Үйлс 14:8-18

Үйлс 14:8-18 АБ2013

Лустрт төрөлхийн хөл нь мэдээгүй, хэзээ ч явж үзээгүй нэгэн хүн сууж байлаа. Паулын ярихыг тэр сонсож байв. Паул түүн дээр харцаа тогтоогоод, түүнд эдгэрэх итгэл байгааг харж, чангаар —Хөл дээрээ цэх зогс гэхэд тэр үсрэн босоод, алхаж эхлэв. Паулын үйлдсэн зүйлийг харсан олон дуугаа өндөрсгөн лукаон хэлээр —Бурхад хүний дүрээр бидэн дээр буун иржээ гэцгээж байлаа. Тэд Барнабыг Зевс, Паулыг үг дамжуулагч нь байсан тул Хермес гэж нэрлэв. Хотын гадна байдаг Зевсийн дуганы тахилч нь бух, цэцгийн хэлхээг дааман хаалганд авчирч, ард олны хамт тахил өргөх гэв. Харин элч Паул, Барнаб нар үүнийг сонсоод, хувцсаа хүү татаж, ард олон уруу яаравчлан гарч очоод хашхиран — Эрчүүд ээ, та нар юунд ингэнэ вэ? Бид та нартай адил жирийн хүмүүс шүү дээ. Та нарыг энэ дэмий хоосон зүйлээ орхиж тэнгэр, газар, тэнгис хийгээд тэдгээрт орших бүхнийг бүтээсэн амьд Бурхан өөд эргээсэй гэсэндээ бид та нарт сайнмэдээг тунхаглаж байгаа юм. Өнгөрөгч үеүдэд Тэр бүх үндэстнүүдэд өөр өөрсдийнхөө замаар явахыг нь зөвшөөрсөн. Тэр та нарт сайныг үйлдэн, тэнгэрээс хур бороо, үр жимстэй улирлыг хайрлаж, зүрхийг чинь хоол хүнс, баяр баяслаар цатган, Өөрийгөө гэрчгүйгээр орхиогүй шүү дээ гэв. Ийнхүү ярьсан ч, өөрсдөд нь тахил өргөх гэсэн олныг тэд арай чамай хориглож байлаа.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна