Төлөвлөгөөний мэдээлэл

Жон Бивэрийн хамт Криптонитыг устгахЗагвар

Killing Kryptonite With John Bevere

7-с 5 дахь өдөр

Израильд хуурамч Ёхова хэрхэн үүсэн бий болсон бөгөөд өнөөгийн чуулганд хуурамч Есүс хэрхэн үүсэн бий болж байна вэ? Жинхэнэ нүглээ улайхгүйгээс болж хатуурсан зүрхний үр дүнд эдгээр нь бий болжээ.


Бүү сандран мэгд дээ. Нүглээ улайх нь хүлээсийг бий болгохуйц арга замаар заагдаж ирсэнийг би мэдэх хэдий ч энэ бол библийн дагуух нүглээ улайлт биш. Үнэн гэвэл бид нүглээ улайх хэрэгтэй учир нь үүнгүйгээр Бурханы бидэнд бэлтгэсэн амьдралаар бид амьдарч чадахгүй. 


Хэрэв Библи дээр юу гэсэн байдгыг бид харах юм бол Шинэ гэрээн дээрх дуу хоолой бүр Христ доторх амьдралын зайлшгүй шаардлагатай хэсэг бол нүглээ улайх гэж тодорхойгоор, онцгойлон хэлсэн болохыг бид олох болно. Эдгээрийг шууд хэлсэн хүмүүсийн жагсаалт нь Петр, Паул, Иохан, Иаков, бусад дагалдагчид, Есүс Өөрөө, тэр ч бүү хэл Бурхан Эцэгийг багтаадаг. Энэ бол агуу, гарцаагүй тодорхой үнэн мөн.


Энэ нь гэм гэдгийг нь мэдсээр байж тэдгээр гэмүүдээ улайхгүйгээр Есүст Христэд үнэхээр итгэх итгэл гэж байдах боломжгүй гэсэн үг. Гэм гэж юу вэ? Бурханы бидэнд хамгийн сайн гэсэн тэр зүйлээс эсрэг тэсрэг зүйлийг гэм гэдэг.


Энэ нь хэрэв бид бэлгийн ёс бус байдал, хов жив болон үл уучлал зэрэг зүйлсээсээ салахаас татгалзах юм бол Христ рүү эргэж чадахгүй гэсэн үг.  


Та өөрийгөө христитгэлтэн гэж хэлчихээд санаатайгаар эдгээр зүйлсээсээ хэрхэн зуурсаар байж чадах вэ? Үнэндээ, Шинэ гэрээнд зан араншингийн талаарх таван зуу гаруй тушаалууд байдаг. Бурхан бидэнд эдгээр тушаалуудыг өгсөн учир нь таныг устгах чадвартай зүйлсийг Тэрээр хэзээ ч тоохгүй өнгрөүүлдэггүй-Тэр танд хэт их хайртай. 


Хэрэв Христ биднийг эдгээрээс маань аврахын тулд нас барсан гэмүүдээсээ бид зуурсаар байх юм бол хуурамч Есүсийг үүсгэн бий болгосон бөгөөд итгэл маань зөвхөн төсөөлөл төдий зүйл болдог. 


Библийн дагуух нүглээ улайлт нь даруу байдлын төгс үйлдэл бөгөөд амьдралыг маань Бурханы нигүүлслийн гайхамшигт нээж байдаг. Үнэндээ, өөрсдийгөө даруу болгоход минь бидэнд нигүүлслийг өгөх болно гэж Бурхан амладаг (Иаков 4, 1 Петр 5). Ийм учраас нүглээ улайх нь үнэхээр чухал... бид үүнээс ичиж зовж болохгүй. Итгэлийг хайгчид болон өөрсдийгөө итгэгч хэмээгчид бүгдээрээ үүнийг мэдэх ёстой. Энэ бол биднийг итгэл ба авралд зайлшгүй шаардлагатай зүйл мөн!


Нүглээ улайх гэдэг нь бодол ухаанаа гүн гүнзгийгээр өөрчлөх гэсэн утгатай бөгөөд улмаар энэ нь хувь хүнийхээ хувьд хэн болохоос минь эхлээд зан чанарыг маань ч хүртэл өөрчилдөг. Бид Христ рүү эргэх үед Тэрээр биднийг цоо шинэ хүн болгон, Өөр шиг нь амьдралаар амьдрах нигүүлслийг бидэнд өгдөг. 


Энэ бол библийн дагуух нүглээ улайлт бөгөөд-энэ нь Христ дотор дахин бүтээгдэх үйл ажиллагаа, дэлхийд Бурханы зан чанар, сайн сайхныг тусган харуулахыг хэлдэг. Үүнээс агуу урилга гэж байдаг гэж үү? 


Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Killing Kryptonite With John Bevere

Яг л Супермэний адилаар бүхий л дайснаа ялан дийлэх, нүүр тулах сорилт бүрийг ялах ер бусын чадвар гэж Христийн дагалдагч болохын тань хувьд танд байдаг. Гэвч Супермэн болон танд аль алинд нь хүчийг тань хулгайлах далд х...

More

Жон болон Лиса Бивэрт (Мэссэнжэр интернашионал) энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: http://killingkryptonite.com -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна