Төлөвлөгөөний мэдээлэл

Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аянЗагвар

Advent: The Journey to Christmas

25-с 1 дахь өдөр


Анхны амлалт


Бурханы амласан хамгийн анхны амлалт нь Христийн мэндэлсэн баярын талаарх амлалт байсан гэдгийг та мэдэх үү? Адам, Ева хоёр Еден цэцэрлэгт хамгийн анх удаагаа гэм үйлдэснээс болж хүн төрөлхтөн Бурханы оршихуйгаас тусгаарлагдсан болохыг бид Эхлэл номоос уншдаг. Нүгэл бидний гэм буруугүй байдлыг биднээс хулгайлан улмаар биднийг цэвэр бус болгосон. Ариун бөгөөд төгс Нэгэн учраас цэвэр бус зүйлтэй Бурхан харилцаатай байх боломжгүй байсан юм. Энэ тусгаарлалт нь Бурханы зүрх сэтгэлийг үнэхээр шархлуулсан, учир нь Тэр бидний төсөөлснөөс хамаагүй илүүгээр биднийг хайрладаг Нэгэн. Бурхан тэр даруйдаа Өөртэйгөө биднийг эвлэрүүлэх төлөвлөгөөг бий болгожээ. Хүн төрөлхтний гарал үүслээс эхлээд л Есүс энэхүү түүхийн нэгэн хэсэг байх байлаа.


Бурхан Сатанд хандан ирэх тэр өдрийн талаар хэлсэн байдаг. Тэр, "Би тэр эмэгтэй та хоёрын хооронд, Бас чиний үр, тэр эмэгтэйн үрийн хооронд дайсагнал үүсгэнэ. Тэр үр толгойг чинь бяцалж, түүний өсгийг чи няцална." (Эхлэл 3:15) гэж хэлжээ. Евагийн үр удмаас Бурхан болоод хүн төрөлхтнийг тусгаарлах хүчийг Сатанаас мөнхөд авч хаях Аврагч төрөх болно. Сатан Түүнийг зогсоохоор оролдох хэдий ч Аврагч түүний толгойг бяцална. Үүнийг өөрчлөх зүйл гэж нэг ч байхгүй!


Христийн мэндэлсэн баяр бол шинэ гэрээгээр дамжуулан Түүнтэй харилцах харилцааг минь шинэчлэх үйл ажиллагааны эхлэлийг тэмдэглэдэг. Бурханы амласан Аврагчийг хэдэн мянган жилээр дэлхий хүлээж байсан бөгөөд эцэст нь Тэр энэ дэлхий дээр ирсэн. Нүгэл, үхлийг бүр мөсөн ялах тэр Нэгэн бидэнтэй байх Бурхан болж хувирсан.


Бид энэ Адвент улиралд дөхөн ирэх үедээ Бурханы хамгийн анхны амлалтын биелэлтэд анхаарлаа хандуулвал зохино. Бурхан хэлсэнээ биелүүлдэг болохыг нь хүлээн зөвшөөр, Түүнтэй харилцах харилцаатай болгохын тулд Өөрийнхөө төгс Хүүг гэмт ертөнцөд төрүүлтлээ таныг хайрладаг гэсэн үнэнийг тунгаан бод.


Залбирал: Ааваа, бидний гэмд өгөх хамгийн эхний хариулт тань мөнхөд биднийг тусгаарлахгүй гэсэн амлалт байсаныг хараад би үнэхээр гайхширлаа. Тантай харилцах харилцаатай байлгах арга зам болгон Есүсийг илгээхийг анхнаасаа сонгосны тань төлөө Танд талархъя. Энэ жил Христийн мэндэлсэн баярт дөхөх үед Тэр энэ дэлхийд ирснээр Таны хийж гүйцэтгэсэн зүйлийн талаарх гүн ойлголтыг надад өгөөч. Есүс төрөх үед мөн амлалт тань биелэгдэх үед Таны мэдэрсэн баяр хөөрийг надад мэдрүүлээч.


Эндээсөнөөдрийн зургийг татаж авна уу. 


Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Advent: The Journey to Christmas

Христийн мэндэлсэн баяр бол түүхэн дэх хамгийн агуу түүх юм: энэ бол Бурханы төгс итгэлтэй байдал, хүч чадал, аврал болон үл төгсөх хайрын тухай түүх юм. Ертөнцийг нүглээс аврах Бурханы нарийн төлөвлөгөө ба Хүүгийнх нь т...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Church of the Highlands-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.churchofthehighlands.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна