээс хэрхэн салахад суралцах хэдий ч өөрсдийнхөө чадамжийг эхлээд бид таньж мэдэж бас үүнд найдах ёстой. Огт таньж мэдэхгүй чадамжаас хүртэх боломж танд байхгүй байх болно. 


Одоо та чадамжаа олж мэдсэнээр юуг хийх вэ? 


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Killing Kryptonite With John Bevere

Яг л Супермэний адилаар бүхий л дайснаа ялан дийлэх, нүүр тулах сорилт бүрийг ялах ер бусын чадвар гэж Христийн дагалдагч болохын тань хувьд танд байдаг. Гэвч Супермэн болон танд аль алинд нь хүчийг тань хулгайлах далд х...

More

Жон болон Лиса Бивэрт (Мэссэнжэр интернашионал) энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: http://killingkryptonite.com -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна