Төлөвлөгөөний мэдээлэл

Жон Бивэрийн хамт Криптонитыг устгахЗагвар

Killing Kryptonite With John Bevere

7-с 6 дахь өдөр

Итгэгчид болон гэмийн талаар авч үзэх үед гурван өөр хувилбарууд байдаг.


Нэгдүгээрт, хатуужсан зүрхнээсээ болоод гэмийг үл тоомсорлодог итгэгч мэт дүр эсгэх хүмүүс гэж байдаг. Хоёрдугаарт, төрөхөөсөө л бид гэмтнүүд бөгөөд Есүсийн цус гэмд боолчлогдохоос биднийг аварч чаддаггүй зөвхөн гэмийн шийтгэлээс биднийг чөлөөлөхүйц хүч чадалтай гэсэн худалд итгэдэг христитгэлтнүүд мэт дүр эсгэгчид гэж бий. Эдгээр хоёр бүлгийнхэн гэмд унасан учраас Христийн бие махбодын хувьд далд хүчин адилаар Христэд сайн дураараа дуулгаваргүй байснаасаа болж бие махбодыг тэр чигээр нь сул дорой болгож байдаг. 


Гэсэн хэдий ч, гуравдахь бүлгийнхэн-гэмээс чөлөөлөгдөхөөр тэмцэх итгэгчид гэж байдаг. Энэ бүлгийнхэнд хандаж би өнөөдөр ярихыг хүсч байна. 


Миний хамгийн түрүүнд хэлэхийг хүсч буй зүйл бол, таныг уучлахаа Есүс хэзээ ч больдоггүй. Унах бүрт чинь гэмийн танд авч ирдэг тарчлалыг Тэрээр харж байдаг. Үнэхээр чөлөөлөгдөхийг хүсч буйг тань Тэрээр мэддэг. Мөн Түүний нигүүлслээр, эдгээр үгс өнөөдөр танд туслах болно. 


Би олон жилийн туршид садар самууны донтолтоосоо болж энэ бүлэгт хамаарагдсаар ирсэн. Христ дээр ирэхээсээ хэдэн жилийн өмнө би үүнд донтож эхэлсэн бөгөөд гэрлэснийхээ дараа ч, үйлчлэлд ажиллаж байхдаа ч би үүнээсээ чөлөөлөгдөж чадахгүй байсан. Америкт олны хүндлэлийг хүлээсэн үйлчлэгчдийн нэгэн миний дээр гараа тавин, донтолтоос чөлөөлөгдөхийн төлөө залбирч байсан. Эдгээрийн аль нь ч үр дүнд хүрээгүй. 


Юу хамгийн чухал гэдэгтээ өөрчлөлт оруулах хүртэл минь чөлөөлөлт надад ирээгүй. Эхэндээ, Бурхан намайг чөлөөлөөсэй гэж би хүсч байлаа учир нь гэм минь үйлчлэлд маань саад болох вий гэж би санаа зовж байлаа. Гэвч тэр л үед зүрх сэтгэл минь өөрчлөгдсөн бөгөөд шийдвэрүүд минь Есүстэй харилцах харилцаанд маань ямар нөлөөг үзүүлж буй дээр би анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн. Гэм минь Бурханд ямар нөлөөллийг үзүүлсэн болох дээр би анхаарч эхэлсэн. 


2 Коринт 7:10-т, хоёр төрлийн гашуудлыг Паул эсрэгцүүлжээ-Бурханы дагуух гашуудал нь авралд хүргэдэг гэмшлийг бий болгодог. Харин ертөнцийн гашуудал үхлийг бий болгодог. Миний түүх эдгээр хоёр төрлийг гашуудлуудыг аль алиныг нь үзүүлсэн байв. Эхэндээ, миний гашуудал ертөнцийнх, надад юу тохиолдох бол гэдэгт санаа зовсон байсан. Гэвч хожим нь, гашуудал минь Бурханы дагуух болж эхэлсэн, гэм минь Бурханыг болон бусдыг хэрхэн гомдоох бол гэдэгт санаа зовдог болсон. 


Эрхэм хүндэт найз минь, гэмээс таныг чөлөөлөх ба танд ер бусын амьдралыг өгөхийн тулд Бурханы хүч чадал таны хувьд боломжтой байдаг. Бурханлаг нүглээ улайхын араас хөөцөлд, Бурханы уучлалыг хүлээн ав мөн Христ дотор зоригтойгоор амьдар.


Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Killing Kryptonite With John Bevere

Яг л Супермэний адилаар бүхий л дайснаа ялан дийлэх, нүүр тулах сорилт бүрийг ялах ер бусын чадвар гэж Христийн дагалдагч болохын тань хувьд танд байдаг. Гэвч Супермэн болон танд аль алинд нь хүчийг тань хулгайлах далд х...

More

Жон болон Лиса Бивэрт (Мэссэнжэр интернашионал) энэхүү төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл: http://killingkryptonite.com -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна