Төлөвлөгөөний мэдээлэл

Жон Бивэрийн хамт Криптонитыг устгахЗагвар

Killing Kryptonite With John Bevere

7-с 4 дахь өдөр


Яг одоо ч хүртэл-христитгэлтнүүдийг шүтээн шүтэхэд хөтөлж буй хамгийн хортой хууралтыг би өнөөдөр танд харуулах болно. 


Ингэхийн тулд, Синай уулан дээрх алтан тугалын түүхийн талаар бодож үзэхийг би таниас хүсч байна. Хэрэв та санаж байгаа бол, Бурхан изральчуудыг олон арван хүчирхэг гайхамшгуудаар дамжуулан Египетээс дөнгөж аварсан бөгөөд цөлөөр дамжин Синай уул руу тэднийг дагуулсан. Тэрээр Өөрийнхөө тушаалуудыг тэдэнд хандан хэлсэн хэдий ч тэд ухарч, уул руу явж Бурхантай ганцаараа ярь хэмээн Мосег ятгажээ. 


Мосег явсан хойгуур, хүмүүс тэвчээрээ алдсан. Тэд Мосегийн ах Аарон дээр ирж, тэднийг Амласан газар нутаг руу дагуулах бурхадыг бүтээж өг хэмээн шаарддаг. Одоо тэдний "бурхад" гэдэгт хэрэглэж буй үг нь Елохим,буюу Хуучин гэрээнд харийн бурхад болон жинхэнэ Бурханыг аль алиныг нь нэрлэхэд хэрэглэдэг үгийг тэд ашигласан хэдий ч хэний талаар ярьж буйг нь бид хараахан мэдэхгүй. 


Аарон тэдний шаардлагад бууж өгч, алтыг тэднээс авч хайлуулж цутгаад, багажаар цутгамал тугал болгов. Тэд, "Израильчууд аа, та нарыг Египет нутгаас гаргасан бурхан чинь энэ юм" гэцгээв (Гэтлэл 32:4). Тэд аль бурханы талаар ярьж буйг нь бид мэдэхгүй хэдий ч Ааран үүнийг удалгүй маш тодорхой болгодог. 


Тэрээр, "Маргааш Эзэнд зориулсан баяр наадам болно гэж зарлан тунхаглав" (Гэтлэл 32:5). Одоо, "Эзэн" гэж хэлэгдэх үед "Ёхова" буюу Бурханы бичигдсэн Нэр аж. Одоо бид тэдний хэний талаар ярьж буйг нь мэдлээ. 


Юу болж байна вэ гэвэл: Тэд, "Ёхова бол бидний Бурхан. Ёхова биднийг Египетээс аварсан. Ёхова бол бидний Эзэн" гэж тунхаглаж байгаа хэдий ч тэд хуурамч шүтээнд мөргөж байна. Бид энэхүү сануулгыг харах ёстой учир нь, хуурамч шүтээнд мөргөж байхдаа тэд зөв тунхагуудыг хэлсээр байсан юм бол бид ч мөн ийнхүү үйлдэх боломжтой. 


Үнэндээ, ихэнх христитгэлтнүүд үүнийг өдөр бүр үйлддэг. Тэд, "Есүс бол Эзэн" гэж тунхаглах хэдий ч тэд Есүсийг дагадаггүй. Яг л израильчууд Ёховаг магтан хүндэлдэг гэж хэлчихээд Бурханы тунхагласан хүслийн оронд өөрсдлийнхөө хүслийг дагасантай адилхан ихэнх христитгэлтнүүд бичээсийн аль сургаалийг дагахыг хүсч буйгаа өөрсдөө сонгодог бөгөөд тэднийг хамгийн ихээр сорьдог сургаалиудыг тоохгүй өнгөрдөг! 


Энэ нь хуурамч Есүс болох-хуурамч шүтээнийг үүсгэж байна. Энэ бол Есүсийг үнэн дотор магтан хүндлэх биш юм. 


Өөрсдөөсөө бидний асуух ёстой асуулт гэвэл, хуурамч Есүс биш жинхэнэ Есүсийг дагаж буйгаа бид хэрхэн мэдэх боломжтой вэ? 


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Killing Kryptonite With John Bevere

Яг л Супермэний адилаар бүхий л дайснаа ялан дийлэх, нүүр тулах сорилт бүрийг ялах ер бусын чадвар гэж Христийн дагалдагч болохын тань хувьд танд байдаг. Гэвч Супермэн болон танд аль алинд нь хүчийг тань хулгайлах далд х...

More

Жон болон Лиса Бивэрт (Мэссэнжэр интернашионал) энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: http://killingkryptonite.com -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна