Төлөвлөгөөний мэдээлэл

Жон Бивэрийн хамт Криптонитыг устгахЗагвар

Killing Kryptonite With John Bevere

7-с 7 дахь өдөр


Өнөөдөр чуулганд бас чуулганаас дуудагдах нүглээ улайх шаардлага нь бидэнд үнэндээ хамгийн хэрэгтэй зүйл болох: жинхэнэ хайр юм. Чуулган дахь жинхэнэ хайрын хомсдол нь сургаалиудыг, үйлчлэлүүдийг болон гэр орныг маань дараах хоёр эрс тэс зүйлсээр дүүргэж байна-хүлцэнгүй байдал ба хуулийг ягштал дагалт.


Хүлцэнгүй байдлын хууралт нь хайртай маш адилхан харагдах боломжтой. 1 Коринт 13-р бүлэгт байх тэвчээртэй, энэрэнгүй, агсганадаггүй, ихэрхдэггүй, зүй бус авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй зэрэг олон зан чанаруудаар хайрыг тодорхойлохдоо бид Библийг ашигладаг. Гэсэн хэдий ч, ертөнцийг харйлах хайр нь эдгээр олон зан чанаруудыг агуулсан байх боломжтой аж. 


Хриситгэлт хайрыг ертөнцийн хайраас ялгах зүйл нь христитгэлт хайр нь Бурханы тушаалуудыг дуулгавартайгаар дагадаг. "Бид Бурханыг хайрлаж, тушаалуудыг нь сахихдаа Бурханы хүүхдүүдийг хайрладгаа үүгээр мэднэ" (1 Иохан 5:2) гэж хайрын элч бичжээ.


Энэ нь хэрэв би тэвчээртэй, агсганадаггүй, атаархдаггүй, ихэрхдэггүй, зүй бус авирлагадаггүй хэдий ч эхнэрээ би араар нь тавьж буй эсвэл сексийн зүй бус байдлыг тоохгүй байвал Бурханы хайрын дагуу би алхаж чадахгүй байна гэсэн үг. 


Жинхэнэ хайр нь үнэн, хайраар аль алинаар нь тамгалагдсан байдаг. Хайргүй үнэн нь хуулийг захидлын буруу замд биднийг хөтөлж улмаар үхэлд хүргэдэг зүйл болох-хуулийг ягштал дагах явдал мөн. Мөн харамсалтай нь, хуулийг ягштал дагах байдалд хүмүүсийн үзүүлдэг хариу үйлдэл бол дүүжлүүрийг нөгөө эрс тэс байдал руу түлхэн, хүмүүжлээс болон бичээсийн дагуух сануулгуудаас зайлсхийхэд хүргэдэг нь чуулганы эрүүл мэнд болон чуулганд үнэхээр хор хөнөөлтэй зүйл аж. 


Илэн далангүй байцгаая-хүмүүсийг гэмээ улайхад дуудахыг энэрэнгүй, зөөлөн, эелдэг байдал, хайр хомс байгаагийнх гэж бид үздэг. Гэвч дараах зүйлийн талаар бодож үзээрэй: Хэрэв хараагүй хүн эрэг рүү чиглэн явааг, энэ нь түүнийг үхэлд хүргэхийг нь би харах үед зүг чигээ өөрчлө хэмээн түүнд хэлэхийг хайр шаарддаг!


Өнөө үед, чуулганд маш олон хүмүүс ийм төрлийн нүглээ улайхад дуудах жинхэнэ хайр нь хэт шүтэгч ба үзэн ядагч зүйлд тооцогддог. Энэхүү хана хэрэм боссон учир нь ихэнх хүмүүс мөнхийн бус зөвхөн энэ дэлхий дээрх амьдралаа л боддогтой холбоотой. 


Мөнхийн амьдралтай харьцуулахад энэ амьдрал бол гэрэл анивчих төдий зүйл болохыг бид санах үедээ өөрөөр амьдардаг. Жинхэнэ хайрыг ойлгохын тулд мөнхийн хараагаар амьдралыг бид харах ёстой. 


Ийм л төрлийн хайр-мөнхийн хайр, жинхэнэ хайр-нүглээ хүлээн зөвшөөрөхүйц, гэмээ улайхад дуудах тийм хайр, гэсэн хэдий ч тэвчээртэй, эелдэг, зөөлөн хайр өнөөгийн чуулганд гарцаагүй шаардлагатай байна.


Энэ уншлагын төлөвлөгөө танд таалагдсан уу? Криптонитыг устгаххэмээх номыг маань унших замаар улам илүү гүн судлаарай хэмээн би таныг урамшуулмаар байна.  


Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Killing Kryptonite With John Bevere

Яг л Супермэний адилаар бүхий л дайснаа ялан дийлэх, нүүр тулах сорилт бүрийг ялах ер бусын чадвар гэж Христийн дагалдагч болохын тань хувьд танд байдаг. Гэвч Супермэн болон танд аль алинд нь хүчийг тань хулгайлах далд х...

More

Жон болон Лиса Бивэрт (Мэссэнжэр интернашионал) энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: http://killingkryptonite.com -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна